Сурвалжилга, Нийтлэл

Кайли Женнерийн инстаграмын нэг пост 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй

Орчин үеийн хамгийн том сурталчилгааны орон зай болох инстаграмыг ашиглан орлогоо нэмэгдүүлдэг сүйхээтэй одод цөөнгүй бий. Тэгвэл цахим сүлжээний ангууч "Hopper агентлагаас инстаграмаар хамгийн их ашиг олдог оддын жагсаалтыг гаргажээ. Хэрэглэж буй хүнс, хувцас, эдлэл хэрэглэл гээд бүхий л зүйлсийнхээ ердөө ганцхан зургийг инстаграмдаа постлон мөнгө болгон хувиргаж чаддаг ододтой танилцья.

1. КАЙЛИ ЖЕННЕР

23 настай Женнер инстаграм дахь нэг сурталчилгааны нийтлэл 1.266.000 ам доллараар /3.5 тэрбум төгрөг/ үнэлэгддэг гэнэ. Тэрбээр 19 настайгаасаа эхлэн нүүр будалтын бизнесээ эхлүүлсэн бөгөөд 182 сая дагагчтай. Женнер 2018 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон юм.

https://www.instagram.com/p/B9Pjg1gHUa-/

2. АРИАНА ГРАНДЕ

Ариана Гранде өөрийн инстаграмдаа нэг зураг хийхэд 996.000 сая ам.доллар /2.8 тэрбум төгрөг/ олдог байна. Гэхдээ "Ulta” гоо сайхны дэлгүүрт зарагдаж байгаа өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ сурталчлахгүй л бол түүний нөлөөлөл Женнерийг давахад хэцүү. Тэрбээр инстаграм дээр хамгийн их дагагчтай гурав дахь хүн юм. Гранде 191 сая дагагчтай.

https://www.instagram.com/p/B5_UchmlbB3/

3. КРИСТИАНО РОНАЛЬДО

Португаль хөлбөмбөгч спортын амжилтаас гадна инстаграмд 225 сая дагагчтай болж бас нэгэн дээд амжилт тогтоожээ. Их Британийн шинжээчдийн тооцоолсноор Роналдо өнгөрсөн онд 47.8 сая долларын орлоготой байжээ. "Nike”-ийн хөлбөмбөгийн пүүз, өөрийн нэрийн үнэртэн "CR7”, ”Play it Cool” зэргийг сурталчлан нийт 49 сурталчилгааны бичлэг хийж, үсний уналттай хэрхэн тэмцэх талаар ч зөвлөгөө өгөөд амжжээ. Түүний нэг нийтлэлийн өртөг 975.000 ам. доллар /2.7 тэрбум төгрөг/.

https://www.instagram.com/p/B7bk6cBKAwf/

4. КИМ КАРДАШИАН ВЕСТ

Ким Вестийн ивээн тэтгэсэн инстаграм пост бүрт 910.000 доллар /2.5 тэрбум төгрөг/ төлдөг бөгөөд түүний дагагчдын тоо 176 сая. Тэрээр хувцас, үнэртэн, гоо сайхны шугамыг эзэмшдэг. "Ким Кардашиан: Холливуд” хэмээх түүний гоёмсог амьдралын хэв маягт суурилсан гар утасны тоглоомын програм сая саяар нэмэгдэж байгааг "Variety” сэтгүүл мэдээлжээ.

https://www.instagram.com/p/B6V9N5JALM7/

5. СЕЛЕНА ГОМЕЗ

Инстаграмын баячуулын тавд дуучин бүсгүй Селена Гомез бичигдэж байна. 2019 онд Селена 8 сая доллар олсон бөгөөд зөвхөн ивээн тэтгэгчийн есөн зургийг байрлуулсан байна. Нэг зураг дунджаар 886 мянган доллар /2.4 тэрбум төгрөг/ бөгөөд 180 сая дагагчтай. Селена "Rare Beauty” хэмээх өөрийн нүүр будалтын компанийг үүсгэн байгуулсан билээ.

https://www.instagram.com/p/Bx201VODYoW/

6. ДУЭЙН ЖОНСОН

"Рок” гэгддэг Двэйн бол "WWE” хэмээх телевизийн шоу нэвтрүүлэгт анх удаа алдарт бөх болж алдаршсан Холливудын жүжигчин юм. эрүүл мэнд, фитнесийн брэндүүдийн хувьд гайхалтай нөлөө үзүүлдэг. Тэрбээр инстаграмын ашиг орлогоороо дээгүүр бичигддэг эрэгтэй оддын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. Рокын нэг сурталчилгааны нийтлэл 882.000 сая ам. долларт /2.4 тэрбум төгрөг/ хүрдэг бөгөөд 187 сая дагагчтай.

https://www.instagram.com/p/B73vUiMnaKV/

7. БЕЙОНСЕ НОУЛЗ

Тэрээр дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг бөгөөд дэлхий даяар 100 сая гаруй бичлэг борлуулжээ. "Netflix” саяхан түүний амьдралын тухай кино нээлтээ хийсэн бөгөөд өөрийн Инстаграм хуудсандаа сурталчилсан байна. Түүний сурталчилгааны нийтлэлийн өртөг 785.000 сая ам.доллар /2.2 тэрбум төгрөг/ бөгөөд 148 сая дагагчтай аж.

https://www.instagram.com/p/06TfJevw2g/

8. ТЕЙЛОР СВИФТ

Тэрээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг бөгөөд хэд хэдэн дээд амжилт тогтоосон юм. Тейлорийн нэг сурталчилгааны нийтлэл 748.000 сая долларт /2.1 тэрбум төгрөг/ хүрдэг бөгөөд 135 сая дагагчтай.

https://www.instagram.com/p/B1ZYmlmD5Pt/

9. НЕЙМАР ДА СИЛВА

Неймар бол Бразилийн шигшээ баг болон Францын “Пари Сен-Жермен” багт хүчин зүтгэдэг Бразилийн хөлбөмбөгчин юм. Тэр бол хурдан алдар нэрд гарсан, шинэ үеийн тамирчин юм. Неймар 139 сая дагагчтай. Тэрбээр спорт, фитнесийн брэндүүдийн хувьд маш сайн нөлөө үзүүлдэг. Түүний нэг сурталчилгааны нийтлэл 722.000 сая /2 тэрбум төгрөг/ ам.долларт хүрдэг.

https://www.instagram.com/p/CAvddRHAg75/

10. ЖАСТИН БИБЕР

Америкийн алдарт дуучин Жастин Бибер фенүүдийн ачаар энэ жагсаалтад дээгззүр жагсаж буй. Тэрбээр 139 дагагчтай бөгөөд нэг сурталчилгааны нийтлэл нь 722.000 сая доллар /2 тэрбум төгрөг/.

https://www.instagram.com/p/B9sHMvwnIvG/

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: hopperhq.com, foxbusiness.com

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button