НийгмийнУЛС ТӨР

Б.Дэлгэрсайхан: Намайг бүх талаар шалгаад буруугүйг маань тогтоосон болохоор нүүр бардам байна

2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр түр үнэмлэхээ гардан авлаа.

ЭНЭ БҮХНИЙ АРД ЗАЛУУ УЛС ТӨРЧ БИЙ

Энэ үеэр Дорноговь аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон Б.Дэлгэрсайхан “Өнөөдөр УИХ-д хоёр дахиа сонгогдоод үнэмлэхээ гардаж авсан хүндэтгэлтэй өдөр саарал зүйлийн талаар ярих гэж буйдаа харамсаж байна. Олон нийтийн сүлжээгээр хэдэн өдөр тавилттай жүжиг явлаа. Энэ жүжгийг иргэд ч гадарлаж байгаа байх. 2016 онд С.Баярцогтыг гишүүн байхад Туяацэцэг, “Цэнхэр үст” Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтран, ийм нөхдүүд зохион байгуулалттайгаар “намнасан”. Яг тэр жүжгийг над дээр хийж байна. Үүний ард өмнөх парламентад надтай сууж байсан залуу улс төрч бий. С.Баярцогтыг асуудал дээр ч тэр санхүүжүүлсэн. Өнөөдөр бас над дээр ингэж байна. Мөн хууль, хяналтын байгууллагын удирдлагад байсан хүмүүсийн оролцоо бий. Би бүгдийг нь мэднэ.

Э.ЦЭРЭНДОЛГОР ӨМНӨ НЬ С.БАЯРЦОГТООС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХСЭН

Би Монголын АТГ, Английн тагнуул, Швейцарын прокурор, Хонконгийн АТГ зэрэг олон байгууллагад шалгуулсан. Би дэлхийгээр шалгуулсан. Ийм олон байгууллага шалгаад, буруугүйг маань тогтоосон болохоор би нүүр бардам байна. Яагаад гэвэл намайг бүх талаар шалгасан. Одоо өөр юу хүсээд байгааг би ойлгохгүй байна. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол бий. Өмнө нь ч гэсэн тэд С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээгүй байгаа болохоор энэ талаар өөрөө ярих байх.

Өчигдөр орой сүүлд хийсэн лайвыг нь үзлээ. Монгол Улсад хийж бүтээсэн нь гутаан доромжлуулдаг юм байна. Эх оронч болж жүжиглэн, юу ч хамаагүй ярьдаг нь эх оронч болж харагддаг юм байна. Намайг гүтгэсэн Цэрэндолгор, Швейцарын сэтгүүлч эмэгтэйг шүүхэд өгсөн.

ШВЕЙЦАРЬ СЭТГҮҮЛЧ, ЦЭРЭНДОЛГОР ХОЁРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛНА

Баярцогт болон бусад хүн “Рио тинто”-гоос авсан авлигыг намайг зуучилсан гэж яриад байх шиг байна лээ. Намайг С.Баярцогтод хахууль өгсөн гэх яриа ч гарсан. Би 2004 онд уул уурхайн бизнест орсон. Тэр үед С.Баярцогт хэн ч биш байсан, гудамжинд явж байсан. Та нар мэдэж байгаа. Ямар хэрэгтэй гэж би тэр хүнтэй холбогдох юм бэ. Би Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Баярцогт хагас жилийн дараа буцааж өгсөн нь үнэн. Үүнийг мэдсээр байж зориуд мушгин гуйвуулж байгаад гайхаж байна.

Тийм учраас Швейцарын сэтгүүлчийг Швейцарын шүүхэд, намайг бүтэн 3-4 өдөр тавилттай жүжгээр лайв хийсэн “Цэнхэр үст” Цэрэндолгор гэдэг бүсгүйг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөө мэдэгдье.

Намайг гадны байгууллагууд шалгасан бичиг энэ байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд Швейцарын прокурорын газраас бичиг илгээн, миний дансы битүүмжлэлийг цуцалснаа мэдэгдсэн. Герман хэл дээр, факсаар ирсэн баримт. Швейцарын прокурорын өмнөөс Цэрэндолгор хариу өгөөд байгаад гайхаж байна. Тэр Цэрэндолгор “Дэлгэрсайханд баримт байхгүй” гэж байна лээ. Надад баримт бий. Энэ баримтад бүгд тодорхой бий.

БИ “БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ”-ыг ЗАРААГҮЙ, ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ГАРГААГҮЙ

https://www.facebook.com/eguur.mn2/videos/2058802660919241/

Намайг “Болдтөмөр ерөө гол”-г 1.5 сая ам.доллароор зарсан гэх худал мэдээлэл цацаад байгаа. Тийм юм байхгүй. Монгол Улс хуультай. 2017 оноос Ашиг сонирхлыг тухай хууль үйлчилж эхэлсэн. 2016 онд би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 25 жил бизнес хийсэн, гадаадын банкуудад данстай байсан маань үнэн. Хуулийн дагуу би “Болдтөмөр ерөө гол”-ын хувьцааг Чулуунтөмөр гэдэг хүнд шилжүүлсэн, гадаадын банкан дахь дансаа хаасан нь үнэн. Энэ тухай цагаан цаасан дээр хар дээр биччихсэн байгаа. “Болдтөмөр ерөө гол” компани Хөрөнгийн бирж дээр гараагүйг бас тодотгоё. Албан ёсоор мэдэгдье. Монголын тал 49, Хятадын тал 51 хувийг нь эзэмшиж байгаа нь үнэн. Одоо Дорноговь аймагт боловсруулах үйлдвэр барьж байгаа. Хэрвээ уурхайгаа зарчихсан бол үйлдвэр барихгүй шүү дээ.

БИ ДОРНОГОВЬТ СМ ГАЗАР Ч ХЯТАДУУДАД ЗАРААГҮЙ, БУСДЫН БИЗНЕСИЙГ БУЛААГААГҮЙ

Би Дорноговь аймагт нэг см газар хятадуудад өгөөгүй. Тэгэх нөлөөтэй, эрх мэдэлтэй хүн би биш. Намайг бусдын бизнесийг булааж авдаг гэж гүтгэсэн. Цэрэндолгор тэгж хэлээд ард дахь эзнээ бариад өгч байна лээ. “Засаг чандмань майнз” компаний Буянтогтох гэдэг нөхөр Дорноговь аймагт 800 га газартай лицензтэй. Тэр нөхөр гадаад, дотоодын банк болоод хөрөнгө оруулалтын сангаас 70 сая ам.долларын залилан хийгээд өнөөдөр зугтаад алга болсон. Одоо түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Надад бусдын бизнесийг булаах ямар ч шаардлага байхгүй. Би 2016 онд УИХ-ын гишүүн болохдоо төрсөн нутаг Дорноговьтоо “Дахиж бизнес хийхгүй” гэж мэдэгдсэн. Энэ амлалтдаа хүрсээр байга” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-29 12:28

Tseren gej tser nus shig gar dandaa shantaaj mayagiin yum hiih yum daa. Delgersaihan gishuun baavartai bna oo. buh barimtaa taniltsuullaa shde.

Дорноговийн иргэн
Дорноговийн иргэн
2020-06-29 13:29

Цэрэн сэтгэцээ үзүүлмээр

Дэлгэрсайхан хятадын гар хөл, бүхэл бүтэн уурхай з
Дэлгэрсайхан хятадын гар хөл, бүхэл бүтэн уурхай з
2020-06-29 13:46

зочин

Цэрэн
Цэрэн
2020-08-27 16:30

Чи өөрийн ангийн найз Энхжарг�##�ыг АТГ-н дарга байхад ш�##�гуулсан гэсэн бичиг хийлгэж авчихаад түүнийгээ ш�##�гуулсан гэж дэмий донгодоод ард олныг хуурах гээд байна уу. Тийм юм байхгүй. Одоо чамайг АТГ дахиад ш�##�гана за

Холбоотой мэдээ

Back to top button