УЛС ТӨР

Ж.Эрдэнэбатыг суллагдсаны дараа үнэмлэхийг нь өөрт нь гардуулна

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнбатыг цагдан хориод байгаа билээ. Улмаар тэрбээр хоригдож байхдаа сонгуульд өрсөлдөөд ялсан юм. Өнөөдөр СЕХ-ноос УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх гардуулсан.

Ж.Эрдэнэбат хоригдож байгаа тул үнэмлэхээ гардаж авах боломжгүй байв. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид үнэмлэхийг нь заавал өөрт нь гардуулдаг журамтай. Тиймээс Ж.Эрдэнэбатыг суллагдсаных нь дараа үнэмлэхийг нь өөрт нь гардуулна гэж албаныхан хэлэв.

https://www.facebook.com/photo.php?fbid=2311058275868842&set=a.1403943889913623&type=3&theater

Энэ талаар Ж.Эрдэнэбат цахим хуудсандаа СЕХ-ноос түүнийг гишүүнээр сонгогдсоныг тооцсоныг мэдэгдээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсугай хэмээн МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарчээ. Тогтоолд Ж.Эрдэнэбатад Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлэхийг даалгажээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button