НИЙГЭМСПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Тавын даваанд хэн хэнийг амлав

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхлэх гэж байна. Тавын даваа, улсын цолны даваанд аймгийн, цэргийн цолтой 14 бөх барилдана.

-Улсын аварга Н.Батсуурь -Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун

-Улсын аварга Ч.Санжаадамба улсын начин Ц.Одбаярыг

-Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг

Улсын аварга С.Мөнхбат Архангай аймгийн харьяат, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин Б.Чимэдванданг

Улсын арслан Ц.Содномдорж Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаярыг

Улсын арслан Р.Пүрэвдагва улсын начин Б.Эрдэнэхүүг

Улсын гарьд Б.Гончигдамба Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн арслан Т.Дүгэрдоржийг

Улсын заан Б.Батмөнх Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга

Улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин Д.Амарсайханг

Улсын харцага М.Бадарч Увс аймгийн харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүхийг

Улсын начин Э.Энхбат -Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Н.Мустафаг

Улсын начин Л.Лха-Очир Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг

Улсын начин Б.Орхонбаяр Увс  аймгийн харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргалыг

Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржийг амлав.

Улмаар -Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших -Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж нар хоорондоо туналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button