“Испани өгүүллэг, тууж” номд гучин зургаан өгүүллэг, туужийг эмхэтгэжээ

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Испани өгүүллэг, тууж” номын нээлт боллоо.
Уран зохиолын бие даасан төрөл болтлоо хөгжсөн өгүүллэг нь анх Дундад зууны үеэс Испанийн уран зохиолд орж ирсэн гэж үздэг. Энэхүү номд Испанийн алдартай эмэгтэй зохиолч , эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Эмилия Пардо Базанаас XXI зууны Испанийн тууж, өгүүллэгийн сор болсон бүтээлүүдийг туурвисан Медардо Фрайле хүртэлх үе үеийн алдартай зохиолчдын гучин зургаан өгүүллэг, туужийг эмхэтгэн зохиолчдын төрсөн он цагийн хэлхээсээр эмхэтгэн оруулсан ажээ.
Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүврийн гуравдугаар дэвтэр болох “Испани өгүүллэг, тууж” номд орсон бүтээлүүд нь даруй зуун жилийн өмнөхөөс эхлээд Испанийн иргэний дайн, дайны дараах нийгмийн сэргэн мандалт зэрэг түүхийн маш урт хугацааг хамрах юм.
Сэдвийн хувьд эгэл хүний бодрол эргэцүүллээс, бүхэл бүтэн нийгмийн үнэт зүйл, бахархал зэрэг өргөн хүрээг хамарч буй нь нийгмийн эгзэгтэй үе бүхэнд өөр өөрийн бүтээлээ туурвиж байсан зохиолчдын шинэ шинэ давалгаанаас бэлхэнээ ялгаран харагдана.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.