Увс аймагт машинтайгаа замын хажуу руу унасан иргэдийг аварчээ

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг Түүвэртийн голын гүүр хэмээх газарт Түргэн сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 55 настай, эмэгтэй А-гийн “Тоёота Виш” загварын автомашин замын хажуу руу орсон тухай дуудлагыг долоодугаар сарын 21-ний өдрийн 21.45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8.5 км замыг 22.01 цагт очиж автомашиныг 42 минут ажиллан татан гаргаж 54 настай, эрэгтэй Г, 81 настай, эмэгтэй Н нарыг автомашинаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын авто замын байцаагч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт шилжүүлэн өгсөн байна.
Мөн Ховд аймгийн Манхан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 155 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т орших Ботгон багийн Хавчигийн ам гэдэг газарт Ховд аймгийн Алтай сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-н “Норд бенз” загварын автомашин замын хажуу руу унаж жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 21-ний 20.26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км зам туулан 21.10 цагт очиж жолооч 23 настай, эрэгтэй Н төмөр хийцэд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч С.Сайнбаярт шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.