Б.Хурц нарыг ЯЛЛАСАН Ч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар СУЛЛАГДАХГҮЙ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.
Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгаж байхдаа гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэм буруутайд тооцсон. Улмаар хуралдаан өчигдөр шөнийн 23:50 цагт өндөрлөж, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавт 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн.
Тэгвэл “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт Б.Хурц тэргүүтэй есөн хүн ял шийтгүүлсэн болохоор эрүү шүүлтээр хэрэг хүлээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2017 онд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр буруутгаж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, хаалттай дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж буй.
Харин тэднийг эрүүдэн шүүсэн гэх асуудал нь тусдаа хэрэг.
Өөрөөр хэлбэл, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шалгах явцдаа хэрэгт холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг л шүүхээс тогтоож буй. Үүгээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруугүй гэдэг нь тогтоогдчихож байгаа хэрэг биш юм. Тиймээс тэд шууд суллагдах боломжгүй гэсэн үг.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр 3 нөхөр хэрэг хийсэн нь үнэн, түүнийг нь хүлээлгэхдээ жоохон хэтрүүлчихсэн юм байна гэсэн үг үү?
Jaahan todorhoi bichildee ! Zorig agsanii ami nasiig edgeer erhemuud hunuusunn unen ymuu esvel helmegduulelt gurgeleg baisiimuu !? Oilgomjtoi bichij boldoggui ymuu !
Tiim
Хурц, Энхбат нарын толгой дээр ялгадсыг нь асгавал таарна Монгол хүний санаанд буухгүй муухай үйлдэл хийсэн хулгайч нарыг хууль шүүх нь өршөөдөг юм бж ард түмэнигэсгээх цаг ирнээ
Шал утгагүй тэнэг юм. Эдгнарыг ийм шаварт хутгасан үхэж далд орсон элбэгдоржийг шоронд хатаагаач.
Яасан сонин хууль шүүхийн тогтолцоо вэ? Тэгээд хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суугаад байх уу! Шүүхийн хулгайч нарын ах дүү байсан бол яах бол өөрсдийг нь суулгавал яасын! Хүн таслагч хурцын генарал цолыг хураах хэрэгтэй!
Одоо нөгөө Батзандан Болд Нямдорж 3 гаргаж гэрт нь хариулах л үлдлээ дээ энэ3.н нөхөр хэлсэн ярьсанаа хийж биелүүл л дээ хүнээр тоглоод л хүүхэд ч чулуугаар тоглохоо больсон цаг шүү дээ
Muu muudaa deerelhuu novshnuud bagach bolov jangaa gudarch bgana yamadai
Ийм шүүх дэлхийд олон байдаг болов уу
Уг нь зөв замаараа явбал одоо хэлмэгдсэн хүмүүсээ суллаж цаанаасаа захиалга өгсөн хүн нь олдох ёстой .Хурц болон хамсаатангууд нь өөрийн дураар хийнэ гэж байхгүй нь тодорхой .Тэгэхээр шүүх ингээд орхивол хэдэн хүмүүст ял өгсөн болж жүжиг
Энэ 2 хэрэг хийгээгүй юм бол өлсгөлөн энэ зарлаад тэмцвэл яасан юм бэ .Захиалагчгүй гүйцэтгэгч нарт нь ял оноодог хууль дэлхий дээр бдаг юмуу.Эд нар хэн захиалсаныг нь хэлсэн юм уу???? Хэнийзахиалгаар гүйцэтгэснийг нь шалгаач
Энэ хүн дээрээсээ чиглэл авсан байх ёстой хэлүүлээч тэр 3 онтой л байнадаа тэгвэл шүүгч нар бас ноотой шүү.
Булган д 9 эрүү үзүүлж үнэнийг хэлүүлж.цэг тавих цаг болсон.
үнэн ш дээ, ялтнууд суллагдах ёсгүй. Монголын шүүх ингэтлээ ялзраагүй, харин захиалагчийг нь хэлүүл.
Дамирангийн Энхбатыг Зоригийн хэрэгт гүтгэсэн гээд сошиалаар зөндөө бичлэг гараад байх юм. Бодвол Чимгээ эд нар нь Энхбат шиг л бас хилсдүүлсэн байж таарах уу? Эсвэл дахиад хэргийг шинээр шалгах ёстой юм уу? Ард түмний толгойг эргүүлэхээ боль.
Энэ нөхдүүдийг суллахгүй гэхээр Зориг агсанг хөнөөсөн гэсэн үг үү??? Тийм бол энэ Хурц нарт ял оноох зөв гэж үү???
Амьд гэрч гэх тэр Булган хүүхэн яагаад таг бнаа!!