НИЙГЭМ

ОБЕГ-ын завьт эргүүлийнхэн 260 иргэний амийг аварчээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг арав дахь жилдээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр, Туул гол хүртэлх хэсгийг хамруулан, .

Эргүүлийг зургаадугаар сарын 10-аас хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149  алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгаалаад байна.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button