Х.Нямбаатар: Л.Оюун-Эрдэнэ сайдтай яаралтай ажил ярьсныг мушгиж, санаатай харлуулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдсон Х.Нямбаатар энэ сарын 20-нд ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцахдаа бүдүүлэг, хэнэггүй хандлага гаргалаа гэж иргэд шүүмжилж буй. Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа,
“Тийм рапорт өгөөгүй шүү дээ. Маш зайтай зогсоод тухайн байгууллагын удирдлагууд нь надад “та тэдэн алхам алхаад тэр хивсэн дээгүүр алхана, тэгээд тэнд очиж зогсонгуут танд ирж рапорт өгнө”. Тэрний дараа байлдааны туг сүлдэнд очиж мөргөнө гэх мэтээр дарааллыг заах сургуулилт байсан.
Яг энэ үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд, маргаашийн засгийн газрын хуралдаанд яаралтай ийм ийм асуудлуудыг оруулах хэрэгтэй байна. Та яаман дээр хэзээ очих вэ гэж асуусан ийм л процесс болсон. Зориуд ингээд матарлах, харлуулах тийм зүйл болж байгаа байхгүй юу. Намайг ирснээс эхлээд бичлэг явж байсныг бол би мэдээгүй юм байна.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо мэдэж ав, ажлаа төлөвлөж сур, бусдыг хүндэл. хар толгойгоо хаацайлаад байх хэрэггүй новш минь
Оюунэрдэнэ гэхээр яахын бид нар айх юм уу. Гажиг юм яриад байгаарай.
Ингээд л арьсаа хамгаалаад өөгүй өндөг болоод байдаг юмдаа
Хөгийн тайлбар.
сахал гишүүний яриад бгаа Булганы Тэшиг сум дахь алтны уурхайн асуудалдаа тайлөар хийгээрэй, иргэд ойлгоогүй л бгаа
Хэнтэй ярих нь хамаагүй гол нь соёлтой байх хэрэгтэй. Ингэж янз бүрийн тайлбар тавьж байхаар уучлаарай гээч !
Зүгээр л уучлал хүсээд түр хугацаа гуйчих байсийн
Oyun Erdene Нямбаатар над руу ярьсан үнээн гэчихвэл Ок байна даа
Хэнтэй ярих нь сонин биш ярих цаг хугацаа орон зайгаа сайн мэдэр бүдүүлгээ харуулж байна. Яана да ийм сайдтай хол явахгүй байх аа