Нийгмийн

Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгана

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдсон Х.Нямбаатараас хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн хэмээх шалтгаанаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хэрхэн тухай асуултад тэрбээр ийн хариулжээ.

“2020 оны нэгдүгээр сард улсын их хурал эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийг баталсан. Үүнтэй дагуулаад эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх журмын тухай хуулийг би хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа боловсруулаад батлуулсан. Энэ гурван зүйлтэй. Нэгт нь мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэснээр зогсоохоор. Мөн мөрдөн байцаалт прокурорын шатанд шүүхийн шатанд байгаа хэргүүдийг мөн ижил шүүхийн шийдэх тогтоол гарах хүртэл тоолдог байсан бол шинэ нэмэлт өөрчлөлтөөр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1-10-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эрүүгийн хэрэг үүсэх хүртэл хугацааг тоолохоор зохицуулалтаа уялдуулах чиглэлээр хууль батлагдсан. Гуравдах хамгийн тодорхой заалт бол 2017.07.01-ний өдрөөс саяын өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байсан хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгахыг шүүх, прокурор холбогдох байгууллагууд руу даалгасан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-24 14:51

Hymdorjiin derged daanch boloogui tuuhii bgaagaa anhaar. ????

Зочин
Зочин
2020-07-24 22:17
Reply to  Зочин

ХУЦВАА НЯМДОРЖИЙГ ДАГАВАЛ МОНГОЛЫН ХУУЛЬ НОХОЙН ЗАМААР ОРНО.БАРЛАГУУД ЯЛЫН ДЭЭДИЙГ АВДАГ БАЯЧУУД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭДГЭЭР ЯЛГҮЙ ҮЛДДЭГ ЭНЭ БАЛИАР ТОГТОЛЦООГ ЗОГСООГООРОЙ ДҮҮ ХҮҮ

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-07-24 23:36

Эрүүл ухаанаар бодоход хэрэг хийсэн хүнд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг хууль шиг юм гаргаснаар гэмт хэрэг хийхийг төрөөс зөвшөөрсөн гэсэн үг юм. Нэгэнт гэмт хэрэг хийж болно гэчихээд юундаа худлаа шүүж жүжиг тавьдаг юм бэ төрийн өндөрлөгүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button