НИЙГЭМ
Туул голыг мориор гаталж яваад энджээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21.01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн Хустайн нуруугаас Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг болох Тэрэлж рүү морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн /25 настай, эрэгтэй Д, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн 22 настай, эрэгтэй Г нар эсэн мэнд гол гаталж, 17 настай, эрэгтэй Г морьтойгоо живж нас баржээ.
Иргэн Г-гийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 200 метрээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хайран залуу аа яа яа яана даа. гол руу битгий хамаагүй ор гээд л байгаа биз дээ.