Сурвалжилга, Нийтлэл

АУДИТЫН ДҮГНЭЛТ: 1.1 тэрбумын “Ланд-200”-г ИНЕГ-ын Б.Алтанцом, П.Эрдэнэбаатар нар унаж байжээ

ОНОГЛОСОН ЛАНД-200 АВТОМАШИНААР ИНЕГ-ЫН ДАРГА НАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ГАНГАРЧЭЭ-

Үндэсний аудитын газраас Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн багийнхан “Ланд-200” автомашиныг 723 сая төгрөгөөр авсан талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон. Үүний дараа бид галын командлагч нэрээр авсан уг “Ланд-200” автомашиныг төслийн нэгжээс 1.1 тэрбумын үнэлгээтэйгээр ИНЕГ-т шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг автомашин нь анх 0450 УБҮ улсын дугаартайгаар бүртгэгдэж байсан бол ИНЕГ-ын харьяанд шилжихдээ 2735 УНП болон өөрчлөгдсөн байдаг. Улсын бүртгэлийн шүүлтээр одоогоор уг автомашин ИНЕГ-ын өмчлөлд харагдаж байгаа юм.

Тайлбар: Аудитын дүгнэлтийн хэсгээс

Энэ талаарх аудитын дүгнэлтэд “2017 оны зургадугаар сарын 14-ний өдөр тус машиныг ИНЕГ-ын нэр дээр бүртгэж, 2017 онд ИНЕГ-ын тэргүүн дэд дарга, 2018-2019 онд ИНЕГ-ын НБУГ-ын дарга нар албан хэрэгцээнд ашиглаж байгаа нь зээлийн хөрөнгөөр худалдан авсан зориулалтай нийцэхгүй байна” гэж дурджээ.

Дүгнэлтэд дурдсан ИНЕГ-ын дэд даргын албан тушаалыг Б.Алтанцом, НБУГ-ын даргыг Д.Эрдэнэбаатар нар хашдаг билээ. Тэгэхээр эл хоёр эрхэм 1.1 тэрбумын үнэлгээтэй Ланд-200 машиныг ашиглаж байсан нь нотлогдож буй юм.

-ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН “БИ ОГТ МЭДЭХГҮЙ” ГЭЖ АСУУДЛААС БУЛТАХААСАА ИЧНЭ ҮҮ

Бид уг асуудлаар мэдээлэл цуглуулах явцдаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээс автомашин дарга нарын хэрэгцээнд ашиглагдсан эсэх талаар тодруулсан. Тэрбээр “Би огт мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн билээ. Ямар ч том толгойтой дэд дарга байлаа ч агентлагийнхаа удирдлагын зөвшөөрөлгүйгээр автомашинаар хангуулах үндэслэлгүй.

Л.Бямбасүрэн бол ямар ч сайдын ая эвийг олоод, албан тушаалдаа үлдэж чаддаг, томчуудад тал засахдаа гаргууд гэгддэг хүн. Тиймээс ч сайд нарын хамгаалалттай хүмүүст юу ч хэлэлгүйгээр автомашин ашиглуулсан гэх хардлага төрүүлж байна. Бүр анхнаасаа ИНЕГ-ын саналаар төслийн нэгж Ланд-200 авах шийдвэр гаргасан байдаг нь ч учиртай аж.

ҮАГ-ынхан уг автомашиныг үзэх гэтэл ИНЕГ-ын автобаазад байхгүй байсан гэх. Улмаар хотын төвд үзэж, зургийг нь авсан гэх мэдээлэл байна. Цаашлаад уг машин үнэхээр 1.1 тэрбумаар үнэлэгдэх хэмжээний тоноглолтой юу. Зах зээл дээр 180 сая төгрөгөөр зарагдаж буй Ланд-200-д ганц нэгхэн төхөөрөмж суулгасан уу гэдгийг бид баримтаар мэдээлэхээр ажиллаж байна. Одоогоор тэнгэрийн үнэтэй Ланд-200 автомашиныг ИНЕГ-ынхан нууцалж, грашт түгжсэн байгаа аж.


Уг асуудлаарх өмнөх контент:

Шинэ нисэх буудлынхан “Ланд-200”-г 723 саяар авч, 1.1 тэрбумаар ИНЕГ руу ШИЛЖҮҮЛЖЭЭ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zugeer l naad xumuusee solichooch dee

зочин
зочин
Reply to  Зочин

Уухай, ямар ч зэм шийтгэлгүй, зүгээр л сольчихоосой гэж бодож байна уу, та?

Зочин
Зочин
Reply to  зочин

aahaan

Зочин
Зочин

төсвийн захиран зарцуулах эрхтэй хүн юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй гэж байхгүй шууд албан тушаалын хэрэг эрүү үүсгэж шалгах л ёстой

Зочин
Зочин

Altantsom bolimoor yum Hamaatan sadnaaraa nisehed ajillana uuj idne.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Ymar baliar xun be. Xolboo suljeegn bugdiign xalj uuriign shalguulax yostoi. Xudlaa shudarga tsarailsan xun.

Зочин
Зочин

аудитын дүгнэлтийг ил гаргаад ирлээ дээ, аймаар юм аа

Ганаа
Ганаа

Ланд унахгүй бол хүн биш болох гээд баыдаг хулгайчууд юм байх даа. Ьэнээд зүгээр д үнээр эь авчихгүй бас л хулгай!!!!! Хурууг нь тасдаад баймаар өгөр хулгайчууд газар бүр!!!!!!!

зочин
зочин
Reply to  Ганаа

үхн э үхнэ

зочин
зочин

ийм дарга нарыг яагаад бхйлгаад байдаг юм бол. Баыж болохгүй асуудал

Огцруул
Огцруул

Огцруул , мэдэхгүй гээд байгааг ч огцруул, улсыг хохиролгүй болго

МАА
МАА

граштаа хийгээд түгжчихсэн гэнэ үү, ха ха.

Зочин
Зочин

БЯМБАСҮРЭН ГЭЖ ЯМАР МАНГАР БАЦААН БАЙНАА ХҮНИЙ ӨМНӨӨС ХӨӨТЭЙ ТОГОО ҮҮРЭХ ЯМА ХЭРЭГТЭЙ ЮМ

Boli
Boli

Шалгаад буруутайгаар нь төлүүлээд шоронд хий яасан том зүрх толгой вэ

Зочин
Зочин

Denduu yum araichdee

Зочин
Зочин

Аймаар тоноглосон land байгаа байхоо.Онгоцонд гал гарлаа г эхэд түрүүлж очоод галын хор шүршээд зогсож байх эд байлгүй дээ.

Зочин
Зочин

лалрын ханаж цадахгүй лалрууд луйварчид ийм л байна даа ард нт үй олон хулгайч луйварчид нуугдаж байгаа

зочин
зочин

Бяибасүрэн мэдэхгүй л гэж хариулах хүн. Сайд нарт тал засаад ажил хийхгүй ьөсвмйн хөрөнгө үгүй хийж явдаг энэ мэт хувалзууд өрд олон бий. Яюуулж чаддагүй засаг төртэй улс яахав

Гэрэл
Гэрэл

эрдэнэбааьар ч Бямбасүрэнд их наалдлаг хүн. Хөшин чинь наад тансаг машиныг уная гээ бид

Сүнээ
Сүнээ

Гохь чинь. Бямбасүрэнг АТГ-д шалгуулах өчнөөн зөрчил үүсгээд байхад чимээгүй байдаг газар. Төрийн мөнгө идэгсдээ давраасан юмнууд хүртэх ёстойгоо аүртэж

зочин
зочин

Халтар сайд махан толгой Бямбасүрэнгээс бэлэг горьдоод халж чадахгүй байгаа юм уу.

Ganaa
Ganaa

ineg bol suuliin jiluuded samragdsan. Byambasuren enh amgalan nariin shimegchdiig ywuulahaas naash tsewersihgui ee

Миеэ
Миеэ

Үүн дээр хариуцлага тооцохгүй Бямбасүрэнг үодээвэл тэгээд дуус дуус ИНЕГ. ХТГ шалгаж бхйгаа гээд байсан яасан

зочи
зочи

Агаарын тээврийн салбараараа мөнгө угаадаг улсын жишээ энэ. Япончуудын тоглосон хөрөнгийг монголчуудад үрэн таран хийх сайхан боломж олдож. Төмлиын энэ байтугай хөрөншөөр нь Бямбасүрэн гараа угаасан. Энэ ланд юу ч биш

МЭЭР
МЭЭР

Завхарсан юм.

Дарваасан дарванкнуудыг ХӨӨГӨӨЧЭЭЭЭЭ,Хүрэлсүх ээ!!
Дарваасан дарванкнуудыг ХӨӨГӨӨЧЭЭЭЭЭ,Хүрэлсүх ээ!!

Даварна ,даварна гэхэд ёёёоооо:юү вэ???хэдэн тэрбумын тэрэг унахгүй бол үхлээлдээ,иймэрхүү юм үзээгүй хөдөөний орк-новшнууд Хүрэлсүх гуай ингэснээс хаашаа хараад ЮҮГАА хийгээд бн вэ???Муусайн дарванкнуудыг ХӨӨЖ халаачээ!!!!!

зочин
зочин

Алтанцом бол хүчрэгдэхгүй ээ. Эрдэнэбаатар Бямбасүрэн хоёрыг хөөж явуул

Zochin
Zochin
Reply to  зочин

Altantsom xaan yumu. Shorond xii

Зочин
Зочин

Хайран сайхан эх орноор минь газар шороо татвар төлөгч мянга мянган залуусын амь нас цусаа урсган улс эх орондоо төлж байгаа татварын мөнгөөр эрх ямбатай намын нэр барьж далайлгаж сүрдүүлсэн цүнх баригч луйварчид алуурчид тоглож байна дөө

Zochin
Zochin

Udlaashde odoo boloo soliochde. Tasartsn amidraltai bolson baiga .Shunaltaima

зочин
зочин

Төрийн мөнгө уйлах биш Бямбасүрэн мэт бол ингэж л хандана

зочин
зочин

Даргатай хүйтэй нь солиоч. Балиар юмуудыг

Зочин
Зочин

Алтанцом гэж овоо гайгүй хүүхэд анх нисэхэд ирж байсан ингэж эвдрэх гэж Харин махан толгойБямбасүрэн эхнээсээ л дээрээс крандуулсан эргүү онгироо юм байсан тэр идэхээс өөр юу хийхэв харин дарга нарын бөгс долоохдоо л сайн даа

Зочин
Зочин

Зайлуулаачээ, хаан залсан юмуу

Гахай
Гахай

ИНЕГ, МИАТ компани бол Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нарын хувийн эзэмшлийнх болоод их удаж байгаа. Нисэхийг Төр, засаг биш энэ хоёр ноён л мэдэж, удирдан мөнгөн хөрөнгийг нь хуваан завшиж байна.

Зочин
Зочин

Хоёр гуравхан онгоцтой. 800 ажилтан, албан хаагчтай газар гэсэн. Уг нь зургаан онгоц бүртгэлтэй ч гурав нь шаардлага хангасан гэдэнг. 800 ажилтан нь хэдхэн удирдлагынх нь ах дүү хамаатан садан байх даа.

Зочин
Зочин

Lalruudiig buudax tsag irnee

Зочин
Зочин

Аудитынхан овоо шдээ. Салхи эргэж л байна.

Зочин
Зочин

Хүлээлгэж өгөөд гараад ирсэн чинь ИНЕГ-хан тусгай наалтыг нь нүдэн дээр нь хуулаад унаад явахыг нь харсан Япончуудын нүд нь орой дээрээ гарсан гэж байгаа хахаха

М.Төмөрбаатар
М.Төмөрбаатар

Ийм маягаар идэж уугаад байхлаар энэ улс орон яаж ч өөдлөх вэ дээ.Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудаж доройтохоос өөр яах юм.Олон нийтийн уур хилэн, бухимдал зэвүүцэл тэсрэн гарах өдөр ойртоод байгаа юм биш үү.

Монгол иргэн
Монгол иргэн

Хөөш хоёр алаа та хоёр тийм тансаг машин унаад яадгын гоё зам нь дээр гоё орчинд үзэсгэлэнтэй орчин үеийн хотод явахгүй л бол мянга тансаг машинтай байгаад шалбааганд яваад хэрэггүй биздээ

Зочин
Зочин

Иймэрхүү цайрчихсан гөлийчихсөн луйварчид төрийн албанд хндэн зуугаараа хувалз аалз шиг л шигдчихсэн идэж уугаад л бүхнийг мөнгөөр хэмжиж түмний мөнгөөр гараа угааж хууль цагдаа прокурор шүүхээр тоглоод сурчихсан арххг хулгайчууд их бн шүү

Арай арай
Арай арай

Алтанцомын хүү Шинэ нисэх буудлын худалдан авалт дээр, дүү охин Мөнгөнчимэг нь Иргэний нисэхийн үндэсний төвийн захиргааны менежер, авгай нь МИАТ-д, дүү Мөнгөнцом нь нисэхийн бас 1 албанд, мэдэхгүй бас өч төчнөөн ах дүү амраг садан нь байна

нисэхийнхэн
нисэхийнхэн

Нисэхийг 4 үеэрээ, бүх ах дүүс, хамаатан саднаараа сорон мөлжиж амьдарцгааж байгаа гэр бүл бол ИНЕГ-ын газрын дарга, цагдаа Даваажавын Эрдэнэбаатар юм. Нисэхийг хэрхэн цусалсаныг "Түүний гахай шиг таргалсан" нь илтгэнэ бус уу ?

Зочин
Зочин

Чи 4 үeээр нь идэж байгааг нь харсан уу. Чи олон 7 юм ярьж хүн гүтгэж байгаад өөрөө хэрэгт унав даа. Тэгээд ч тэр машиныг нь унаж явсан гэх нотлох баримт зураг хөрөг байвал гаргаад ир дээ. Чам мэтийн бөгс ухагч чадахгүй л дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Завханд унаж явсан гэр булээрээ зураг чинь байна завханы дарга бяхаржалбуу дарцан байналээ тээд Менхнасанд егчихсен байна хахахахахахаха

Холбоотой мэдээ

Back to top button