СПОРТ

МҮОХ: “Бээжин-2022”-иос өвлийн олимпийн анхны медаль хүртэх зорилт тавилаа

Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өнөөдөр хуралдаж дараах ажлуудыг эрчимжүүлэхээр тохирлоо.

Үүнд: 1. Олон улсын олимпийн хороо Agenda-2020 зөвлөмжийн дагуу МҮОХ-ны тамирчдын комиссод эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэх

2. МҮОХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг санаачлан, шинэ төлөөлөгчдийг урьж оруулах;

3. Бээжин-2022 өвлийн XXIV өвлийн олимпийн наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах, цаашлаад анхны олимпийн аваргууд төрөн гарсан газраас өвлийн олимпийн анхны медаль хүртэх зорилт тавин өвлийн спортын төрлүүдийг дэмжиж ажиллахаар бодлого боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэв гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button