НИЙГЭМСПОРТ

МҮОХ “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг дэмжиж ажиллана

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд Монгол Улсад анхлан зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх оны 9 дүгээр сард Монгол Улсад болно. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох уг тэмцээн нь спортын 22 төрөлтөд болох юм. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр:
“Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” манай улсад зохион байгуулагдаж байгаад МҮОХ болон хувийн зүгээс нэн таатай хүлээн авч, хамтран ажиллахад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх.

Тэр дундаа энэхүү наадмаар дамжуулж хүүхэд залууст хорт зуршлаас сэргийлэх, эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээх болон спортын шинэ ордон, хөлбөмбөгийн талбай, усан спортын төв, Мөсөн өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм. Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс ирэх онд зохион байгуулагдах “ Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button