Нийгмийн

Ц.Чинзориг, Г.Хэрлэнмөрөн нар улсын аварга болов

Монголын даамын холбооноос 13 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2020 оны есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Монгол Коосэн” сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 оноотой гарч, коэффициентийн давуугаар Г.Хэрлэнмөрөн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү гурав дахь жилдээ дараалан улсын аварга боллоо. Хүрэл медалийн эзнээр 11 оноо авсан МУИС-ийн оюутан, спортын мастер С.Энхтүвшин тодорсон. Шагналт IV-V байрыг ШУТИС-ийн оюутан, дэд мастер Б.Билгүүндарь, дэд мастер Д.Алтанчимэг нар эзлэв.

Эрэгтэйчүүд мөн швейцарь системээр 7 өрөг тоглосноос СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг 12 оноогоор өнгөлж, хоёр дахь түрүүгээ хүртсэн бол МҮИС-ийн оюутан ДДХДМ Б.Билгүүн 10, ШУТИС-ийн оюутан, спортын мастер Ц.Төмөрбаатар нар удаалав. Шагналт IV-V байранд ХНХДС-ийн оюутан, спортын мастер А.Түшигбаяр, ХААИС-ийн оюутан, спортын мастер Б.Уудамбаатар нар шалгарлаа.

Тэмцээнийг Э.Доржбал захиралтай барилга угсралтын “Гранд Авгуш” ХХК ивээн тэтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button