УЛС ТӨР

Н.Алтанхуяг: С.Чулуун аа, чи сайд хүн байж яагаад түүх гуйвуулж, худал ярьж суудаг юм

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Биет болон биет бус өвөө гадаадаас буцаан авч ирэх асуудал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ” гэлээ.

Соёлын сайд С.Чулуун “Биет бус өвийг өвлөгч 102 хүнийг бүртгэсэн. Уламжилж авч явах, өвлүүлэх шавь сургалтад онцгой анхаарал хандуулна. Чингис хааны музей байгуулах үйл явцтай холбоотойгоор гадаадын өвөөс хуулбар хийгдэж байгаа. Чингис хаантай холбоотой ямар дурсгал байгаа вэ гэж маш олон хүмүүс асуудаг. Зөвхөн Монгол Улсад биш дэлхийд тогтож байсан учир тэр сав хэмжээгээр нь харах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монгол хүнийг Монгол хүн болгох зүйл заалт алга” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Соёлын яам 24 жилийн дараа байгуулагдаж байна гэж С.Чулуун яагаад худал яриад байна. Чи сайд хүн байж яагаад түүх гуйвуулж, улаан цайм худал юм яриад сууж байдаг юм. Чиний өмнө Ц.Оюунгэрэл гэж сайд байсан. Хоёр жил шахам Соёлын яам Монголд ажилласан. Энэ хуулийн төсөл байгууллагын тухай хууль болсон байна. Соёлын асуудалд хуучирсан үхширмэл байдлаар хандах юм бол манайд явахгүй” гэлээ.

Соёлын сайд С.Чулуун: “Би хэлсэн үгээ мэдэж байна, Соёлын яам 24 жилийн дараа дангаараа байгуулагдлаа гэж хэлсэн. Таны хэлсэн Соёлын яам спортын яамтай хамт байсан. Соёлын яам спортын яамтай хамт байсан” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Алтанхуягийн тоглоомын гэмээр Засгийн газарт хамгийн шог яам нь Соёл, аял#### жуулчл####ын яам гэж байсан, 2 жил юу ч хийгээгүй учир татан буулгасан, ярихаас цаашгүй нэг хүүхэн самарч самарч аваад огцорсон, бүр яамаа татан буулгаад шүү. Байхгүйтэй адил байсан учир нэг чиг үүргийн яам 24 жилийн дараа байгуулагдсан гэж хэлсэн С.Чулууны түмэн зөв. Энэ орилоо Алтан хуй одоо чимээгүйхэн шиг сууж 4 жилийн ц####ин идэхээ л бод. Чи хэзээ ч зөв дуугарч байгаагүйг түүх гэрчилж, түмэн олон мэднэ.

  2. Оюунгэрэл богино хугацаанд бодит ажил хийсэн шүү. Чулуун ч худлаа ярьж, хүн дарамтлахаас өөр юм мэдэхгүй, бүдүүлэг хүн дээ

  3. Чулуун түүхч хүн байж түүхийг гуйвуулж ж####га довны үзэлээр ханддаг ёс зүйгүй сагсуу ойворгон сайд байх хэмжээ битгий арван жилийн багшач байж болохгүй хүн шүү хүүкээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button