УЛС ТӨР

100 жилийн ойд зориулж төсөвт 10 гаруй тэрбум төгрөг ТӨСӨВЛӨЖЭЭ

Ардын хувьсгалын, Монгол Ардын намын 100 жилийн ой 2021 онд тохионо. Үүний хүрээнд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр хэлэв.

Энэ талаар түүнээс тодруулахад “100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор ирэх оны төсөвт 10 гаруй тэрбум төсөвлөөд байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Ер нь ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мөн 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Энэ төсөв зөвхөн Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний баяр наадамд зориулсан төсөв биш. Сая хэлсэн олон ойг он гарснаас хойшхи бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхэд зориулсан төсөв гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button