СПОРТ

Аймгууд улсын наадмын түрүүг хэдэн жил хүлээж байгаа вэ

2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Түүхэн ойн жил нутгийнхаа бөхийг түрүүлгэх хүсэл хүн бүхэнд байгаа нь мэдээж. Үүний сацуу тэгш ойн жил түрүүлж, цолоо ахиулах бодол хүчтэн бүхэнд байгаа нь лавтай. Тэгвэл аймгууд улсын наадмын түрүүг хэчнээн жил хүлээж байгааг сонирхуулъя.

Улсын наадмаас түрүү хүртэж үзээгүй аймгууд: -Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар-99 жил

-Завхан-87 жил (Хамгийн сүүлд М.Лхагва)

-Дорнод-83 жил (Хамгийн сүүлд Ш.Гэлэг)

-Ховд-80 жил (Хамгийн сүүлд Ш.Ванчинхүү)

-Говь-Алтай 72 жил (Хамгийн сүүлд Ш.Батсуурь)

-Баянхонгор 71 жил (Хамгийн сүүлд П.Аюуш)

-Булган-59 жил (Хамгийн сүүлд Д.Цэрэн)

-Өмнөговь-51 жил (Хамгийн сүүлд Г.Дэмүүл)

-Хэнтий-Таван жил (Хамгийн сүүлд Э.Оюунболд. Түүний 2019 оны түрүүг хүчингүй болгосон билээ)

-Төв аймаг-16 жил (Хамгийн сүүлд А.Сүхбат)

-Өвөрхангай-12 жил (Хамгийн сүүлд Д.Ганхуяг)

-Сэлэнгэ-Долоон жил (Хамгийн сүүлд Г.Эрхэмбаяр)

-Архангай-Дөрвөн жил (Хамгийн сүүлд Ч.Санжаадамба)

-Хөвсгөл-Гурван жил (Хамгийн сүүлд Ц.Содномдорж)

-Увс-нэг жил (Хамгийн сүүлд П.Бүрэнтөгс).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
очир
очир
2020-11-12 20:40

Оюунболдын цол хураах эсэх, түрүү хүчингүй болгох шийдвэр гараагүй. Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэгдэнэ.. Оюунболд баяр наадмын бөхийн с�##�бар хорооны өргөн барьсан шийдвэрийг шүүхдсэн болой..

Холбоотой мэдээ

Back to top button