НИЙГЭМ

“Иргэн Д тусгаарлалтад байх үедээ халдвар авсан байх магадлалтай”

Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн нь халдварыг дотооддоо бүртгэсэн анхны тохиолдол боллоо. Үүнээс өмнө бүх халдвар гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирснийг уншигчид мэднэ.

Харин халдвартай нь арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө батлагдсан иргэн Д нь 21 хоног тусгаарлагдсан байгаа юм. Ингээд тусгаарлалтаас гарснаас хойш дөрөв дэх хоног дээр нь шинжилгээний хариу эерэг гарсан.

Ингэхээр иргэн “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа халдвар аваад гарсан уу гэх асуулт ургана. Энэ тал дээр ч ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

Өчигдөр шөнө ЭМЯ-наас хийсэн лайв бичлэгийн үеэр “Энх саран” сувилалд тусгаарлагдаж буй хүмүүс нэг нэгийнхээ өрөөгөөр орж, гарч байна гэх зүйл яригдсан.

Хэрэв ингэж халдвар, хамгааллын дэглэм алдагдсан бол иргэн Д нь коронавирусийн анхлан халдварлагч биш болж таарна. Нөгөөтээгүүр “Энх саран” сувилалд тусгаарлагдаж буй, магадгүй тусгаарлалтаас гарсан хүмүүс дунд ч халдвар тээгч байхыг үгүйсгэхээргүй болж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Tusgaarlalt ad baihdaa avsan baih geed baina 1uruund buur 3 uul baisan geheer UOK estoi haruitslaga aldaj Sul uruu baihgyi bol hyn avah hereggy baisan yagaad ve ornii too ene ter todorhoi??? Sodbaatar gyai mash haryutslaga gyi handaj

  2. Энэ Нарангэрэл үргэлж ####даа хийдэгч х####агдахгүй байгаад байх юм. Энэ яагаад хүний нэрний эхний үсэг зарладаг ? Зарлах ёсгүй. Хуулиар эмч эмнэлгийн ажилтан хувийн мэдээлэл зарлахгүй дамжуулахгүй байх үүрэгтэй. Нэг иргэн л гэнэ биз. Иргэн Д. Хүмүүс айгаад хороочихвол яах вэ? Юу ч тохиолдож болно. Сонин сонин сэтгэдэг хүмүүс байдаг. Спирт хүртэл ууж байгаа хүмүүс гадуурхаад айгаад яаж ч болно.

  3. Түрүүчийн ирж абйсан хүмүүс ч гэсэн хэлж абйсан. Монголд ирээд буугаад бүгдийг нь хамт аваад явдаг тул х####двар авчихлаа гэж байсан. Тэрэнтэй адил зүйл болж.

  4. Tusgaarlaltand baisan humuus haldvar hamgaalaliig nariin barimtlaaguigees bolj bn uund emnelegiin ajiltan yamnii humuusiig eldveer heleh hereggui shine jil hiilgehgui gelee gej buhimdaad gaduur huuhdee daguulj maskgui tenesen humuus mash ih baisan uund huvi hun uursduu buruutai bu###as buu hai tegeed ch mongolchuud garaa ugaaj hevsheegui zavaan humuus shu.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button