НИЙГЭМ

Өнөө шөнө хаах Алтанбулагийн боомтын цаана 200-гаад машин үлджээ

Алтанбулагийн боомтыг өнөө шөнө 24.00 цагт хаана

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

УОК-ын дарга, Шадар сайд “Алтанбулагийн боомтыг хаах шийдвэр гаргах эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Тус боомтыг өнөөдөр буюу энэ сарын 16-ний 24.00 цагт хаана.

Нэгдүгээр сарын 16 нээнэ. Алтанбулагийн боомтны цаана 200-гаад машин үлдсэн. Бид аж ахуйн нэгжүүдэд эрт хугацаа өгсөн. Харамсалтай нь, оруулж ирж амсаагүй ийм тооны машин үлдлээ. Халдвар, хамгааллын температур шаарддаг ачаа ачсан машинууд л даа. Тэгэхээр вагонд ачих боломжгүй гэсэн үг” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button