Ярилцлага

Ө.Батжаргал: Намайг ажлаас чөлөөлсөн шалтгаан хууль бус, ердөө шалтаг

Хэвлэлийн нүүрэнд төдийлөн гараад байдаггүй нэгэн онцлох зочинтой цаг үеийн асуудлаар хөөрөлдлөө. “Би 1989 оноос хойш эрүүл мэндийн салбартай хувь заяагаа холбосон. 2013 онд Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад энэ оны долоодугаар сарын 10 нд буюу улсын их баяр наадмаар НЭМГ-ын даргын хууль бус тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөөд байна” хэмээн түүний яриа эхлэв.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын томилгооны талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин тус төвийн даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдаад буй Ө.Батжаргалаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ийн тодруулсан юм.

-МИНИЙ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ АВАХ ЯМАР НОЦТОЙ ШАЛТГААН БАЙСНЫГ ОЙЛГООГҮЙ-

-Үндэсний их баяр наадам эхэлсэн долоодугаар сарын 10-ны өдөр яг юу болсон юм бэ?

-Энэ өдөр бодитоор баяр наадмын, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдлыг хангасан өдөр байсан. Манай эмч эмнэлгийн ажилчдаас нэг алтангадас, гурван хөдөлмөрийн хүндэт, бусад одон медаль авахаар бэлэн болчихсон  уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэхээр хүлээж байлаа.

Тэр үед НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар даргын тушаалаар манай өрөөнд гурван хүн орж ирсэн, ард талд нь нэлээд олон залуучууд байсан гэж яригдаж байгаа. Надад тушаал уншиж танилцуулсан. “Хамт олондоо хэлэх үү” гэхэд, “Хэрэггүй ээ, өрөөгөө чөлөөлж өг” гэсэн.

Эрүүл мэндийн салбар гэдэг маш эмзэг, нэг минут ч зогсолгүй хэвийн үйл ажиллагааг нь хангах ёстой байдаг. Ийм учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хүндэтгээд ажлаа шууд өгсөн юм. Ажлаа өгөхдөө бухимдсаны учир нь, баяр наадмын өдөр манай төвийн 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд баярын хурлаа хийж, төрийн дээд одон медилиар шагнагдсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх гэж байхад ийм үйлдэл хийсэн явдал. Миний ажлыг яаралтай авах ямар ноцтой шалтгаан байсныг тушаалаас сонсож ойлгоогүй. Гэхдээ төрийн ажил эмнэлгийн үйл ажиллагааг тасалж болохгүй гэдэг үүднээс ажлаа өгсөн.

-Тушаал үндэслэлтэй бөгөөд хуулийн дагуу байсан уу?

-НЭМГ-ын даргын долоодугаар сарын 10-ны өдрийн Б/34 тоот тушаалд гурван зүйл тусгагдсан байсан. Нэгт, засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хууль удирдлагатай холбогдсон. Хоёрдугаарт, хөдөлмөрийн гэрээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа гаргасан, гуравдугаарт Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т зааснаар Эрүүл мэндийн төвийн даргыг томилохдоо дүүргийн засаг даргатай зөвшилцөх асуудлыг зөрчсөн гэсэн байсан юм.

Эдгээрийг үндэслэж намайг чөлөөлсөн гэсэн. Гэтэл дүүргийн засаг дарга С.Одонтуяагаас асуухад зөвшилцөөгүй гэдгээ илэрхийлсэн. “Эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа” гэдгийг нь сүүлд мэдсэн. НЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга хэвлэлээр мэдэгдэл хийхдээ, “Гурван эхийн эндэгдэлтэй байсан учраас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон” хэмээсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзэж байгаа. Эмч хүний хувьд БГД дээр эхийн эндэгдэл гарсанд харамсаж байна. Эх хүн болох гээд эндэнэ гэдэг эмч болон эмнэлгийн байгууллагын хувьд маш эмзэг сэдэв. Хэрвээ надтай зарчмын асуудал ярьж байгаа бол манай эмнэлэг дээр гурван эх эндээгүй. Өөр эмнэлгүүд дээр эндсэн тохиолдол бий.

Гуравдугаар эмнэлэг, төрөх эмнэлгүүдэд болсон явдал. Харин миний харьяаны эмнэлгүүд дээр болсон зүйл байхгүй ээ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/207 тоот тушаалаар “Эхийн эндэгдэл гэж ямар эндэгдлийг хэлэх вэ? Эхийн эндэгдлийн ноцтой алдаа гэж юуг хэлэх вэ?” гэдгийг зааж өгсөн байдаг. Хууль бус, зүгээр л шалтаг болгосон гэж би бодож байна.

Үнэхээр хууль, зарчим гэж яривал улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар есөн эхийн эндэгдэл гарсан байдаг. Үүнд сэтгүүлч Эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээх ёстой. Мөн нийслэлийн хэмжээнд зургаан эхийн эндэгдэл гарсан. Үүнд мөн НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ энэ хүмүүс шат шатандаа хариуцлага хүлээсэн бол миний хувьд ямар ч асуудал ярихгүй, ажлаа өгнө. Тэгэхээр энэ зүгээр шалтаг л байсан гэж үзэх үндэслэлтэй. Би эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил ажиллаж байна.

-МАНАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ ЧАДСАН ДҮҮРЭГ-

-Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж байгаа асуудал давхар яригдаж байгаа. Нам солигдоход эмнэлгийн дарга нарыг сольж байна. Та үүний нэг золиос болсон уу?

-Би цагдаа, эрүүл мэндийн салбарыг их нарийн, хүний төлөө гэсэн салбар гэж ойлгодог. Энэ салбараар, тодруулбал эмнэлгээр оролдож буйг анх удаа өөрийн биеэр мэдэрлээ. Ийм хууль бус үйлдэл, асуудалтай тэмцэнэ гэж бодож байна. Би дүүргийн таван засаг даргатай хамтарч ажиллаж байсан. Н.Зориг, н.Цогтбаатар, н.Амгалан, н.Оросоо, .нОдонтуяа нартай хамтарч ажиллахдаа ямар ч нам, улстөрийн сэдэлгүйгээр салбарынхаа хөгжлийн төлөө, хүний төлөө ажиллаж ирсэн.  

Яагаад энэ тушаалыг хууль бус гэж үзээд байна вэ гэхээр, аливаа нэг байгууллагын даргын албан тушаалыг авахдаа тэр ажлыг сайжруулна гэж зорьдог уламжлал бий. Хэрвээ миний оронд томилогдсон хүн эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, клиникийн эмнэлэгт үнэхээр сайн ажилласан хүн байсан бол би шууд хүлээн зөвшөөрнө. Гэтэл ирсэн хүн маань БГД-ийн зургаадугаар хороонд МАН-аас хоёр удаа иргэдийн хуралд нэр дэвшиж, хоёуланд нь иргэдийнхээ итгэлийг авч чадаагүй нэгэн. Уламжлалт анагаах ухааны доктор хүн. Тэгэхээр би гайхаад байна. Зүй нь тушаалд дурдсан тэр ноцтой алдаа, шалтгаануудаа харгалзаад, тохирох чиглэлийн хүнийг томилох байсан. Гэтэл харах өнцөг нь өөр харагдаад байна. Хүмүүс “Улс төрчдийн цүнх барьж явсан хүн албан тушаал дээр очдог” гэж ярьдаг. Үнэхээр ийм зүйл байдгийг сая харлаа.

 -Өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ? Мөн хийж амжилгүй үлдээсэн ажил юу байна вэ?

-Би 2013 онд Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож, маш сайн баг хамт олонтой ажилласан. Олон жил эрүүл мэндийн салбараа, мэргэжлээ хаяагүй эмч, сувилагч болон бусад мэргэжлийн хүмүүстэйгээ баг болж ажилласны үр дүнд их бага 14 эмнэлэг, 22 тасаг нэгжийг байгуулж чадсан. Хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60-аар тус тус нэмэгдүүлсэн. Мөн тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн яам, НЭМГ-тай бүгдтэй нь баг болж ажиллахыг хичээсэн, ажилласан. Эрүүл мэндийн салбарын анхан буюу хоёр дах шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг дэлхийн жишиг, ядаж нийслэлийн жишигт хүргэе гэсэн зорилттой баг болж ажилласан. Хамт олныхоо хүчээр амжилттай ажиллаж чадсандаа одоо хүртэл баяртай байдаг.

Манайх эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт шинэчлэлийг хийсэн дүүрэг болж чадсан юм. Баянгол дүүрэг 2013-2019 онд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийт 240 орон тоог нэмж чадсан бөгөөд чадварлаг мэргэшсэн багийг бүрдүүлж, анхны дурангийн болон мэдрэлийн мэс заслын хагалгааг амжилттай хийсэн дүүрэг болсон. Тус төвд 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд тэдний нийгмийн асуудлыг орхилгүй шийдвэрлэж, ажиллах нөхцөлийг сайжруулах шат дараатай арга хэмжээг авч ажилласан. Бид 2024 онд нийслэлийн жишиг дүүрэг болгох зорилтыг тавьсан, цаашлаад 2030 он гэхэд Азидаа, зарим салбараараа жишиг болж болно шүү дээ.  Жишиг гэдэг нь бусад дүүргүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яг ийм маягаар хөгжих боломжтой гэдгийг харуулах, загварыг үзүүлэх юм.

Бидний хувьд хамгийн хэцүү хийгдсэн ажил бол хүүхдийн эмнэлэг. Эхлээд бид 2013 онд 35 ортой хүүхдийн эмнэлэг нээсэн. Дараа нь 2015 онд Монгол улсад 32 жилийн дараа 200 ортой хүүхдийн эмнэлгийг барьж чадсан. Хүмүүсийн боддогоор зүгээр л эмнэлэг барьсан биш. Бүтэц зохион байгуулалт, эрчимт эмчилгээ, сэхээний тасагт “Ямар ур чадвартай эмч, сувилагч ажиллах вэ?, Ямар чадвартай сувилагч хүүхдийн тариа, хатгалтыг хийх вэ?” гэдэг асуудлууд байдаг. Бидний тооцсоноор зөвхөн нэг эмч, сувилагчдын ажлыг байрыг бэлтгэхэд 152-300 нэр төрлийн зүйл бэлтгэх ёстой. Бэлтгэсний дараа яах вэ? Үйлчлүүлэгчтэй яаж харилцах вэ?

Эрүүл мэндийн салбар маш нарийн төрөлжсөн байдаг. Нэг л  алдаа гарахад шинээр барьсан эмнэлэгтээ өөр муу нэр зүүх болно. 140 ортой хүүхдийн эмнэлэг барьснаар 2015-2017 онуудад 256 маш хүнд хүүхдүүдийг манай хамт олон тусламж үйлчилгээ үзүүлж амыг нь аварсан байдаг.

-Хоёрдугаар шатлалын эмнэлгийг олон улсын жишигт хүргэх зорилтоо та биелүүлсэн үү?

-Дэлхийд хүүхдийн орны стандарт 1000 хүүхэд тутамд хоёр байх ёстой. Анх эмнэлгээ нээж байхад 0-16 насны нийт 72647 хүүхэдтэй байсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 0-5 насны 24431 хүүхэдтэй байна.

Нийслэл, улсын хэмжээнд анхны хүүхдийн орны стандарт хангасан дүүрэг болж чадсан хамт олноороо бахархдаг. Бодит жишээ гэвэл өнгөрсөн жил бид нэг ч хүүхэд, ээж аавыг газар хэвтүүлээгүй. Ачааллын оргил үедээ 356 орчим хүүхдийг өдөрт эмчилж байна. Бид зохицуулж ажиллаж чадаж байсан. Үүнийг БГД-ийн иргэд нотолж хэлнэ ээ.

Хэзээ ч хүнд хүүхэдтэй сэхээний эмч, хүүхдийн эмч нар тайван хонож чаддаггүй. Манай дүүрэг гэр бүлийн эмнэлгийг нээж чадсан шүү. Ээж аав, эмээ өвөө болон хүүхдүүдэд тус тусад нь эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь өгч байна. Маш олон хүний нөр их хөдөлмөр. Бид мөн хүүхдийн амбультори нээсэн. Мэдрэлийн эмч, чих хамар хоолойн эмч ажиллуулж байна. Хүүхдийн шүдний кабинет нээж ажилууллаа. Түүнчлэн 18 сартай хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг тодруулдаг боллоо. Хөгжлийн бэрхшээл биш, хөгжлийн хоцрогдлыг илрүүлж чаддаг болсон гэсэн үг. Одоо манай 18 сартай хүүхдийн үзлэг Японы стандартын хэмжээнд хүрчихсэн. Бидэнд цаашид хийх маш олон зүйлүүд байна.

-БИ ХУВИЙН ЭМНЭЛЭГГҮЙ. АЖЛААСАА ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ГАРЛАА-

-Эрүүл мэндийн салбарт “Өвчнөөс урьдчилан сэргийлэх” гэдэг асуудал орхигдоод удлаа. Харин танай дүүрэг, танай төвийн хувьд үүн дээр яаж анхаарч ажилласан бэ?

-Бид Нийслэлдээ хамгийн анх 60 ортой ахмадын эмнэлэгтэй дүүрэг болсон. Манай эмнэлгээр үйлчлүүлээд гарсан иргэд “Баярлалаа” гэж хэлэхэд хамгийн их аз жаргалтай байдаг. Тэрнээс би, бид улс төрчид шиг магтуулаад яах юм бэ?

Статистик үзүүлэлт дээрээ тулгуурлаж урьдчилан сэргийлэх ажлаа явуулж ирсэн. Нас баралтын шалтгаан, даралт, хоол боловсруулах эрхтний эмгэг, амьсгалын замын өвчлөл мөн осол гэмтэл байна. Эдгээр өвчнүүдэд аль үед ямар эмчилгээ хийх вэ гэдгээ тогтоодог. Анхан буюу хоёрдах шатлалын эмнэлэг гэж яригдаж байна. Гэтэл эрүүл мэндийн тухай хуулиар шатлалгүй болсон. Эмч эмнэлгийн ажилтнууд хаана ч ажиллаж болох эрх нь нээгдсэн. Тэгэхээр эмч л бол эмнэлгийн тусламж үйлчилгээг дэлхий нийтийн хэмжээнд өндөр төвшинд үзүүлэх ур чадвартай байх ёстой. Гэхдээ бид нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ бол удирдлагын хийх ёстой үндсэн ажил.

Манайх мэс заслын тасгаа НЭМГ, ХӨСҮТ-тэй хамтарч нээж чадсан. Манай мэс заслын эмч нар ур чадвартай, түнхний хагалгаа хийх хүртэл хэмжээнд очсон. Мэс заслын эмч нараа бэлтгэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нэг гажиг нь, хуулиндаа хоёрдахь шатлал гэж байдаггүй хэрнээ даатгал дээр яваад очихоор танайх өндөр өртөгтэй хагалгаа хийх боломжгүй гэдэг. Ийм зарчмын зөрүүг хурдан засаад чадаж байгаа газрынх нь эрхийг хурдан өгөх хэрэгтэй гэж хэлэхийг хүсдэг.

-Та хувьдаа эмнэлэгтэй юу? Ашиг сонирхлын зөрчил байна уу? Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувийн эмнэлэг рүүгээ зөөдөг жишээ эрүүл мэндийн салбарт байсаар байна.

-Би хувийн эмнэлэггүй. Би ажлаасаа чөлөөлөгдөхдөө цалингийн зээлтэй л гарлаа. Том охин маань Австри улсад магистрын зэрэг хамгаалсан. Бусдын жишгээр хүүхдээ сургахын тулд цалингийн зээлээ аваад явуулсан. Энэ бол эмч, эмнэлгийн ажилтнуудын бодит дүр зураг.

-Шинээр томилогдсон даргатай холбоотой асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Улс төрийн томилгоо гэж үзэж болохоор л байна. Тэр хүн харин хувьдаа эмнэлэгтэй юу?

-Яг үнэндээ н.Балдандугар бид хоёр нэг курс юм байна лээ. Ачтан эмнэлгийн дэд захирал байсан. Сүүлийн гурван сар ЭМЯ-нд Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга байсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Түрүүнд хэлсэнчлэн МАН-аас БГД-т иргэдийн хуралд хоёр удаа нэр дэвшсэн. 

-ШҮҮХ ҮНЭН ХУДЛЫГ ДЭНСЭЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА-

-Эмч нар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, хууль бус томилгоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл цахим хуудсаар хэвлэлийн бага хурал хийсэн эмч нарыг дуудаж нэг өдрийн цалин хасах, ажлаас нь чөлөөлөх тухай шахалт үзүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Яг үнэндээ хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүстэй би одоогоор холбогдоогүй байна. Долоодугаар сарын 10-наас хойш манай хамт олон маш их ярьсан, бичсэн. Үнэн ялах ёстой, таныг дэмжиж байгаа шүү гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ тиймэрхүү үг хэллэг хэрэглэхээр төрийн албан хаагч улс төрч шиг харагдах болчихоод, гайхаад л байна. Миний хувьд буруу зөвийг олох ёстой л гэж ойлгож байна.

Салбар салбартаа бие биеэ муу хэлэхээр салбарын нэр хүнд унах аюултай. Үүнд би их эмзэглэдэг. Хаана нь алдаа байна гэдэг дээр сайдаасаа эхлээд эмч нар хүртэл ижил бодлоготой байгаасай гэж хүсдэг. Ажлаа сайжруулах гэж зүтгэж, үзэл бодлоо олон нийтэд илэрхийлснийхээ төлөө эмч нар шахалт дарамтад орох ёсгүй. Би бол хэзээ ч тэгдэггүй байсан. Монгол улсын эрүүл мэндийн салбар 90 гаруй жил хангалттай туршлага хуримтлуулсан. Бидэнд алдааны сан хангалттай байгаа. Алдаа байгаа бол залруулж чадах ахлах, тэргүүлэх зөвлөх эмч нартайгаа баг болж ажиллах ёстой.

-Та цаашид ямар байдлаар энэ асуудалд хандах вэ? Шүүхэд хандах уу?

-Шударга бус зүйлтэй би тэмцэнэ гэж боддог. Тэмцэхдээ шүүхээрээ явна. Төрийн гурван өндөрлөгтөө хандах ёстой гэж ойлгосон. Биднийг хамгаалдаг хууль яг бодитоор одоо хэрэгжээсэй гэж хүсэж байна. Олон залуус, эмч нар зүгээр л нэг улс төрч эрүүл мэндийн салбарын удирдаж болдог гэсэн сэтгэлгээг өөртөө суулгаж авч байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын хөгжлийг ярихад хэцүү болно.

Дүүргийн иргэдийн эрүүл мэндийн төлөө яаж хурдан шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх вэ? Дэлхий нийтийн хандлагыг яаж нэг хүний төлөө хэрэгжүүлэх вэ? гэдгийг одоо ярих цаг нь болсон. Манай салбарт албан тушаалын яриа яригдаж, улс төрч томилогдож байгаа нь буруу гэж ойлгож байгаа. Үнэхээр эмнэлгээ, салбараа удирдаж чадахгүй байгаа бол хамт олны саналаар болиулдаг байх хэрэгтэй. Анх би эрүүл мэндийн төвийнхөө тасгийн эрхлэгчийн сунгаанд 2014 онд олонхын саналаар дөнгөж 32 насандаа сонгогдож байлаа. Тэр үед хамт олныхоо төлөө ажиллах урам зориг төрж байснаас биш эрх мэдэл ирж байна гэж ойлгоогүй. Хүний аминаас илүү албан тушаал гэж байхгүй. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар бол мэргэжлийн хүн, бид хамтарч ажиллаж байсан. Нийслэлийн засаг дарга солигдож, Л.Төмөрбаатар даргад улс төрийн нөлөөлөл их ирсэн гэж хардаж байгаа. Иймийн учир эрүүл мэндийн салбараар улс төр хийж болохгүй. Шүүх үнэн худлыг дэнсэлнэ гэж итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ҮҮЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-07-30 09:53

Батжарг�##� даргадаа амжилт хүсье Үнэн ялнаа

Зочин
Зочин
2019-07-30 11:28

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй лидер удирдагч шүү дээ. Үнэн ялна

Зочин
Зочин
2019-07-30 11:57
Reply to  Зочин

үнэхээр лидер шүү

Зочин
Зочин
2019-07-30 12:01

Ийм их ажил хийчхээд ажилаа була�##�гаад та сайн тэмцэх хэрэгтэй .Сарангэрэл гуай зүгээрс сэтгүүлчээ хийгээд ийм сайн сайхан хүмүүсээ сурв�##�жлаад явж бв�##� яасийн бэ чадамжгүй засагл�##� ард түмэн болон чадварлаг боловсон хүчнийг үгүй хийж байна.тэр эрүүл мэндийн дарга Төмөрбаатарыг ш�##�гуулмаар л юм байндаа

Зочин
Зочин
2019-07-30 12:05

ҮНЭН ЯЛНАА. ЭМ с�##�барын улс төржүүлхээ боль!!!!!!!

Ноён
Ноён
2019-07-30 16:14

Үнэн ялнаа

dolgoon
dolgoon
2019-07-30 18:40

ene bol tsever uls tor. MAH hiij bgaa ajil yum bna. songuulid ylagdchihbii gesendee ardchilaltai hiisen yumtai duureg ruu dairch alban hucheer bugdiig ni bulaan avch bga gesn ug.

aldar
aldar
2019-07-30 18:45

sarangerel said, niisleliun eruul mendiin gazriin darga tomorbaatar nar hunii ami nasiig uls toroljuuldeg ni ed bol hezer ch hunii toloo bish gedeg ni haragdaj bna. iim humuust ami nasaa daatgan ajiluulj bh gj.

svld
svld
2019-07-30 19:13

shvvh zov shiidver gargah bailgvi de vgvi bol shvvh oorchlogdoogvi bgaa ym bn. Eronhiilogch. Ih hurliin darga. Eronhii saidad handah heregtei vneheer ym hiisen hvn bn

Зочин
Зочин
2019-07-31 10:01

МАН, Ардчилсан намын хоёрын тохироо л байна ш дээ. Монгол улсад ажлаа мэддэг чадварлаг хүмүүс ажиллахад тун хэцүү болжээ. Ингэхлээр яаж хөгжих вэ дээ

Hi
Hi
2019-07-31 21:13

Ene yag halagdah hun mun uu. Yu bolov. Sarangerel gedeg said ih namchirhaj ajlaa yavuuldag hun bilee. Setguulch hun gehed setgelgee ni ih muu yum bilee. Hudlaa pop avgai bna lee. Hurelsuh saidiin haraag tatah jijig jijig asuudlaar ene tom salbariin ajliig budaa bolgoj bna daa.

Зочин
Зочин
2019-08-01 13:53

ХӨӨРХИЙ МОНГОЛ УЛС ИНГЭЖ Ч ДОРОЙТОХ ГЭЖ ДЭЭ ЧААВААС ДАА. НААДМААР ХҮН АМЬТАН БАЯРЛАЖ, ШАГНУУЛАХ ГЭЖ БАЙХАД НЬ ОЧДОГ НЬ Ч ЮУ ВЭ ДЭЭ. "ЧОНО БОРООНООР, ХУЛГАЙЧ СИЙМХИЙГЭЭР...." ГЭДГИЙН ҮЛГЭР БОЛЖ ДЭЭ. УНАГАЖ БУЛААХ ШАЛТАГ НЬ ЯДАРСАН, УРАГШЛУУЛЖ ТОМИЛЖ БАЙГАА ДАРГА НАР НЬ ЯЛЗАРСАН, УНГАС АЛДАЖ ОЧСОН НӨХӨР НЬ ЯРВАЙСАН, УУГУУЛ ДҮҮРЭГ НЬ ЯГААРАХГҮЙ Л БАЙХ ШИГ БАЙНА ДАА...

Зочин
Зочин
2019-08-02 12:30

Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол эмнэлэг дээр гач буй нас бар�##�туудад ямар дүгнэлт хийх вэ. Хоног болоогүй нас бар�##�т болон нийт нас бар�##�тын тоо эхний 6 сарын байдлаар арай л их байгаа. Үүнд дүгнэлт хийж байгаа. Нийт 28 нас бар�##�таас чинь хэд нь аврагдах боломжтой тохиолдол байсан бол. Эмч нарын чинь ур чадвар хир юм болдоо. Ажлаас х�##�агдлаа гэж шүүхдэж байхын оронд ажлаасаа х�##�агдахаа өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт анзаарсан бол өдийд өөрөө ийм юм яриад сууж байхгүй байсан байх. Удирдлагын зөв чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхгүй дээ.

zochin
zochin
2019-08-03 21:40
Reply to  Зочин

chadvarlag humuusg hen beldeh estoi niusleliin eruul mend gazar sarangerel hiih estoi shde. hiij bgavyum haana bn. suudaliig mongoor hudaldaad uls torjood iim ajil hiideg shde.

dulam
dulam
2019-08-03 21:37
Reply to  Зочин

m#l uuniig chini toroos shiiddeg yum za. muusain huvalz nar hutsaj suuhaas oor yu bgiin. hunii tolgoiruu darga ni medlegbhiihuu ain. yumtai humuus iim yum bichij bhiin. hiih ajilgui novshnuud

dolgoon
dolgoon
2019-08-03 21:42

batjargal dargad amjilt husie. mundag udirdagch shuu ta.

StevSlarie
StevSlarie
2020-01-15 06:19

Cialis Rezeptfrei Schneller Versand Inland [url=http://cialibuy.com]cialis 5mg[/url] Propecia Acheter 1mg

MatFuse
MatFuse
2020-01-17 04:40

Propecia Agito Minoxidil Purity Solutions Tadalafil Review Acheter Cialis En Suisse [url=http://cialibuy.com]cialis[/url] Levitra 20mg Pric

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 05:36

Viagra Foto Effetti http://abcialisnews.com - Cialis Propecia 100mg cialis prices Prednisone Without A Script

Зочин
Зочин
2020-08-27 10:58

Чи заав�##� байх �##�батай юм уу. чиний ажиллаж бсан газар лав л хүнд сурт�##�тай. Чи юу өөочилж ямар давшил гаогасан юм. Сайндаа хэдэн тоног төхөөрөмж нэмээ биз, тэр нь тэгээд жирийн хүмүүст үйлчлэхгүй. Новш

Ч.Байгалмаа
Ч.Байгалмаа
2020-08-27 13:17

Энэ хүний тухай эрүүл мэндийн сайд та адилхан тогоон дотор нь чанагдаж явсны хувьд нэг хараад үзээд өгч болох уу. Би энэ эмнэлгээр үйлчлүүлдэг жирийн иргэн байна.

Хатнаа
Хатнаа
2020-08-27 22:45

Өөрийн багаа зөв хүмүүсээр бүрдүүлэх байсым даа дарга минь

Зочин
Зочин
2020-08-30 14:39

Батжарг�##� чи ч гэсэн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Яагаа ч үгүй, боловсдоогүй байхдаа л Эрдэнээгийн нэрэн дор олон жил дарга хийсэн чинь ханг�##�ттай. Юун ч даргад дуртайм. Бусдын жишгээр эмчээ хийгээч. Ер нь бол гээнэдээ ч, гооньдоо ч гэгчээр хүүхэмсэг,ашиг сонирхлын зөрчил ихтэй хүн шүү.з�##�уугаараа пээдийчихсэн шүү чи.мөнхийн дарга байх юм шиг

Зочин
Зочин
2020-09-05 14:47

Uchnuun mungu iddeg bilee dee ene Batjargal?
Asragch ajild avahad l 1.5 saya tugrugnii hanshtai bsan s

Холбоотой мэдээ

Back to top button