Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Х.Баттулга,Ч.Хүрэлбаатар: Вакцин олж ирвэл Ерөнхийлөгчийн сонгуульд “ЯЛНА”

Өчигдөрхөн бид ямар нэгэн ажил төрлийн “автор” болох хэнээтэй улс төрчийн үйлдлийг хөндөн бичсэн. Ингэхдээ ҮАБЗ, Ерөнхийлөгчийн хүрээнд яригдаж байсан урд хөршийн своп хэлцлийг тэглэх асуудлыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан анх сэдэж буй мэтээр олон нийтэд зарлсан үйлдлээр жишээ авч байв.

НЭГ КОМПАНИТАЙ ХОЁР УУЛЗАЛТ ДАРААЛАН ХИЙВ

Гэтэл өчигдөр үдээс хойш өөрсдөдөө "автор” наах тоглолт Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд өрнөв. Тодруулбал, тэд Их Британийн “AstraZeneca” цагийн зөрүүтэй тус тусдаа хуралдаж, монголчууд үндэсний хэмжээний томоохон асуудал дээрээ хүртэл нэгдэж чаддаггүйг олон улсад харууллаа.

Уг уулзалтын талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын ажлын алба:

Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв. “AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан корона вирусын вакцины ажлын хэсэг улс орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, вакцин үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт, яриа, хэлцлүүдийг идэвхитэй хийж байна. Оксфордын Их сургуультай хамтран ажиллаж буй вакцин үйлдвэрлэгч Астразенека компанитай цахимаар хуралдаж вакцинжуулалттай холбоотой хийгдэж байгаа ажил, вакцин хөгжүүлэлттэй холбоотой ээлжит мэдээлэл солилцож цаашид хийгдэх ажлуудын талаар яриа, хэлцэл хийлээ.

ВАКЦИН ОЛЖ ИРСЭН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД “ЯЛНА”

Тэд тус тусдаа дээрх мэдээллийг гаргасан. Мэдээж цар тахлын үед вакцин нэн хэрэгтэй байгаа юу гэвэл байгаа. Дэлхийн бусад улс орнуудын жишгээр манайх нэг л хувилбараар шийдэл гаргаж, төлөөллийг нэг л статус хэрэгжүүлэх замаар яриа хэцлээ хийсэн нь зохимжтой. Гэвч Ерөнхийлөгч “Вакцин гарвал манайд эхлээд өгөөрэй, хөгшөөн” гэх бүдүүлэг маркаар харилцаа үүсгэв. Өнөөдүүл нь эрх биш тусгаар улсын төрийн тэргүүн ярьсан учир харж үзнэ гэх агуулга илэрхийлжээ.

Харин нөгөө талд гаднаас вакцин оруулж ирэх Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн цахим уулзалт хийсэн компанитай дахин хэлцэл хийв. Англичууд “Ямар хөл толгойгоо алдсан улс вэ” гэж эрхгүй толгой сэгсэрмээр үйлдлийг  Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар ч эмзэглэх сэтгэлгүй хийцгээв.

Ерөнхийлөгч уг нь хамгийн эхлээд вакцийн асуудлаас ХБНГУ руу хандсан. Засгийн газрын ажлын хэсэг бол Дэлхийн банкнаас тусламж авч, вакцин авчирна гэсэн уриатай ажиллаж буй. Тэдний вакцины эрэл “AstraZeneca” компани дээр өчигдөр /2020.11.30/ давхцаж таарав.

Ерөнхийлөгчийн сонгууль өдөр хоногоор ойртож буй энэ үед вакцин оруулж ирсэн хүн хүндлэлийн манлайг хүртэх нь ч тодорхой байгаа. Тиймээс ч хоёр талаасаа улайрч, вакцины эрэлд шатаж буй нь энэ. Товчхондоо Х.Баттулга вакцин олоод ирчихвэл ирэх жил ялалт байгуулна гэх тооцооллоор асуудалд хандаж буй. Энэ утгаараа тэр албан мэдээгээ хүртэл өндөр ач холбогдол өгч тараасан. Мэдээлэлдээ засагтаа чиглэл өгнө гэж томрохоо ч мартсангүй. Нөгөө талд Засгийн газрын тэргүүн ч өөрсдөө мөнгийг нь гаргах ажлыг Ерөнхийлөгчийн гавьяагаар нэрлүүлэхийг хүсэхгүй нь тодорхой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 1, 2020 09:08

МАНгар МАН Европын гайгуй элчингуудээ АНуст егчихсен, Лондон, Берлин, Вэна, Женев гээд бугд АНусууд, Ееекийнхее телее Юу ч хийхээс буцахгуй,

Иргэн
Иргэн
12 сар 1, 2020 09:16

Софи Праг Будапешт Варшавт МАНгарын элчин сайдууд. Энэ хоцрогдсон постсоци�##�ист орнуудаас юу ч горьдох вэ. Гомо Цогтоо �##�баар намаа хорлосон. Дахиж зодуулахаасаа айдаг.

Зочин
Зочин
12 сар 1, 2020 10:03

Asrtzeneka asuudalrai vaktsintai. Germeniih teeverlelt butehguiee. Modernatai yarits ter ltohirno manaid. Oldoh no heysuu l baih

Зочин
Зочин
12 сар 1, 2020 10:30

oros vakitsin cain baival battulga dorno avah bailgui de

Модерна
Модерна
12 сар 1, 2020 10:45

Монос бүтэхгүй шүү

Зочин
Зочин
12 сар 1, 2020 12:43

ЭБ дундуур нь бас дайраад л...

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
12 сар 1, 2020 13:29

Таануусын тоглоом бид нар биш шүү Яасан ч нэр хүнд �##�дарт дуртай улс ьэ?

Зочин
Зочин
12 сар 1, 2020 13:30

УРАГШГҮЙ НОЁНЫ УХААНГҮЙ АЛБАТУУД ГЭЖ НЭГДЭЭД АЖИЛЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ӨМХИЙ ДӨРВӨД ЧИНЬ. ЭНЭ НЭГ ХЯЛАР ДӨРВӨД НУТГАА ЗАРЖ БАЙСАН ЮМ ЧИНЬ ҮНЭТ ЮМ БХГҮЙ НОВШИЙГ �######�УУЛААЧЭЭ.

Иргэн
Иргэн
12 сар 1, 2020 15:39

Энэ нохдууд юу хийж бүтээсэн гэж ур�##�цан вэ

зочин
зочин
12 сар 1, 2020 15:44

Унгас Хүрэлбаатарыг ямар нэг мөнгөтэй холбоотой асууд�##� ярихлаар үнэхээр итгэл үнэмшил төрөхгүй юмаа. Мөнгөтэй холбоотой газар нутгаа зарсан хүнээс шударга ажиллах, зарчимтай ажиллах ямарч сэжүүр хүлээгээд хэрэггүй л юм даа уг нь. Тэгэхэд Монгол улсын мөнгөний авдарыг барьчихаад л том том бүлтрээд л байж байх юм.

Зочин
Зочин
12 сар 1, 2020 15:47

Ганнам Күрлээд ёс зүй түй ч �##�га

Zochin
Zochin
12 сар 1, 2020 20:30

Angliin vaktsin uy muchnii uvchtei bolgoj baina gej yarigdsan. Busad ornii vaktsin sudalj baij 3 say hunee avarna. Tsaashid ireeduin ur udmaa hamgaalah heregtei.

хүннү
хүннү
12 сар 1, 2020 21:52

МАН-итгэх хэрэггүй. Хүнээ вакцинжуулах мөнгө төлавлөөгүй байж, м�##�аа вакцинжуулах мөнгө төлвөлсөн МАН ичих ёстой.

Ард
Ард
12 сар 1, 2020 22:56

МОНГОЛ улсын эдийн засаг санхүүд ямар дэвшил өсөлт бий болгов доо хүртэл баатар аа. Яав�##� эдийн засгаа тэлж арвижуулах вэ ард түмэн яаж оролцож тус нэмрээ оруулах вэ? Гадаад өрөө яах вэ?

Зочин
Зочин
12 сар 2, 2020 06:36

Энэ хоёр хоёулаа луйварчид. Зах дээр наймаа хийж байгаа юм шиг тэнэгүүд хоорондоо зэрэг дайрч гэнэ. Тэгээд хоёулаа хоосон хоцорно. Харин эмнэлгийн мэргэжилтнүүдээ баруун руу явуулж хөөцөлдүүл.

Зочин
Зочин
12 сар 3, 2020 15:34

Үнэн даварсан луйварчин хулгайч цагаандаа гарсан тэнэгүүд шүү улс оронд хийсэн юм байхгуй байж бас сууд�##�д санаатай тэр вакцин чинь тэртээ тэргүүн сайн нь дуусч муу нь шигшигдээд дэохийн хамгийн тэнэг улс төрчидтэй бас хамгийн тэнэг ард түмэнтэй манай орон мэтийн улсуудад хамгийн муугаа туршилтын журмаар үнэгүй тараасан вакциныг нь үнэгүй юманд дуртай монгол мэтийн орнуудад инээж өгөөд явуулах байлгүй дээ ...нөгөөдөхийг нь үнэгүй юманд дуртай монголчууд нэг их юм болгож сүр дуйлаан болгож тариад 3сарын дараа эхнээсээ чад чад үсрээд өгөх байлгүй дээ...

Холбоотой мэдээ

Back to top button