Хүний эрхийн өдрөөр суурь эрхээ эдэлсэн гурван уран бүтээлч БАРИВЧЛАГДЛАА
МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв нарын гурван уран бүтээлч дөнгөж сая баривчлагдлаа. Өнөөдөр Олон улсын Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Харин үзэл бодлоо илэрхийлэх гэдэг хүний суурь эрхүүдийн нэг. МҮОНРТ-ийн уран бүтээлчид үзэл бодлоо л илэрхийлсэн.
Тэд өчигдөр оройноос эхлэн өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа юм. Ингэхдээ гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдалтай уялдуулж, хүн хоорондын зайг баримталж байв. Харин өнөө өглөө МҮОНРТ-ийн замын эсрэг талд гэр барин суух гэж байхад нь дээрх үйл явдал өрнөв.
Аравдугаар сарын эхээр МҮОНРТ гэдэг их айлын уран бүтээлчид удирдлагын түвшинд халаа, сэлгээ хийх болсон талаар анхлан дуугарч, одоог хүртэл тэмцэж байна. Үүгээр Ерөнхий захирал Л.Ниннжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
Харин өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвших долоон хүнийг ТББХ-оор хэлэлцэж, тодруулсан. Эдгээр долоон хүнийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж буцаах, батлах эсэхээ шийдэх юм. Харин нэр дэвшигчид дунд улс төрийн нөлөө бүхий эрхмүүд дахин багтсанд уран бүтээлчид дургүйцэж буйгаа илэрхийлж байна.
Бид өнөөдрийн онцлох контентоор эдгээр долоон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон бичсэн. Нийтлэлийг энд дарж уншиж болно.
МҮОНРТ-ийнхэн Үндэсний зөвлөлд нэр дэвшээд буй Б.Ганболд, Ч.Батцэнгэл нарыг эсэргүүцэж буй нь дараах хоёр үндсэн шалтгаантай:
Нэгт, нэр дэвших долоон хүний дөрвийг нь УИХ-аас оруулсан. Энд Д.Оюун-Эрдэнэ, Ж.Оюунгэрэл гэсэн хоёр хүний нэр яригдаж байсан ч өчигдөр гэнэт Б.Ганболд, Ч.Батцэнгэл нар оронд нь дэмжигдсэн гэгдэж буй. Үүнийг улс төрийн нөлөөлөл гэж уран бүтээлчид харж байна. Хэрэв тэд Үндэсний зөвлөлд томилогдвол эргээд Ерөнхий захиралд өөрсдийн талын хүмүүсийг дэмжинэ гэдэг хардлага байгаа юм.
Хоёрт, Ч.Батцэнгэл нь одоо “Монголын мэдээ” телевизийн захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл ажлаа өгсөн Л.Ниннжамцын кабинет гэсэн үг. МҮОНРТ-ийнхэн Захирлын зөвлөлийн энэ кабинетийг бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж, тэмцсэн. Гэтэл удирдлага нь огцорчхоод байхад дэлхийн хаана ч байдаг жишгийн дагуу дагаад хариуцлага хүлээхийн оронд шат ахин Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн нь Ч.Батцэнгэлийн хувьд ёс зүйгүй гэж харж байгаа юм.
Хуулийг ноцтой зөрчөөгүй, үзэл бодлоо илэрхийлсэн гурван уран бүтээлч баривчлагдсан цаг дор МҮОНРТ-ийнхний бухимдал ёроолдоо тулж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний зөвлөлд хэнийг баталж, хэнийг буцаах нь өнөөдрийн топ хүлээлт боллоо.
МҮОНРТ гэдэг бол иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, эргээд монголчуудыг хамгийн чанартай мэдээ мэдээлэл, өндөр түвшний медиа контентоор хангах ёстой байгууллага. Харин удирдах албан тушаалтнууд нь яг хийж бүтээх эрмэлзэл, хуримтлуулсан боловсрол, туршлагаараа бус улс төрийн нөлөөгөөр томилогдож эхэлснээр чөлөөт агентлаг, бие даасан хэвлэлийн байгууллагуудтай өрсөлдөж, урд нь гишгэхээ байсан.
Хийе, бүтээе гэвэл бие даасан хэвлэлийн байгууллагуудтай харьцуулахад эдийн засгийн хувьд тулалдах саад, бэрхшээл багатай, боломж ихтэй тавцан. Нэгэнт уран бүтээлчид нь удирдлагаа шилгээж буй энэ цагт Үндэсний зөвлөлд намын нөлөөгүй, үүрэг тохироо тээж нэр дэвшээгүй, шинэ залуу хүмүүс сонгогдох нь зүй болоод байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МҮОНРТ гэж Олон жил ажилласан хэдэн Архагшсан нөхдүүдээр Удирдуулж Томилогдож очсон Дарга болгоноо Бослого тэмцэлээр Халж сольж байдаг Багаар ажиллах ямарч Чадваргүй болсон Хамт олон байнаа, одоо эд нар бас Томилогдож очсон Даргыг удахгүй Халж солино гээд л Орилолдоцгоож байх вий, Чадна шүү
Наранбаатар гэдэг чинь МҮОНРТ-ээс төрсөн тэрбумтан биздээ.
Zahirlaar tomilogdson humuusiig deerees ni udirdaj mungu huulj gartaa oruulj hamtran iddeg baiguullaga bolgodog ni todorhoi. Ninjjamts anh garch ireed hetsuu yum baina gej yaridag baisniig tv eer harj baisan.