Сурвалжилга, Нийтлэл

Д.Сарангэрэл сайд ЦААЗЫН ЯЛЫГ илтэд хүсэмжилж, алдаа хийв

Өчигдөр /2020.12.09/ Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдсан. Энэ үеэр хэлэгдсэн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийн үг иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Юу гэвэл, тэрбээд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хөндөж ярихдаа “Би бол эмэгтэй хүнийг зодох битгий хэл түлхэж ч болохгүй гэж боддог. Яах вэ, эх хүн, эмэгтэй хүн цаазын ял ярих нь оновчгүй харагдаж магадгүй. Гэхдээ балчир охиныг хүчиндсэн тохиолдолд хуулийн хатуу заалт руу орох ёстой юм байна гэж бодох боллоо. Ер нь манай улс цаазын ялыг болиулах болоогүй байсан юм биш үү, Х.Нямбаатар сайд аа. Тодорхой тохиолдолд сэргээх боломж байна уу. Ингэж хүчин мөхөс хүмүүсээ хамгаалахгүй бол болохгүй юм байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ” хэмээсэн юм.

Үүнийх нь хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Манай улс 2017 оноос хойш цаазын ялыг халсан. Би эргээд сэргээх боломж байна уу гэж 2018 онд Нью-Йоркд явж байхдаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраар орж тодруулсан юм. Манай улстай хамт 53 орон энэ протоколд нэгдсэн юм байна. Хэрэв цаазын ялаа сэргээе гэвэл бусад 53 орноосоо нэг бүрчлэн зөвшөөрөл авахаар хуульчлагдсан юм билээ” гэж хариулсан байна.

Д.Сарангэрэл эмэгтэй улс төрчийн карьерыг хамгийн хүчтэй босгогсдын нэг. Сайн ч, нэр хүндтэй ч ажилладаг. Төрийн хүний жудаг, ёс зүйг сайн сахидаг. Гэвч охид, эмэгтэйчүүдийн эрхийн өмнөөс ийн дуугарахдаа цаазын ялыг илтэд хүсэмжилсэн өнгөөр ярьсан нь харамсалтай.

Бид хүний эрхийг дээдэлдэг үндсэн хуульт орон. Орчлон дээр туйлын үнэн гэж байдаггүй гэдэг. Ямар ч гэмт хэрэг үйлдсэн бай тухайн хүний байр сууринаас нөхцөл байдлыг үнэлж үзэх нь зөв гэдэг үзэл санаагаар хууль, шүүхийн засаглал олон мянган жилийн турш хөгжиж ирсэн билээ.

Хүнийг хүн гэдэг утгаар нь хүндэлж дээдлэх үзлийг дэмжсэн 21-р зууны соёлт нийгэмд өрөөлийн амь насыг хүчээр тасладаг бодлогыг санагалзаж суух нь зохисгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
fg
fg
12 сар 10, 2020 18:23

yaadgin zuv shd

Үнэн
Үнэн
12 сар 11, 2020 20:08
Reply to  fg

Нэг хүний амь нөгөөгийнхтэй тэнцүү гэж ихэнх хүмүүс үздэг учраас өмнө нь амийг амиар солино гэдэг байсан. Хүн �##�аагүй гэмт хэргүүдэд цаазлах ял өгөх нь угаасаа буруу байсан. Тийм учраас 37 оны �##�лага чинь болсон. Олон улсын ардчиллын жишиг энэ. Харин дарангуйл�##�д байдаг орнууд болон шариа шашны хуульт орнуудад Сарангэрэлийн яриад байгаа цаазын ялыг өгдөг. Өөрөөр хэлбэл үзэмжээрээ буюу жигшшүрт хэрэг гэж үзсэн хэргүүдэд цааз өгдөг. Жишээ нь эх орноосоо урвасан, нөхрөө хуурсан, хүүхэд хүчиндсэн гэх мэт.

Зочин
Зочин
12 сар 10, 2020 18:26

Элбэгдорж Зоригийн хэргийг ялтанд тохоод өөрөө уснаас хуурай гарахын төлөө л хийсэн ажил

Зочин
Зочин
12 сар 10, 2020 18:33

эргүү авгай хүчингийн хэрэг хэрвээ цаазын ялтай бол хүчиндчихээд гэрч болгохгүйн тулд �##�даг учраас цаазын ялгүй байх бодлого барьдаг юм

Бат
Бат
12 сар 10, 2020 18:35

Би Сарангэрэлд дургүй. Харин энэ удаад түүний зөв гэж бодож байна.

Zochin
Zochin
12 сар 10, 2020 20:57

Huuhed zodoj hucchirhiildeg yumnuudad hunii erh ene ter asuudal baihgui shuu.Sarangereliig demjij bna.

Зочин
Зочин
12 сар 10, 2020 21:23

Хувиараа цаазлыг зөвшөөрсөн. Мөн цусан өшөө авцгаа

Sudlaach
Sudlaach
12 сар 11, 2020 00:12

Mash zov ingej il tsagaan heleh gishuun bgaagui. Nen yaraltai sergeeh heregtei oshoo ch olon zuil angiig nemeh heregtei. Neg l unen bii ezen Chingisiin ued l ganc shudarga es bsiim ter ni hervee chi hunii amiig uregduulbel chinii amiig avna. Amiig amiar denduu shudarga. Hunii amiig hamgaalii gevel heregtnii amiig avdag bh. Odoo oorsdiigoo har aluurchdaar duurch bna ooriih ni amiig taslahguig medej bgaa uchraas hunii amiig taslaj bna. Hunii erh tiim iim delhii melhii gej hucah hereggui shudarga baiy gevel hariug ni shudarga ogdog bai. Adgiin naad zah ni ene emch nariig har hunii ami tasalchaad heev neg mergejliin onclog geed peediij yalgu yvj bna ugtaa bol ooriih ni amitai yrival jinhen utgaaraa es zuitei ajillana tegdeg ch yum. Hervee huniig hilseer shiitgej amiig ni tasdval ooriig ni bas tegeh heregtei tegvel hench buruu shuuhgui. Hen negniig uheh yald gutgevel ooriig ni adil caazlah heregtei. Ooriih ni utsan chinee ulaan goliig gogodood tatval hench hereg hiidgui yum sanaj yvaarai

Зочин
Зочин
12 сар 11, 2020 07:19

Өр нь өвдсөндөө л хэлж байна ш дээ

Зочин
Зочин
12 сар 11, 2020 11:54

Алдаатай үг биш гавьяатай үг энэ бол

Зочин
Зочин
12 сар 11, 2020 13:44

Ийм жигшүүрт хэргүүд дара�##�аад гараад байхаар арга нь барагдаж, эмэгтэй хүний хувьд хэлсэн байхдаа. Ийм хэрэг хийгээд байгаа эрчүүд дараа төрөлдөө хийсэн муухай үйлийн хариугаа мөн ч хэлшгүй муухайгаар хүртэнэ дээ. Яана даа. Үйлийн үрээс илүү үнэн юм байхгүйг ойлгож итгээч , тэр хүмүүс ээ. Үнэхээр хэлэх муу үг ч олдохгүй хүмүүс... Энэ төрөлдөө ч хүртэж байгаа ижлүүдээ хараад юм бодохгүй байгааг нь... жорлонгийн өтнүүд.

Huulich
Huulich
12 сар 11, 2020 19:15
Reply to  Зочин

ehleed shudarga unenii shuuheer yal edleh estoi daraa ni uiliin ur ene ter ni nirgene biz.

Зочин
Зочин
12 сар 12, 2020 08:33

Зов сан�##� байна дэмжиж байна. Мундаг удирдагч эмэгтэй эруул мэндийн сайдийн ажлаа сайн хийсэн

Холбоотой мэдээ

Back to top button