Д.Сумъяабазар дарга аа, 10-р хорооллын 7000 гаруй өрх ГУРВАН ӨДӨР халаалт, халуун усгүй өнжлөө
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангах үүрэгтэй 8А магистраль шугамд арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт дөрвөн удаагийн гэмтэл гараад байна.
Өчигдөр гарсан гэмтлийг албаны хүмүүс зассаар өнөөдрийн үүрээр, оршин суугчдын халаалт сая нэг 04.00 цагийн үед иржээ. Гэвч дахин гэмтэл гарсан тул 12.00 цагийн үеэс эхлэн эргээд түгээлтийг зогсоосон байна.
Ингээд аванхоёрдугаар сарын 10-нд гарсан гэмтлийг засах гэж ажилласан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 65 байрны айл 50 гаруй цагийг халаалтгүй, халуун усгүй өнгөрүүлжээ.

Урд шөнийн байдлаар Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр “Сүүлийн гэмтлийг засаж дууссан, дүүргэлт хийх явцад одоогоор гэмтэл ажиглагдаагүй байна. Дахин гэнэтийн аваар гарахгүй бол өнөө шөнөдөө УГТЭ-ээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 7000 айл өрхийг дулаанаар хангана” гэж мэдээлээд байв. Гэсэн ч ийн дахин гэмтэл гарчээ.
Тус 8А магистралийг 1997 оноос хойш нэг ч удаа солиогүй гэдэг мэдээлэл байна. Харин оршин суугчид холбогдох албаны хүмүүсээс тодруулахад энэ жил хөл хориотой байсан учраас засварыг эрт хийж чадаагүй гэдэг тайлбар өгчээ.

Дахин дахин ирж засах ч эргээд л эвдэрч хагарах нь тус магистраль бүрэн солих шаардлагатай болтлоо элэгдсэнийг илтгэж байна. Жил бүр шугам сүлжээний засвар нэрээр төлөвлөгөөт хугацааг хэтрүүлж засвар хийдэг ч олон мянган айл өрх хөхөө өвлийн хүйтэнд, ийм эрсдэлтэй нөхцөлд оржээ.
-30 хэмийн хүйтэнд гурван өдөр халаалтгүй, халуун усгүй байна гэдэг цар тахлын үед оршин суугчдын эрүүл мэндэд хэр халтай байх вэ. Нялх хүүхдүүд, өндөр настнууд, хүнд өвчтэй хүмүүс эдгээр айл өрхүүдэд цөөнгүй байгаа нь мэдээж.

Нэгэн оршин суугчаас нөхцөл байдлыг тодруулснаа нэрийг нь нууцлан сийрүүлэхэд:
“БГД-ийн 6-р хорооны 65 байр, 21 ААН-ийг хамарсан өргөн талбайд дулааны шугам сүлжээний гэмтэл гарснаас үүдэн гурав дахь хоног дээрээ ямар ч халуун ус, дулаангүй хүнд нөхцөл байдалд байна.
Нийслэлийн захирагчийн ажлын алба тэргүүтэй холбогдох байгууллага руу удаа дараа хандаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Шугам сүлжээг засварлах ажил жил бүр хийгддэг. Ялангуяа “Efes” дэлгүүрийн урд талын шугамыг байнга л сольж байдаг. Төлөвлөгөөний дагуу биш хоног сунгаж л засвар үйлчилгээгээ хийдэг. Гэтэл хоолойнууд зэвэрч, хагарч, бүтнээр нь солихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн нь илэрхий байна.
Бидний ойлгож буйгаар нэгт, төсөв мөнгөгүй учраас 1 км хүрэхгүй дулааны хоолойг солих боломжгүй байгаа бололтой. Хоёрт, шийдвэр гаргах түвшинд шуурхай, уялдаа холбоотой ажиллаж чаддаггүй юм байна. Бид дулааны хэрэглээний мөнгөө сар бүр төлж байна. Гэтэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна.
Нөгөө талд эдгээр өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ эрс өсөж байна. Ингээд дээрээс нь эрчим хүчинд хэд дахин илүү мөнгө төлөх болчихлоо. Энэ хэдэн мянган хүн дунд маш олон нялх нойтон хүүхдүүд, архаг хууч өвчтэй, өндөр настангууд байгаа шүү дээ. Эрүүл хүмүүс хүртэл энэ хүнд нөхцөлд өвдөөд эхэлчихлээ”.
Д.Сумъяабазар даргыг зөвхөн коронавирус, хөл хорионд анхаарлаа хандуулж, твиттерт жиргэж суух хооронд 10-р хороололд жинхэнэ утгаараа онцгой нөхцөл үүсжээ. Тэр Нийслэлийн захирагчаас гадна Нийслэлийн Онцгой комиссын ч дарга. Ёроолдоо тултлаа элэгдсэн дулааны шугамыг засаж, сэлбэсэн болоод орхих нь үр дүнд хүрэхгүй нь харагдаж байна. Дахиад хэзээ хагарч, гэмтэхийг, энэ нөхцөл байдал эргэн давтагдахыг хэлж мэдэхгүй байдал бий болжээ.
Уг асуудалд анхаарлаа хандуулж, 7000 гаруй өрх, 21 ААН-ийн эрүүл, аюулгүй орчинд, Нийслэл хотдоо амьдрах эрхийг шуурхай хангаж хэрэгжүүлээч, хотын дарга аа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EЭнэ мэтийг засахад корона хамаагүй. Ямар ямар газар ямар халдвар хамгаалах нөхцөлд ажиллах хэрэгтэйгээ ялгаж мэддэггүй.
Мие Энхболд наад магистралыг чинь солиулаагүй юм. Хөрөнгийг нь өөрөө идчихсэн.
Jooxon xuuxduudtei bxoor geree orxiod aild tuvug udaad l bj bna... Tuvug udax ailgvi ni yaj ch bgaan... Uvduj zovood bj l bga bxda... Xetsv yum be. Geree orxiod garaad irsen, par ntr ni gaigvi l bgaa bxda... chono boroonoor gegcheer manai ter xawiar oron bairnii xulgai ntr garch bgaa boluu... er ni xeviin gertee bx stoi xumuus gertee bxgvi bgaad yanz buriin xelbereer yanz buriin zardal garch bna. Xen xariutsax ve. Ilvv ix zardal gargaxgvin tuld xen yu xiij bna ve.....
Судалгаа , норм ,норматив ,хэм хэмжээ гэдэг ойлголтууд байдаг. Дарга нар энэ үгнүүдийг үл тоодог учраас хугацаа нь дууссан сүлжээ шугамуудад эвдрэл гарч иргэдийн амьдралд бэрхшээл учруулж байна.
Hulduj uhleee durakuudaa
Энэ бүр арай дэндлээ.Энэ олон айл өрх бүр хэцүүдэж байна.Түрүүчээсээ хүүхдүүд нь ханиад хүрээд хохирч байхад эрх мэдэлтнүүд нь чихэн дүлий нүдэн балай царайлчихаад дуугайбайцгаагаад байх юм яах ёстой вэ Сумъяабазарааа??????
Энэ нөхөр дарга болсон биш дандаа л болох болохгүй бүтэлгүйтэл гарах боллоо Ёрын юм бэ?
Огцорвол таарна. Ганц ч сайхан мэдээ см онсгохгүй юм.
Өмнө нь ямар компани тавьсан бэ. Түүнд нь хариуцлага тооцож төлбөр тавих, засюаоын ажлыг хариуцуулах нь зөв.
1997 онд тавьсан шугам гэнэ ээ.
Sumtai gar teneg bolohoo notolson ch gelee arai naad asuudald chin buruugui baihaa, tegeed ch ajlaa avaad neeh udaagui biz dee. Yahav uureg daalgavar ugnu shavduulna. Buruu l bol hoid har ovoohoi gehiim. Etssiin etsest huvichlagdsan bair yum chin ter dulaanaar hangadag baiguullagadaa gomdol gargaad hohirloo baragduulah yostoi
Дулаан цэвэр бохир усаар хангах гэрээгээ хэзээ хэнтэй байгуулсан юм вэ .Гэрээний үүргээ зөрчсөн тал ямар хариуцлага хүлээх талаар гэрээнд тусгасан заалт нөхцлөө хараад холбогдох байгууллагадаа гомдлоо гарга танайхыг дулаанаар хангана гэж нийслэлийн засаг дарга чамтай гэрээ байгуулаагүй болов уу. Харин Хотын захирагч Захирагчийн ажлын албаны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй Дулааны шугам хариуцсан компаны удирдлагатай Менежментийн гэрээний биелэлтийг тооцох нь ойлгомжтой байхаа. Юм бүхэнд хотын даргыг буруутгаж болохгүй.
Монгол
Дулаан ашигласны төлбөрийг бодит өртөгөөр авахгүй бол удахгүй бүгд ийм болно.
Дулааны удирдлагууд бүгд намын гишүүд , нам дагавал дулаахан ...
Яг үнэндээ бол жил болгон л ухдаг.Булсан шороогоо ч олигтой тэгшлээд урдны байсан байдалд нь оруулахгүй орхидог нь ямархуу сэтгэлээр ханддаг нь илэрхий.Түр аргацааж дахин гэмтэл гарч магад гээд суух биш шинэ шугам хоолой тавих ёстой биш үү! Дулаан хэд хоногт 2 биш 10 экскаватороор зэрэг ухаад 1км хүрэхгүй хоолойг шинээр солих боломжтой ш тээ.Хөрөнгө мөнгөгүй гэж худал шалтаг тоочихоо болимоор юм.
НААД АГАА ЧИНЬ ТА НАРЫГ ХҮН ГЭЖ ТООХ ЦАРАЙ АЛГА БИ ЯДАРЧ БАЙНАА ГЭЭД ЗАЙГАА БАРЬЖ БАЙГАА,
ЦААНА ЧИНЬ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШУГАМ ХАГАРААД ХОЁР ХОНОЛОО ХЭЦҮҮДЛЭЭ ТҮРГЭЛЭЭЧ
Ene zasvar hijgdeeguid hol horio hamaaraagui shuu zasvar uilchilgeenij ajil duusaad hslaslt ogsnoos hoino hol horio togtoison Arai 1997 onoos hoish hol horiotoi bsan gehgeegui buz de
Ajiliin hariutslags gdg zuil ogt alga