Сурвалжилга, Нийтлэл

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс “Саарал жагсаалт”-аас яаж хурдан ийм хурдан гарсан бэ

Монгол Улсыг "Саарал жагсаалт”-аас гарсан туршлагын тухай Азийн хөгжлийн банкны блогт гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Жил бүр ойролцоогоор 2.6 их наяд ам.доллар авлига, мөнгө угаах гэмт хэрэг гэх мэт хууль бус замаар алдагддаг гэсэн тооцоо бий. Эдгээр замууд хууль дүрмийг үгүйсгэж, эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг бөгөөд сургууль, эмнэлэг мөн бусад нэн чухал салбаруудад зарцуулах санхүүгийн нөөцийг өөр тийш нь чиглүүлж байдаг.

Нийгэмд ихээхэн гарз хохирол учруулдаг гэмт хэргүүдийн эсрэг Азийн хөгжиж буй орнууд хамгийн ихээр тэмцэж байна. Тэдний ашиглаж болох стратегийн нэг бол олон улсын тохиролцоонд нэгдэн орж, гэмт хэргийн замаар эргэлддэг мөнгөний урсгалыг зогсоох явдал юм. Үүнтэй холбоотой нэн чухал арга хэмжээ нь мөнгө угаах ба терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх бодлого батлах. Энэ хоёрыг үл тоосон улсууд санхүү, эдийн засгийн хувьд томоохон эрсдэлүүд рүү гулсаж байдаг.

Хэдийгээр олон бэрхшээл тулгардаг ч зарим хөгжиж буй улсууд үүний эсрэг тэмцэлдээ тодорхой үр дүн гаргаж чадаж байна. Үүний нэг жишээ бол Монгол Улс юм. 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д  оруулсан. Энэ жагсаалтад орох нь тус улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг дэмжихийн тэмцэх стратегийн дутагдалтай гэж дүгнэгдсэн гэсэн үг.

Нэг жилийн дотор Монгол “Саарал жагсаалт”-аас гарсан. Хөгжиж буй улсын хувьд тэд жагсаалтаас гарахад шаардлагатай шинэчлэл, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг маш хурдтай гүйцэтгэсэн юм. Мөн дээрээс нь цар тахлын үед энэ бүгдийг хийж амжуулсан гэдгийг нэмж дурдах нь зүй ёсны хэрэг.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх нь их төвөгтэй ажил бөгөөд олон улсын засгийн газрууд болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн оролцоо хэрэгтэй байдаг. Дорвитой арга хэмжээ авахад нь тус болох нэг зүйл бол хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах юм. Монгол үр дүнтэй стратеги боловсруулахын тулд олон тооны мэргэжилтнүүдээс туслалцаа авсан.  Тэд хөгжлийн түншүүд болон донор улсуудтай хамтарч “ФАТФ”-ын Олон улсын хамтын ажиллагааг хянах бүлгийн оролцоо дор боловсруулсан төлөвлөгөөг барьж, системтэй ажилласан байна.

Монголын төрийн байгууллагууд хамгийн сайн үр дүнг хурдан гаргахад нөлөөлөх өөрчлөлтүүдийг дотоод зохион байгуулалтдаа хийсэн. Зарим хөгжиж буй орон олон улсын байгууллагаас тэдэнд дарамт шахалт үзүүлэх хүртэл хүлээж алдаа гаргадаг. Харин Монгол “Сааралт жагсаалт”-д орох магадлал их болж эхлэхэд л Засгийн газар нь уг асуудлыг судалж, шидэхээр шуурхай арга хэмжээ авах ажлаа эхлүүлсэн байсан. “Саарал жагсаалт”-д дөнгөж орсны дараа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд эхэлсэн байжээ.

Монголын туршлага ижил асуудалтай нүүр тулгарч буй бусад улс орнуудад чухал дэмжлэг өгөх болно.

Эх сурвалж: Asian Development Blog

Б. БУЯНДОРЖ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

цагдаа нар томдсон размер захиалаад дотор нь бор эсгий зузаан дэвсээд сарлагийн хөөврөөр хиисэн оймс , янмал ч сайн зэргийг өмсвөл дээр байх. хамгийн гол нь хөлдүү цемэнт хөлдүү цас мөс яг дороосоо илүү их хайрдаг.мөн гутлын ул дээр хөөс зузаалж хадахаар хайрах нь бага мөн хөөс чийг татдаггүй санагддаг.

Холбоотой мэдээ

Back to top button