Сурвалжилга, Нийтлэл

Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн БААТАР болж, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨӨГҮЙ хэмээн худал ярилаа

Засгийн газраас мэдээлэл хийж дууслаа. Өмнө нь ард иргэдэд чиглэсэн бодит, томоохон шийдвэр гаргасангүй, “Байлдаантай кино” ярьсаар дууслаа гэж шүүмжлүүлсэн Засгийн газрын тэргүүн харин өнөөдөр түүхэнд байгаагүй том нүүдэл хийжээ.

Бидний мэдээлсэнчлэн, тодорхой есөн салбарын байгууллагаас бусад бүх ААН-үүдийн тог, дулаан, ус, уур ус, хогийн төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэж байна. Мөн 100 м.кв хүртэлх талбай бүхий орон сууцанд амьдардаг иргэдийн ч сая дурдагдсан төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан билээ.

Харин энэ зардлын ихэнх хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гаргахаар болсон. Тодруулбал 650 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт” энэ ажилд зарах юм байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Бид Эрдэнэтийг сайн ажиллууллаа” гэсэн утгаар ярьсан нь анхаарал татав. Тухайлбал “2019 онд Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Энэ хүчинд 2020 онд Эрдэнэт үйлдвэр улсын орлогын 1/10-ийг дангаараа бүрдүүллээ, улсад 1 их наяд төгрөгийн татвар төллөө. Яг үнэнийг хэлэхэд энэ хугацаанд зэсийн үнэ өсөө ч үгүй” гэв.

2016 онд “Эрдэнэт” 184 тэрбумын татвар төлжээ. 2017-2018 онд энэ нь 400-450 тэрбум болж өссөн. Харин онцгой дэглэм тогтоосны ард 963 тэрбум болж өссөн гэдэг тоог Л.Оюун-Эрдэнэ дарга онцлов.

Тийм ээ, ашигтай ажилласан ч учраас Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн нар нэлээд “тансагласан” нь ил хэлэлцэгдээд өнгөрсөн.

Гэтэл энэ тухайд Л.Оюун-Эрдэнэ “Тансагласан зүйл гарсан. Бид дахиж ингэвэл ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцно гэдэг зүйлийг яриад явж байгаа. Гэхдээ ийм хэмжээний ашигтай ажилласан нь ямар сахилга баттай байсныг харуулж байна. Эрдэнэтийг харлуулах гэсэн зохиомол дайралт нэлээд явсан. Ингээд байвал Засаг ч гэсэн хөдөлж болно шүү гэдгийг хэлмээр байна” гэв. Хэт хэгжүүрхчихэв үү.

2020 он дахь зэсийн үнийн өсөлтийн график

Үнэндээ зэсийн үнэ 2020 онд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эрс өссөн. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар кг тутам нь 2.65 ам.доллар байсан бол өнөөдөр 3.57 ам.доллартай байгаа. Харин энэ оны тавдугаар сард 2.3 хүртэл огцом унасан уналт бол байсан билээ.

Бас дахиад үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр буцааж аваагүй байсан бол тэд ийнхүү сайрхаж сууж чадахгүй л байсан болов уу. Л.Оюун-Эрдэнийн хувьд, товчоор хэлэхэд 49 хувийг буцаан авсан талуудыг шүүмжилж, шалгаж явсан нэгэн билээ.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Hun
Hun

Goy sedveer shalihgu ym bichih yum. Jaahan nemeed zarim sanaagaa todotgohgu bol hen ch toohgu l
Duusah bh

уншигч
уншигч
Reply to  Hun

Энэ нөхөр дэлхийд зэсийн жаахан жаахан нэмэгдээд байгааг мэдэхгүй л байв гэж. Ард түмнийг юу ч мэдэхгүй гэж бодон доромжлоод суушаад байх юм даа

Зочин
Зочин
Reply to  Hun

2019 оны Эрдэнэтийн орлогыг хэлсэн шүү дээ. 2020 оны үнэ өссөн орлого гараагүй байгаа.
49 хувийнхан Оюун-Эрдэнэд их дургүй байна уу? 49 хувийнхан бол 60 тэрбумынхан. Мие, Эби, сахал гурвыг устгасан цагт ард түмний нуруу тэнийнэ. Тэднийг устгах эрэлхэг аавын хүү байна уу?

Зочин
Зочин

МАН ынг санхүүжүүлэгч Эрдэнэт гэдэг нь ил боллоо

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
Reply to  Зочин

2016 онд эрдэнэт ийм татвар тушааж байсан бол өндөөр ийм татвар төлж хэд дахин илүү татвар өслөө гэж Оюун-Эрдэнэ "баатар" царайлах. 2016 оноос хойш монгол төгрөгийн ханш багаар бодоход 40 хувиар ханш унасан. тухайн үед зэсийн үнэ унасан гээд олон хүчин зүйлийг иргэд мэдэхгүй гэж бодоод байх шиг. 2016 онд улсын төсөв хэд байсан түүнийг хэдэн хувийг эрдэнэтээс бүлдүүлж байсан 2020 оны төсөвийн хэдэн хувийг эрдэнэтээс оруулж байгааг харж зөрүүгийн их бага хэр байгаар бодитоор өссөн өсөөгүйг харж болно.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яахав мэнгэт нямдорж шиг эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж шахаа хийгээгүй л байна.

Зочин
Зочин

Manangiin s#a nar min sain ym hiij bga hunuusiig muulaj muu ym bijij bai za zasgiin gazar ali boloh ard tumendee demjleg dem egj bn enend ail erh bur irgen bur bayrlaj chamaas busad n s#a min chi idej uusan buruu gariin humuusiin teleelel biz boduul bayrlahgui baihiig boduul balai min

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ гэж нэг худалч, шуналтай гар. Өөрөө л баахан шахаа хийгээ биз. Зүгээр байхад нь л эрдэнэтийн бэлэн байдлын асуудлыг шалгаж авав гэж. Зэсийн үнэ өсч байгааг ч мэдэхгүй эргүү мал.

ГАНАА
ГАНАА

БАДАМСҮРЭН ӨӨДӨӨС ЧИНЬ МЭЛИЙТЭЛ ХАРААД СУУЖ БАЙХАД НӨГӨӨ ИХ ЯАРИГДААД БАЙСАН ХУЛГАЙГИЙ НЬ ЯАГААД АСУУДАГГҮЙ ЮМ БЭ ??? СЭТГҮҮЛЧ НАРАА ??? БҮГДЭЭРЭЭ АМАА ҮДҮҮЛЧИХНЭ ГЭЖ БАЙМААРГҮЙ Л ЮМ МАРТАСНААС НӨГӨӨ СҮРХИЙ ОЮУН ЭРДЭНЭ ЧИНЬ БАДАМСҮРЭНГИЙН ХАМ ХАМСААТАН ГЭДЭГ НЬ ЯАРИАНААС НЬ ХАРХАД ОЙЛГОМЖТОЙ Л БАЙНШДЭЭ

Зочин
Зочин

Hudaldagdsan setguulch uhaantai amitad

уншигч
уншигч
Reply to  Зочин

Энэ нөхөр хулгай хийсэн Бадамсүрэнг үгүй мөн их өмөөрч байнаа. Энэ нөхөр жаахан юм хаяна гэж бодож байгаа юм байх даа. Зэсийн үнэ өсөөд байгаа шүүдээ

уншигч
уншигч

Энэ нөхөр хулгай хийсэн Бадамсүрэнг үгүй мөн их өмөөрч байнаа. Энэ нөхөр жаахан юм хаяна гэж бодож байгаа юм байх даа. Зэсийн үнэ өсөөд байгаа шүүдээ

ганаа
ганаа

Оюун-Эрдэнэ энэ цагийн баатар ярих юм алга Хүний хэл ам сугалчих гээд байдаг сэтгүүлчид Бадамсүрэнгээс тансаглал төлбөрийг асуухгүй яаваа25-р сувгын мэдээний банди яагаад асуусангүй вэ? ЯАВАА яагаад БАДАМСҮРЭНгээс асуусангүй вэээ?

Золбин ардчилал далд ор
Золбин ардчилал далд ор

2016 онд 650-185= 465 тэрбум төгрөг хуссан Монголын Зэс компани, ХХБ-ны хулгайчуудыг барьж зөрүү 465 тэрбумыг төлүүлж улсыг хохирлгүй болгооч. Тэр үеийг ярьсныг 2019,2020 он гэж яриад байгаа үхэж далд орсон ардчилсан намынхны бөгс долоож хэдэн халтар төгрөг олдог сэтгүүлч нэртэй бөгсний алчууруудыг барьж хорьж байгаа нть зөв ш дээ. Золбин ардчиллыг устгасан цагт амар амгалан тогтоно.

Зочин
Зочин

Эрдэнэтийн 49хувь Монголдоо үлдэж байгаа болохоор мэдээж ашигтай

Холбоотой мэдээ

Back to top button