НИЙГЭМ

“Баян-Айраг”-ийн уурхайд цианид ашиглахыг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа

Монголын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Баян айраг эксплорэйшн” ХХК юм. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг тус компанийн боловсруулах үйлдвэрт арванхоёрдугаар сарын 11-нд натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м.кв талбайд алдсан осол гарсан. Энэ асуудлаар БОАЖЯ өнөөдөр хуралдав.  

БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл “Баян айраг эксплорэйшн” компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг олон удаа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч  цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна.

Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна.

Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг, даалгаврыг ягштал биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” гэлээ. 

Зургийн тодорхойлолт алга байна.

Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

Манай сайт “Баян-Айраг”-ийн уурхайд цианид алдагдсан асуудлаар мэргэжлийн байгууллага, нутгийн иргэдийн байр суурийг хүргэснийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button