НийгмийнСПОРТ

Х.Болдбаатар: Жүдочид энэ сарын 8-наас “Найрамдал”-д олимпын бэлтгэлд гарна

Дэлхий даяар 2021 оныг угтаж авсантай зэрэгцэн Токиогийн олимпийн салхи улам хүчтэй сэвэлзэж эхэллээ. Цар тахлын үед тамирчдынхаа бэлтгэлийг цалгардуулахгүй байх, олимпийн эрх нэжгээдийг нэмж авах зэрэг олон шалгуур, бэрхшээл улс бүхэнд тулгарч буй нь мэдээж. Халдвар, хамгааллын дэглэм алдалгүйгээр тамирчдын бэлтгэлийг хийлгэх, олимпод бэлтгэнэ гэдэг нь өөрөө том шалгуур боллоо.

Монголын тамирчид одоогийн байдлаар олимпын 11 (Чөлөөт бөх С.Батцэцэг, Т.Тулга, бокс Б.Чинзориг, буудлага О.Гүндэгмаа, Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, байт харваа Б.Отгонболд, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг болон хөнгөн атлетикийн Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар болзлыг нь хангаад буй), паралимпийн таван (пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Э.Энхтуяа, пара буудлага З.Ганбаатар, пара байт харваа Н.Мөнхбаатар) эрх аваад байгаа юм.

Монгол Улс “Токио-2020” олимпод хэрхэн бэлдэж байна вэ. Өнгөрсөн онд бүтэн жилийн турш УАШТ-ээс өөр тэмцээнд оролцоогүй шахам (зарим төрлийн спортынхныг эс тооцвол) тамирчид ийм хүнд цаг үед олимпод түрүүлэх, медаль хүртэх хэмжээнд формдоо орж амжих уу. Хэдийгээр цар тахалтай байгаа ч цаг хугацаа тамирчдыг хүлээхгүй. Цаг хугацаатай уралдан тамирчдаа бэлдэх, олимпын эрх нэмж авах бүр цаашлаад олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд харьяа байгууллагууд хэрхэхээр төлөвлөж байна вэ. Энэ удаа бид энэ асуудлыг хөндлөө.

Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

ЖҮДОЧИД БЭЛТГЭЛЭЭ ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА

-Цар тахлын энэ цаг үед жүдогийн шигшээгийнхэн бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?

-Олимп гэлтгүй ямар ч тэмцээнд амжилт гаргахад бэлтгэл чухал. Бид тавдугаар сараас Спортын төв ордонд халдвар, хамгааллын дэглэмийн дагуу бэлтгэл хийсэн. Мөн улсын наадмын өмнө хэд хэдэн удаа хөдөө бэлтгэлд гарсан, эх орондоо гурван тэмцээн зохион байгуулж, тамирчдаа өрсөлдүүлсэн. Хөл хорио тогтоосон энэ цаг үед арваннэгдүгээр сараас хойш тамирчид бэлтгэлээ ганцаарчилж, гэртээ хийж байгаа.

-Жүдочид эрхийн оноо цуглуулж, олимпод оролцох эрх өвөртөлдөг онцлогтой. Олимпын эрхийн оноогоо нэмэх, хангасан болзлоо улам ахиулах боломжтой хэдэн тэмцээн та бүхнийг хүлээж байна вэ?

-Олимпын эрхийн оноо олгох олон тэмцээн бий. Харамсалтай нь, цар тахал гарсан, хил хаасны улмаас зодоглох боломжтой нь хуруу дарам. Яг албан ёсоор баталгаажсан нь “World masters”. Ирэх сард Тел-Авивын гран при, дөрөвдүгээр сард Азийн АШТ, тавдугаар сард Парисын гран при, Унгарын ДАШТ-ий тов гарсан ч зохион байгуулах эсэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй.

Олимпын эрхийн оноо олгох зургаан тэмцээнд оролцох боломж бидэнд бий. Гэвч одоогоор албан ёсоор баталгаажуулсан нь ганцхан Дохагийн “World masters”. Ямар ч байсан “Mастерс”-д зодоглох гээд бэлтгэлээ хийж байна. Жүдогийн шигшээгийнхэн маргааш (өнөөдөр), энэ сарын 6-нд дахин PCR шинжилгээ өгнө.

Н.ТҮВШИНБАЯР, Л.ОТГОНБААТАР НАР “WORLD MASTERS”-ЫГ ӨНЖИНӨ

-“Мастерс”-т оролцохоор мэдүүлэг өгсөн жүдочид бүгд өрсөлдөх үү?

-Тус тэмцээнд оролцохоор 19 тамирчин мэдүүлгээ өгч, бүртгүүлсэн. Тэднээс Н.Түвшинбаяр аварга, ОУХМ Л.Отгонбаатар нөр өрсөлдөхгүй. Л.Отгонбаатар хөлдөө бага зэрэг бэртэл авсан тул өнжинө. Бусад нь (17) зодоглоно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГУРВАН ЖИНД ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

-Одоогоор хэдэн жүдоч олимпын эрхийн болзол хангаад байгаа вэ. Ялангуяа, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-д “Токио-2020”-ийн эрх авах боломж бий юү?

-Эрэгтэй бүтэн багаараа, эмэгтэйчүүд дөрвөн жинд олимпод оролцох бүрэн боломжтой байгаа. Одоо олимпын эрхийн оноогоо улам бататгах, ахиулах чухал. Үнэнийг хэлэхэд одоо хэчнээн хичээсэн ч эмэгтэйчүүдийн 78, -78, +78 кг-ын жинд олимпын эрх авах боломжгүй болсон. Монголд хийхээр товлосон Азийн АШТ-ийг Киргиз рүү шилжүүлсэн, Азиас бусад тивүүд аваргаа зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан тамирчдын оноонд их нөлөөлж байгаа. Одоо манай тамирчид “World masters”-т өндөр амжилт гаргах их чухал байна. Хэрвээ тэгвэл эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв, багийн төрөлд Токиогийн олимпод зодоглох болзлоо баталгаажуулах боломж бүрдэнэ.

-Хэрвээ Изриалын Засгийн газраас зөвшөөрвөл “World masters”-ын дараа “Тел-Авивын гран прид зодоглох уу?

-Тэгнэ. Изриалын Засгийн газраас тус тэмцээнийг зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ тус тэмцээнийг цуцалбал оролцох боломжгүй болно. За, ямар ч байсан яаж, ийж байгаад Киргизэд Азийн АШТ-ийг хийх байлгүй дээ. Хэрвээ тэгэхгүй бол Азийн тамирчдад хохиролтой. Хэдийгээр цар тахал гарсан ч Европ тивийнхэн тэмцээнд тогтмол оролцон, оноогоо цуглуулсаар байгаа.

ОЛИМПОД ТИЙМ АМЖИЛТ ГАРГАНА ГЭЭД ШУУД ХЭЛЭХЭД ОДОО Ч БЭРХ БАЙНА

-Жүдогийнхон маань “Токио-2020” олимпоос хэдэн медаль хүртэх, ямар амжилт гаргах зорилготой байгаа вэ?

-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараа би чамд ЯРИЛЦЛАГА өгөхдөө хэлж байсан даа. 2020 оны гуравдугаар сар гэхэд тодорхой багцаатай болчихно гэж. Гэтэл өнгөрсөн оны гуравдугаар сард халдвар гарчихсан шүү дээ. Түүнээс хойш жил шахам болсны дараа ч яг тэгнэ, ингэнэ гээд итгэлтэй хэлэхэд бэрх байна. Хөл хориог сунгах эсэх, ямар, ямар тэмцээнд өрсөлдөх эцсийн байдлаар, албан ёсоор тодорхой болоогүй байна.

-Манай жүдогийнхон нэгдүгээр сарын 8-наас “Найрамдал” зусланд 90 хоногийн бэлтгэлд гарна. Тэнд тамирчдыг тусгаарлаж байгаад бэлтгэлийг нь хийлгэнэ. Энэнээс өөр арга алга.

-Зөвхөн жүдогийнхон уу, Шигшээ багийн тамирчид бүгд хийх үү. ҮШБА-ны дарга Э.Билэгтээс тодруулахад “УОК-ын хариу ирээгүй байгаа” гэсэн.

-Ямар ч байсан манай жүдогийнхон “Найрамдал”-д бэлтгэл хийнэ. Монголын жүдо бөхийн холбооноос “Энэ сарын 8-нд “Найрамдал”-д бэлтгэлд гар” гэсэн үүрэг бидэнд өгсөн. Бусад спортын төрлийнхөн хэрхэхийг сайн мэдэхгүй байна.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аялагч
Аялагч
1 сар 4, 2021 15:20

Корона үед юун олимп вэ...Хоолны савнууд!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
1 сар 4, 2021 17:34

Урдаа короног давах төсөв энд тэндээс гуйж байж юун олимп вэ. Цагаан сараас эхлүүлээд байр ёслолыг өнжиж байхад олимпыг өнжлөө гээд монгол улс хохирчихгүй байлгүй дээ. Бөх хүн бүтээн байгуулдаггүй, бөхөн гөрөөс са�##�ь өгдөггүй гэсэн үг байдаг даа. Улс орон чинь короногоос болоод тэсэж ядаж байхад бөхчүүд гэж хэрэггүй хэдэн хүнд мөнгө зарж байх юмаа. Гэхдээ уг нь үндэсний бөхийн хэдэн гэдсээ унжуулсан хоолны савнуудыг бодвол ч монголын нэрийг дэлхийд таниулдаг л да жудочид. Дэлхий даяараа олимпод оролцох эсэх нь шийдгүй байхад манай хэд сайн дураараа өнжиж болдоггүй юм байх даа. Нэг нь короно тусв�##� бүгд х�##�дварлах эрсдэлтэй спорт шүү дээ.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
1 сар 4, 2021 17:35

сэтгэгдэл бичүүлэхгүй юм бол юу гэж булан нээдэг юм бэ. энэ чинь тэгээд ажил юмуу

Холбоотой мэдээ

Back to top button