НИЙГЭМ

Өргөж авсан эцэг, эх нь амиа алдсан охиныг зодох бүртээ бичлэг хийдэг байжээ

Нэг ой, дөрвөн сартай охин өргөж авсан аав, ээждээ удаа дараа зодуулсны улмаас нас барсан хэрэгт Солонгос даяар гашуудаж байна.

Уншигч та бүхэнд сэрэмжлүүлэг болгох, болгоомжлол хэзээд илүүдэхгүйг анхаараасай гэсэндээ юу болсныг сонирхуулъя.

БНСУ-ын нэгэн гэр бүл тухайн охиныг нэг ой, хоёр сартайд нь өргөж авчээ. Тухайн үед охин их сэргэлэн, үргэлж инээмсэглэж явдаг байсан гэнэ. Гэвч өргүүлж, шинэ эцэг, эхтэй болсноос нь хойш энэ бүхэн тэс өөр болжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, нялх хүүхэд, "싶다 SBS 입양 전 입양후" гэсэн бичвэр

Тэд үргэлж охиныг зодон, хүчирхийлдэг байж. Хамгийн жигшүүртэй нь зодож, хүчирхийлэх бүртээ бичлэг хийдэг байсан гэнэ. Хуулийн байгууллагын шалгалтын явцад хойд аавынх нь утаснаас 800 гаруй бичлэг олджээ. Бичлэг бүрт охиныг зодож буй дүрс бичигдсэн нь үнэхээр аймар.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 6 хүн

Бяцхан охин хойд эцэг, эхдээ үргэлж зодуулж байхад хамаатнууд, ойрын хавийнхан нь яагаад мэдээгүй вэ. Үнэндээ тэднийг ийм хүчирхийлэл үйлддэг гэж таамаглах нь байтугай төсөөлсөн хүн ховор.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн

Учир нь тухайн хос Солонгосын EBS телевизийн “Энгийн нэгэн гэр бүл” гэдэг нэвтрүүлэгт аз жаргалтай, энгийн нэгэн гэр бүл мэт оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр хойд аав нь “Хүүхэд үрчлэх ичих зүйл биш. Харин ч бахархмаар үйлдэл. Зөвхөн алдартнууд бус жирийн хос ч хүүхэд үрчилж авч болдгийг харуулахыг хүссэн” гэж хариулж байж. Гэвч бодит байдал түүний хэлснээс тэс өөр байсан нь энэ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, "neu" гэсэн бичвэр
Хойд ээж нь.

“Охины биед бэртээгүй, бүтэн эрхтэн үлдээгүй. Ходоод нь хүртэл задарсан байсан” гэж эмч нар ярьсан байна. БНСУ-чууд улс даяар жагсаал зохион байгуулж, “Жон Их А хамгаалж чадаагүй биднийг уучлаарай” гэсэн хаштагийг ашиглан гашуудан, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсээр байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

17 Сэтгэгдэл

  1. НОВШИЙН СОЛОНГОСУУДААС ГАРАХГҮЙ ЮМ АЛГАА БУЗАР НОВШНУУДЫГ ОЛНЫ ӨМНӨ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ.

  2. Нөгөө манайд гарсан хэрэг Солонгост гарч нөгөө 2 ийг одоо хүртэл цаазаар аваагүй байхдаа. Хайран хүүхэд харамсах цаашаа.Хөршүүдээ маш сайн хянж байх хэрэгтэй байна даа.

  3. Нөгөө манайд гарсан хэрэг Солонгост гарч нөгөө 2 ийг одоо хүртэл цаазаар аваагүй байхдаа. Хайран хүүхэд харамсах цаашаа.Хөршүүдээ маш сайн хянж байх хэрэгтэй байна даа.

  4. hmmm ydaj l ene uls irged n temtsej chadaj bna hariutslaga ugj chadaj bna manai mongold bol hariutslaga ch bhgui huuhdee zodoj bna ehneree alah gj bna gd duudlaga ugnu margashnaas n bi buruutan bolool meduuleg ugnu tsagdaa nar n yah gj hunii heregt orson ym gne gunigtai uls oron mongol

  5. mongol solngos amerik evrop geltgui bugd adilhan hunii huuhded setgeleesee sain handdag hun ene delhiud ugui bilee.tursun urdee bol shal uur shuu dee.

  6. Хөөрхий дөө ийм хөөрхөн амьтныг нээрээ яаж байгаа юм бээ ямар юм буруу хийсэн гэж ингэж зовоох байсан юм бол яах гэж авдаг байна үнэхээр зүрх зүсэгдэж байна муусайн гаж донтой новшнуудыг өөрсдийг ингэж тамлах юмсан өрөвдмөөр хүний хог шаар ####маар санагдаж бачуурч байна

  7. Яагаад ч юм, солонгосуудыг ,,хар хятад” гэж нэрлэдгийг сан####аа. Солонгос нь хятадаасаа хар муу санаатай байдгаас тэгж нэрлэдэг гэнэ лээ.

  8. Ohin uneheer huurkhun bjee suuldee tsarai aldsan n ilt haragdaj bna huuramch setgeltei humuusees byatshan huuhduudee uaj hamgaakh ve huchirhiilel haa saigui bna shidtei ch boloosoi hashiraagaad hashiraagaad avraad avraad yavchih yumsan

  9. Тийм нялх амьтаныг зэрэмдэг болтол нь зодож чадна гэдэг даамжирсан гаж дон байхдаа. Хөөрхий бяцхан охин азгүй тавилантай байж.

  10. Манайхан мөн со кино САЙН үзээд бай:тэд аймшгийн ХЭРЦГИЙ хүмүүсшдээ. Угаас со эрчүүд эмэгтэйчүддээ маш их дарангуйлан сав л хийвэл гар хүрдэг араатнууд.
    Энэ фашист 2 садистыг ЦААЗЛАХ хэрэгтэй.

    Мөн манайд ч Ёрөнхийлөгчөө, ЦААЗЫН ялаа СЭРГЭЭ!

  11. Ходоод биш нойр булчирхай нь задарсан байсан. Ийм хүнд гэмтэл хэрхэн авч болохыг хүмүүс суд####сны үндсэн дээр маш зэрлэгээр хүүхэд гэмтээсэн болох нь тодорхой болсон.

  12. Ишш хөөрхий минь өргөж авхаас нь өмнө нүдэндээ г#### цогтой сэргэлэн бсан бна өргөж авснаах нь хойш нүдний г#### цог нь унтарчихсан бншдээ арайчдээ мууёайн юмнууд үхвэл таарна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button