Нийгмийн

НЗДТГ: Багш нарт 200 квот өгөхгүй

Энэ даваа гараг /2019.07.29/ -аас Түрээсийн орон сууцанд 200 квот олгохыг шаардсан иргэд НЗДТГ-ын үүдэнд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Гэвч нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрсэн гэж үзэн тухайн оройноо өлсгөлөнгөө зогсоосон байдаг. Үүнээс үүдэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг 200 квотыг багш нарт өгөхөөр болсон тухай мэдээллүүд цацагдаж эхэлсэн юм.

Харин НЗДТГ-ын зүгээс “Монголын багш нарын үйлвэрчний эвлэл холбооны шаардлагыг хүлээн авч 200 квот олгох боломжгүй. Үүнийг ч уулзалт дээр хэлсэн.

Харин төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь задалж төрийн албаны салбарын эзлэх хувиар хамруулах асуудлыг судалж үзэхээр болсон. Энэ ч шударга юм шиг санагдаж байгаа.

Тус холбооноос бол төрийн албан хаагчдын 40 хувийг багш нар эзэлдэг учир төрийн албан хаагчдад олгох 25 хувийг дотор нь ангилж 40 хувийг нь багш нарт олгох шаардлага ирсэн. Бид ч мөн шаардлагыг судлуулахаар Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын хэдэн хувийг багш нар, хэдийг хувийг эмч нар гэх мэтээр эзлэх хувийг нарийн гаргаж өгнө. Үүний дараа төрийн албан хаагчдыг ангилах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарах юм. Түүнчлэн Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн холбоо ТББ нь багш нарыг төлөөлөх бүрэн эрхтэй байгууллага мөн эсэхийг нягталж байна гэсэн юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-30 00:12

Cialis Douleur Dos Valacyclovir Sale Will Amoxicillin Cure Clamidia [url=http://corzide.com]viagra[/url] Amoxicillin Ef Amoxicillin Clear Up Gonorrhea

Холбоотой мэдээ

Back to top button