Нийгмийн

МИАТ-ийн нислэгээр Ш.Раднаасэд нарын ТАВАН МОНГОЛ хүн, 32 элчингийн ажилтан иржээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 00.30 цагт “МИАТ” ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Харин тус онгоцонд цөөнгүй тооны иргэд сууж ирсэн бөгөөд зорчигчдыг хоёр автобус, нэг жижиг автобус тосож аваад Улаанбаатар хот руу хүргэсэн нь хэвлэлд баримттай мэдээлэгдсэн.

Өмнө нь энэ талаар албаны эх сурвалж гадаадад эмчлүүлэхээр явсан Н.Учрал гишүүний эмчилгээний багийнхан болон АНУ-аас транзит нислэгээр ирсэн хэсэг иргэд багтсан гэдэг мэдээллийг өгөөд байсан билээ.

-АНУ-ААС 37 ХҮН ИРСНИЙ ТАВ НЬ ДИПЛОМАТ ПАСПОРТТОЙ МОНГОЛ ХҮМҮҮС БАЙЖЭЭ-

Тэгвэл мэдээллийг өөр эх сурвалжаас баталгаажуулан тодруулахад, АНУ-ын Элчин сайдын яамны захиалгаар транзит нислэгээр Сөүлд буусан хүмүүс бүхий 37 хүн тус онгоцонд багтжээ. Тэдний тав нь дипломат паспорттой монгол хүмүүс байсан бол бусад нь АНУ-ын иргэд юм байна.

Энэ дунд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эхнэрийн хамт багтаж иржээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлд өгсөн тодруулгадаа оны өмнө ирсэн гэж ярьсан нь худал болж таарч байна.

Тэднийг Кемпински зочид буудалд тусгаарлажээ.

-УЛААНБААТАР-СӨҮЛ ЧИГЛЭЛД 14 ХҮН НИССЭНИЙ ДОТОР Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ БАГ БАГТЖЭЭ-

Гадаад харилцааны яамнаас тодруулахад, Монгол Улс Венийн конвенцэд нэгдэн орсныхоо хүрээнд Элчин сайдын яамны ажилчдыг саадгүй тээвэрлэх үүрэг хүлээдэг, энэ хүрээндээ уг нислэгийг үйлдсэн гэв.

Харин нислэг Улаанбаатараас Сөүл рүү үйлдэгдэхэд 14 монгол хүн багтсан бөгөөд үүнд Н.Учрал гишүүний эмчилгээний багийнхан явжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр хилийн чанадыг зориод буй. Харин тус нислэгийн буцах чиглэлд түүний эмчилгээний багийнхан багтсан гэдэг худал мэдээлэл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бууд
Бууд
1 сар 7, 2021 16:37

юунд нь үүнийгээ нуугаад байдаг байна ааа

Зочин
Зочин
1 сар 7, 2021 16:58

юу ч байсан шүүмжлэх донтой иргэдтэй болохоор тэр. Хэлчихвэл гадаадынхныг авчраад монголчуудаа авчирсан бла бла бла гээ солиороод унах учраас төвөгшөөгөө биз

гацагч
гацагч
1 сар 7, 2021 17:24

Дипломатууд нисч болдог энгийн иргэд ирж болохоо бхйчихсан эх орон уу

U
U
1 сар 7, 2021 17:30

Buud

Зочин
Зочин
1 сар 7, 2021 17:46

bolomjoo hulgailuulj,shudraga bus huviarlaltiig haraad chimeegui ongorch chadaj bgaa ooriigoo l zuhdee

Зочин
Зочин
1 сар 7, 2021 18:40

nogoo neg huvi avdag geed bichigdeed baidag Aayaa mon uu

Зочин
Зочин
1 сар 7, 2021 19:14

маргааш гэхэд Юун хун? Яасан хун, Хэн ирсин??? гэх байх.

Мөөгий
Мөөгий
1 сар 7, 2021 22:49

Тийн юундаа нуудаг юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button