УЛС ТӨР

ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдох сайд нарын ХЭН НЬ ХЭН БЭ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарын нэрийг тодруулаад байна. Эдгээр эрхмүүд салбарын сайдын албан тушаалд ийн нэр дэвшиж буй бөгөөд томилох эсэхийг нь УИХ-аар хэлэлцэн батална. Х.Нямбаатар, Л.Халтар нарын найман сайд өөрчлөгдөлгүй, дахин нэр дэвшиж буй. Харин цоо шинээр нэрлэгдэж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг үүгээр тоймлон танилцуулж байна.

ШАДАР САЙДАД: С.Амарсайхан

Д.Сумъяабазарын өмнө Нийслэлийн Засаг даргаар ажилласан С.Амарсайхан Шадар сайд болж, УОК-ыг даргалахаар нэр дэвшиж байна. Газрын асуудлууд дээр зоримог нүүж байснаас бусдаар хотын мээрийг замын бродьюр өшиглөж унагадаг, турникан дээр суниадаг хэт популист хэлбэрээр хийсэн нэгэн. АНУ-ын хоёр их сургуульд Бизнесийн удирдлага, Эрх зүйч мэргэжлээр суралцсан тэрбээр гадаад хэлтэй гэдэг давуу талтай. Өөрөөр стратеги, төлөвлөлтийн томоохон удирдах албан тушаал хашиж байсан удаагүй.

1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004 оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын даргаар ажилласан намтартай.

Онцгой нөхцөлд Шадар сайдын албанд “жулдах” дүр гэж хэлэлцэгдэж байна. Харин Засгийн газар “сайн”, “сүржин” ажиллаж байгааг өөрийн биеэр илэрхийлэгч байж чадна. Ерөнхийдөө энтертайнмэнт талдаа чухал үүрэг гүйцэтгэнэ.  

ЗГХЭГ-ЫН ДАРГАД: Ц.Нямдорж

Энэ жил УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон, Монголын улс төрийн ертөнц дэх хамгийн урт түүхтэй, чухал дүрүүдийн нэг болох Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж байна. Үүгээр Засгийн газрын ажлыг Ц.Нямдорж нам “базах” нь. Долоон удаа УИХ-д сонгогдож, гурван удаа ХЗДХ-ийн сайд хийсэн тэрбээр хуулийн гаргалгаануудаар ч, хувь Ц.Нямдорж гэдэг улс төрчийн “дэлдэн чих”-ээр ч /мэдээлэлд ойр гэдэг утгаар хэрэглэв/ ЗГХЭГ-ыг халдашгүй цайз болгох төлөвтэй байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДАД: Н.Уртнасан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан нэр дэвшиж байна. Салбарын бус, улс төрийн карьер өндөртэй Д.Сарангэрэлээр хэсэг удирдуулсан энэ яаман дээр харин ил хэлэлцэгдэж байгаагүй эмэгтэй ажиллахаар нэр дэвшжээ.

Тэрбээр “Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн бөгөөд уг байгууллагын ажлын хүрээнд байгаль орчин гэхээс илүү урлаг, соёлын өвийг хамгаалах төслүүд хэрэгжүүлж байжээ. Намтар, эзэмшсэн боловсрол зэрэг нь нээлттэй мэдээллийн санд байдаггүй нэгэн аж. Харин Шадар сайдаас бууж буй Я.Содбаатарын үеэл аж.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД: Б.Батцэцэг

Муу ажилласан сайд нараар нэрлэгдэж байсан Н.Энхтайваныг “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэгээр солихоор шийджээ. Тэр урьд нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Элчин сайдаар явна гэгдэж байгаад гэнэтхэн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсоноор төрд ажиллах гэсэн нэг оролдлого нь бүтэлгүйтсэн. Уг нь хэвлэх үйлдвэрийн салбарт магнат болтлоо амжилт гаргасан, хувь ахуй амьдрал нь “Ном хэвлэдэг” гэгээн мөрөн дээр цэгцэрсэн нэгэн ч улс төрд яаж ийгээд үүрээ зассаар ирсэн эмэгтэй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өрөөний үүдийг манаж суугаад хэвлэлийн тендерүүдийг компанидаа авдаг гэгддэг Б.Батцэцэг Олон улсын харилцааны мэргэжилтэй л болохоос Гадаад харилцааны яамыг тэргүүлэх хэмжээний туршлагатай, боловсролтой хүн бол биш.

2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан намтартай.

САНГИЙН САЙДАД: Б.Жавхлан

Сангийн яам бол харин яг салбарын мэргэжилтнээр толгойлуулахыг хөлбөрөлтгүй шаарддаг орон зай. Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан нэр дэвшиж байна. Тэрбээр АНУ-ын Калифорнийн их сургууль, Индианагийн их сургуулиудыг төгссөн, сайн боловсролтой эдийн засагч.

1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар ажилласан намтартай.

Төрийн ордон доторх эдийн засгийн ухаанаар, тэр дотроо банкны чиглэлээр нарийн мэргэшсэн Б.Жавхлантай дүйцэх хүн ховор гэгддэг. ЖДҮ-д нэр холбогдсон улс төрчдийн нэг.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДАД: Л.Энх-Амгалан

Өмнөх танхимд магадгүй хамгийн муу ажилласан Л.Цэдэвсүрэн сайдын оронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлжээ. Өмнө нь сайдын албан тушаал хашиж байгаагүй ч хаших хэмжээнд бэлтгэгдэж, цаг нь болсон улс төрч мөн.

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байснаас бусдаар боловсролын салбарын бодлого тодорхойлох байгууллагыг тэргүүлж байсан туршлагагүй. Харин өөрөө өндөр боловсролтой. ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч,
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч,
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан намтартай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД: С.Энхболд

Хамгийн их анхаарал татсан Эрүүл мэндийн сайдад С.Энхболдыг нэр дэвшүүлжээ. Түүний намтар, ажилласан байдал ил, тодорхой биш юм байна. Харин улсын эмнэлгийн захирлаас салбарын сайд руу үсэрч буйгаараа Т.Мөнхсайхантай ижил карьер үүсгэж буй. Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн даргаар ажиллаж байгаад Хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилогдон ажилласан, салбарын жаргал, зовлонг бол мэддэг эрхэм аж. Түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ээжтэй садан төрлийн холбоотой гэх мэдээлэл байна.

Т.Мөнхсайхан Нэгдүгээр төв эмнэлэгт засвар шинэчлэл хийж алга ташуулаад сайд болсон. Хоёрдугаар төв эмнэлэгт сүүлийн жилүүдэд мөн томоохон засварын ажлууд хийгдэж, өргөтгөлтэй болоод буй. Харин магтуулж, алга ташуулаагүй бөгөөд муулуулж ч байсан удаа багатай, нэг тийм чимээгүй байдлаар, дундаж ажилладаг хүн аж.

СОЁЛЫН САЙДАД: Ч.Номин

Соёлын сайдад “Mongol HD” телевизийн захирал Ч.Номинг нэр дэвшүүлжээ. Тэр бол “Гацуурт”-ын Б.Чинбатын охин, улс төр, бизнесийн залуу - тод дүрүүд дунд нөлөөлөгч байж чаддаг нэгэн. Гаднын томоохон шоу нэвтрүүлгүүдийг энд нутагшуулж, өндөр чанартай хийдгээс нь дурдвал “The Voice”, “Apprentice”, “Авьяаслаг монголчууд” зэрэг юм. Нийгэмд хэлэлцүүлэг үүсгэх түвшинд шоу нэвтрүүлгүүдээ дэглэж чаддаг хөдөлмөрч, мэдрэмжтэй уран бүтээлч, мөн маш сайн бизнес эмэгтэй.

Харин түүний хийж, бүтээсэн түүхийг Соёл гэдэг том агуулгад нааж үзэхэд учир дутагдалтай. Илүү энтертайнмент, медиа чиглэлд ажилладаг тэрбээр асуудлыг углуургаар нь харалгүй, өнгөн талаас нь “өнгөлөг” шийдэж ажиллах төлөвтэй харагдаж байна. Харин түүнийг “соёл ярьдаг” залуу үеийн төлөөлөл бол их дэмжинэ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чинбат охиндоо сайдын суудал худалдаж авч өгөхөөр төлбарөө хийжээ. Цалингаа компани шигээ санаж намарт төмс манжин байцаа шуудайгаар тооцож өгөх бий. Гацуурт комдани уламжилалт цалин олгох хэлбэр шдээ төрд хэрэгжүүлж алав.

Зочин
Зочин

MAN uhaad uhaad 0ligtoi hun baihgui bolj dee Mongol uls dampuurab sunug

хүннү
хүннү

За Номин минь аавыгаа л Монгол бөхөөс холдуулаарай.

Ахмад
Ахмад

Засгийн газрын сайдууд Нямдоржид загнуулж хар дэвтэрээ зузаатган биз дээ

хүннү
хүннү

Энхболд сайд аа. Манай эрүүл мэндийн салбарт бугласан идээ бээрийг гүйцэд шахаж чадах уу? Мөнхсайхан сайд байхдаа шахаж эхэлсэн одоо чи үргэлжлүүлэн шахаж чадна биз дээ.

иргэн
иргэн

НЯМКА МИНЬ ХАНАН ГЭР ЧИНЬ ХОЛДОЖ ХАДАН ГЭР ЧИНЬ ОЙРТОЖ БН УГ НЬ ӨӨРИИГ ЧИНЬ ЯСНЫ ШУДРАГА ХҮН МӨНҮҮ? ГЭЖ АСУУВАЛ ИРГЭДИИН ИХЭНХ НЬ ҮГҮЙ Л ГЭЖ ХАРИУЛНА ГЭХДЭЭ ЧАМД НЭГ БОЛОМЖ ОЛЛДОЖ БАЙХ ШИГ ОДОО НЭГ ЖИНХЭНЭЭСЭЭ СЭТГЭЛ ГАРГАЖ ШУДРАГА ЁСИИГ ТОГТООХОД БАГА Ч БОЛОВ ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛЖ НЭРЭЭ ҮЛДЭЭГЭЭЧ ТӨРИИН ОРДОНД БУГ БОЛТЛОО СУУСАН ЧИ ЧАДНАА ТЭР ХАР ДЭВТЭР МЭВТЭРЭЭ ШАТААЖ ГАНДАН ОРЖ ХОЛБОГДОХ НОМЫГ УНШУУЛ ОДОО ХЭРЭГ БОЛОХГҮЙ ХОЖИМ НЬ САЙН ТӨРЛӨӨ ОЛОХОД ЧИНЬ СААД БОЛНО

Зочин
Зочин

Saidiin ajil chin nevtruleg hiihes uur ajil shuudee. Ene ni nydee olsongui. Bas Sarangerel saidin halaani hun nevtruulegch yum uu. Gishud dund bas hed heden nevtruylegch bdg bilu... olon tanigdsan gdg logik yum uu,? Turshlaga, chadaltai hunee l tavimaar yum. Harin Enhamgalan mundag hun yun bolovsrol ve...

Зочин
Зочин

Уртнасан гэж жинхэнэ хорчин хүүхэн сайд болжээ. Энэ засаг удахгүй

Соёлын сайд д мэрэгжлийн түмэн хүн бн ш дээ
Соёлын сайд д мэрэгжлийн түмэн хүн бн ш дээ

Оюун Эрдэнэ д итгэж байсан..ийм сайд болох уууу..болохгүй ээээ

Зочин
Зочин

Рио тинто хамгийн хамгаалж чадах Нямдорж ороод ирлээ. Бас Баттулга Ганбаатартай хамгийн сайн хэрэлдэж чадна

Jov
Jov

Nomim battsetseg 2 za il aaaa

Nomind amjilt husie
Nomind amjilt husie

Ch.Nomin zaluu hun bas mash sain bolobsroltoi uchir soeliin saidiig sain hiij chadna. Olon gazar aylaj uzsen bolobsrol, soel gej you baidgiig ooriin bier medersen hun Mongoliinhkoo nohtsol baidliig sain oilgoj baigaa. Noming demjie zaluusaa.
Noming OyunErdene zob songoj bayr hurgie.

Зочин
Зочин

Мэнгэт Исмэл тайж шиг л ажиллана даа.

Зочин
Зочин

Нямдоржийн хорлолоос ард түмэн арай гэж салж байхад Оюунэрдэнийн засгийн газар бүр уриад аваад ирлээ гэнээ. Юуны төлөө ажллах гэж байгаа нь ойлгомжтой болчихлоо. Их хурлын гишүүд дийлэхгүй байхад харц ард бид бол цаашаа юмдаа. Засаг эрүүлжлээ гэсэн, худалаа байна.

Холбоотой мэдээ

Back to top button