СПОРТ

Ц.Магалжав: Цагаан сарын барилдааныг хийх эсэх талаар УОК дахин хэлэлцэж байна

Өнөө жил Цагаан сарын барилдааныг энэ сарын 11-нд хийхээр товлоод байгаа билээ. Дотоодод халдвар гарсан үед барилдаан зохион байгуулахаар болсонд зарим иргэн шүүмжлэлтэй хандаж буй. Ч.Санжаадамба аварга барилдахгүйгээ мэдэгдэн, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс аварга нар зодоглох эсэхээ шийдээгүй байгаагаа хэлсэн.

Энэ жилийн Цагаан сарын барилдааныг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн талаар МБҮХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахаар холбогдоход “Цагаан сарын барилдааныг хийх эсэх талаар УОК яг одоо дахин хэлэлцэж байна. Одоогоор ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Тодорхой болсных нь дараа яриа өгье” гэлээ.

Тэгэхээр Цагаан сарын барилдааныг цуцалж ч магадгүй нөхцөл байдал үүссэнийг албаныхан хэлэв. УОК яг одоо Цагаан сарын барилдааныг хийх эсэх, мөн хөл хорио тогтоох эсэх талаар хуралдаж байгаа юм.

Бөхчүүдийн байр суурь:

Ч.Санжаадамба: Цагаан сарын барилдаанд зодоглохгүй

Улсын аварга Ч.Санжаадамба “Халдварын нөхцөл байдал хүндэрсэн үед юун бөхийн барилдаан зохион байгуулах вэ. Эрсдэл ойрхон байгаа ийм цаг үед барилдахгүй” гэсэн.

С.Мөнхбат: Барилдах эсэхээ шийдээгүй, “Яах вэ” гээд эргэлзэж сууна

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбатаас байр суурийг нь сонирхоход “Яах вэ” гээд эргэлзэж сууна. Барилдах эсэхээ шийдээгүй байна” гээд утсаа таслав.

Улсын заан М.Бадарч: Олон түмнээ хүндлээд барилдана

-Барилдалгүй яах вэ. Олон түмнээ хүндлээд зодоглоно оо. Бөхөд дуртай, хайртай монголчууд маань том цолтой бөхчүүдээ барилдаасай гэж хүсэж байгаа байх. Цагаан сарын барилдаан цол олгодоггүй тул хамгийн шударга болдог. Би ер нь ямар ч барилдааныг аль болох алгасахгүй барилдахыг хичээдэг. Би залуу хүн. Цолдоо эзэн болж, олон түмнээ хүндлээд барилдах нь миний үүрэг. Тиймээс барилдана аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-03 17:57

Африкаас улсын начин нэгр, тайландаас улсын заан арслан яшка ирж байгаа

Зочин
Зочин
2021-02-03 20:40

Одоо юу хэрэггүй энэ хэрэггүй байна.

иргэд
иргэд
2021-02-03 21:38

луйварчин з�##�илагч допингийн бахийг үзэхгүй ээ тэрний оронд сайхан кино үзнэ гэртээ Бахчүүдийг хэн ч үзэхээ больсон шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button