Мьянмарт жагсаалд оролцсон эмэгтэйн толгой тус газарт нь бууджээ
Мьянмар улсад болсон цэргийн эргэлтийн эсрэг жагсаалд оролцсон эмэгтэй толгой тус газартаа буудуулж эмнэлэгт хүргэгджээ. 20 настай Мья Тве Тве Хаинг өнгөрсөн мягмар гарагт болсон жагсаалд оролцсон аж. Одоогоор түүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасаг уу шилжүүлжээ.
Жагсагчдыг тараах гэж цагдаагийн алба даралттай ус, резинэн болон металл сум ашигласан байна. Жагсаалын улмаас хэд хэдэн хүн ноцтой гэмтжээ. Түүний эгч Мья Тха То Нве мөн тус жагсаалд оролцсон бөгөөд дүүгээ амь гарах магадлал маш бага хэмээсэн байна. Тэрбээр “Би гурван дүүтэй, тэр миний хамгийн бага дүү. Би ээжийгээ тайтгаруулж чадахгүй нь” гэсэн юм.
Нэгэн үл мэдэгдэх эмч Мья Тве Тве Хаингийн шарх бууны металл сум үүсгэдэг шархтай ижил байна гэж хэлсэн аж. Төмөр сум түүний баруун чихний хойд хэсгийг нэвтэлсэн байжээ. Тус жагсаалд оролцсон бас нэг хүн түүнтэй ижил шарх авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Мьянмарын цэргийн хүчин төрийн эргэлт хийж нэг жилийн хугацаатай онц байдал зарласан. Үүнийг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж лхагва гарагийн өглөө дахин явагдсан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЕРИКЧУУД ЦЭРГЭЭ ОРУУЛААД ТЭР ГЕНЕРАЛЫН ТОЛГОЙГ АВАХ ХЭРЭГТЭЙ