ДЭЛХИЙ

Үсээ бүхэлд нь супер цавуудсан тиктокчин эмчийн тусламж авчээ

Луизиана мужийн иргэн 40 настай Тессика Броун лак нь дууссан тул үсээ “Gorilla Glue” нэртэй цацдаг супер цавуугаар шүршжээ. Тэрбээр цавууг нэг сарын турш арилгах гэж оролдоод чадаагүй гэдгээ тайлбарласан дүрс бичлэг хийж ТикТок дээр тавьсан нь 33.5 сая хандалт авсан байна.

Тессика цацдаг цавууг ашиглахаар авахдаа яарч байсан боловч сүүлдээ тус шийдвэртээ харамсаж эхэлсэн юм. Тэрбээр “Gorilla Glue” супер цавууг өөр зүйлс дээр ашиглаж үзсэн учир зүгээр угаагаад арилчихна гэж бодсон аж. Гэхдээ шампуниар угааж үзэхэд арилахгүй байсан тул оливын тос, спирт хүртэл ашигласан боловч бүтэлгүйтжээ.

Үүний дараа Тессика интернетээс тусламж хүссэн юм. Өнөөдрийн байдлаар (2021.02.13) түүний ТикТок дээр тавьсан бичлэг дээр 195,4 мянган сэтгэгдэл бичигджээ. Түүний бичлэг их алдартай болж тус цавууг үйлдвэрлэсэн компани хүртэл Твиттер хуудсан дээрээ мэдэгдэл хийсэн байна.

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт (2021.02.09) Лос-Анжелес хотын Беверли Хиллс дүүргийн гоо сайхны мэс засалч Майкл К.Обенг цавууг үнэгүй арилгаж өгөхийг санал болгосон юм. Цавууг арилгахын тулд хоёроос гурван өдрийн ажилбар хийх хэрэгтэй тул нийт төлбөр 12500 ам.доллар болох байсан гэнэ.

Эцэст нь ноён Обенгийн тусламжтай өнгөрсөн пүрэв гарагт Тессикагийн үс цавуунаасаа ангижирсан юм.

Эх сурвалж: Daily Mail,Tmz

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-14 03:43

ene haruud torolhiin hyazgaargui teneguud.europe usa-d amidraad ch soyol irgenshild.uusahgui zayanii teneg sarmagchinguud.hun bol glueg usendee hereglehgui.tsavuu sh de kkk.hun bish blhooroo l hereglejee

Холбоотой мэдээ

Back to top button