Сурвалжилга, Нийтлэл

Гурав хоног тутам эмчээр хамраа “ухуулна” VS Хэн тэгж байна

Ажил хийж, амь зуухын тулд нийслэлийн иргэд гурав хоноод л эмчээр хамраа “ухуулах” нь. Яаж ийж байгаад л шинжилгээний цэг рүү явган, нүцгэн байсан ч хамаагүй очиж, шинжилгээ өгөх сонголттой нүүр тулж буйг өнөөдөр ЭМЯ мэдээлэл хийх үеэр онцлон хэлсэн.

Харин уг мэдээллийн дараахан НОК-ын дарга Д.Сумъяабазар ЭМЯ-ны тайлбарыг үгүйсгэж бухимдав. Тэрбээр “Хоёрдугаар сарын 8-наас хойших PCR шинжилгээ хүчин төгөлдөр, шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гээд хэн хэлчхэв ээ” хэмээсэн юм.

Бид одоо дахиад л эргэлзэж байна. Хэнийх нь үгэнд итгэх вэ. Энэ мэт ард түмний тархийг хөөсрүүлж, “МАНГАР” зан гаргамааргүй байна аа, ЭМЯ, НОК-оо. Иргэддээ л хүндрэл чирэгдэл учруулж байж кайф авдаг болчихсон юм уу.

Ер нь тэгээд ч ажиллах зөвшөөрөлтэй салбарын иргэд гурав хоногийн давтамжтай шинжилгээ өгөх гэж очоод дор хаяж цаг гадаа зогсоно. Шинжилгээний цаг авсан ч эмч нарын бүртгэлжүүлж буй пос машин нь алдаа зааж, зарим тохиолдолд шинжилгээний цаг авч мэдэхгүй иргэд ирж, ер нь бол цагтаа шинжилгээгээ өгөхөд хэцүү. Урт дарааллаас болоод шинжилгээ өгч чадаагүй бол тэгээд өөрийн хохь болж, маргааш ажилдаа явж чадахгүйд хүрэх юм. Тэгээд ч тэр шинжилгээний хариу хэд хонож байж гардаг билээ дээ. Хоорондоо ярилцаж, эцсийн шийдвэрээ л иргэддээ хэлж баймаар юм. Битгий олон үзүүртэй юм ярьж иргэдийг төөрөгдүүлээд бай л даа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрүүл мэндийн сайд 72 цаг гэж хэлсэн.

zochin
zochin

odoo naad surjignelee boliochee yamarch hereg bhgui hunii erhiig denduu zurchuud bgaan bishuu garch orj hij chadahaa bailaa

Зочин
Зочин

Зайлуулдаа энэ Эрүүл мэндийн сайд маань хүний яриа ойлгохдоо муу юм байна билээ. Тэр сэтгүүлчдийн асуултыг бүрэн, тодорхой ойлгох чадваргүй юм билээ. Зардлын тухай асууж байна гэж ойлголоо ч гэх шиг??? Одоо ард бид бол ӨВЧНӨӨ ойлгуулах талаар ярилцаад ч нэмэргүй болно. Толгой өвдлөө гэхээр дотор муухайрсан гэж ойлголоо гэвэл яана????

Зочин
Зочин

Хаанаасаа олж ирдэг байнаа ийм улсуудыг. Хуучин ч хамгийн туршлагатай, хамгийн сайн ажилласан хүмүүс л дарга болж улс хөгждөг байлаа. Одоо ч толгой нь олгой болсон хүмүүс л дарга болж улс орныг самардаг болж дээ.

гэндэн
гэндэн

Хотын дарга нэг хуруугаараа заагаад хүн хүн рүү үсчээд загнаад ямар ёс суртахуунгүй нөхөр бэ? МАНГАР юм ярьсан хүнийг олж тогтоогоод ажлаас нь чөлөөлөх юмуу. Тэгвэл УОК, эрүүл мэндийн сайдыг халах юм байна даа. Төрийн алба уялдаа холбоотой ажиллах ёстой, нэг нэгнийхээ шийдвэрийг үгүйсгээд загнаж зандарсан энэ хүн Нийслэлийг удирдаж чадахгүйн улам бүр ил боллоо.

Зочин
Зочин

Хотын даргын зөв ямар ч байсан хотын дарга хэлсэндээ л ажлаа хийж байна

Холбоотой мэдээ

Back to top button