ДЭЛХИЙ

Мьянмарын жагсагчид 20 хүртэлх жилийн ял сонсож болзошгүй

Мьянмар улсын арми төрийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж буй хүмүүс зэвсэгт хүчинд саад учруулбал 20 хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй хэмээн анхааруулжээ.

Мөн төрийн эргэлт хийсэн удирдагчдын эсрэг турхирсан хүмүүст удаан хугацааны хорин ял болон торгууль онооно гэдгийг цэргийн албанаас мэдэгдсэн байна. Тус мэдэгдлийг хуягт машинууд Мьянмар улсын хэд хэдэн хотын гудамжинд ашиглаж эхэлсний дараа хийсэн аж.

Мьянмарын цэргийн хүчин энэ сарын 1-ны өдөр Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан билээ. 

Жагсагчид Аун Сан Су Чи тэргүүтэй төрийн удирдагчдыг суллаж Мьянмарт ардчиллыг нөхөн сэргээхийг шаардаж байгаа юм. Даваа гарагт (2021.02.15) хатагтай Су Чигийн өмгөөлөгч түүнийг хоёр өдрийн турш хорьж саатуулсны дараа лхагва гарагт (2021.02.17) шүүх хурал болно хэмээн мэдэгджээ. Түүнийг хууль бусаар радио станц гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашигласан хэргээр шүүх юм.

Даваа гарагт Мандалай хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар резин сум жагсагчдын эсрэг ашигласан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button