ХАА-г дэмжих сангийн зургаан дарга ажлын байрандаа архидаж, зодооны хэргээр цагдаад шалгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн "ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ” 16 дугаар тогтоолоор Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэгдэж Хөдөө аж ахуйг дэмжих сан байгуулагдсан юм.
Гэтэл байгуулагдаад жил гаран болж буй тус сангийн дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар зодоон үүсгэж, цагдаагийн байгууллагад хандсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 15-нд гарсан байна.
Тодруулбал тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга, Хөдөө аж ахуйн газар тариалангийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга нарын зургаан хүн нийлж архидан согтуурчээ.
Тэдэнтэй хамт ерөнхий болон ахлах нягтлан бодогч нь архидсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл тэдний хамт байсан нь тогтоогдоогүй аж.
Эл хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Тус сан нь жил болгон тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийг буудай зэргийг 0-30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр мөн техник, технологийн шинэчлэлтийг нь дэмжих зорилгоор үр тарианы комбайн, трактор, үрлэгч, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч, ангилангийн жатка, 100-500 тоннын багтаамж бүхий ган силосууд зээлээр олгодог.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу хурган дарга нэртэй сдануудыг бүгдийн ажилаас нь халах хэрэгтэй.
Цавчаагаа хуваах дээрээ тохиролцож чадаагүй юм болов уу?
Нэгдээ багадуулж өгөөд шорон.......
ЮУН ОЛОН ДАРГА ВЭ БҮГДИЙ НЬ ТОЛГОЙГ ЦАВЧ ОЮУНЭРДЭНЭЭ
Дээр дооргүй хулгайч луйварчид байхад аргагүй
Тқрийн албаны хуулийг уландаа гишгэж томилогдсон цүнх баригчид төр, улсад гай тарихаас түмэн олны тусын тулд юу ч хийхгүй. Эрх баригчид ийм илэрхий юмыг хараагүй, мэдээгүй юм шиг өнгөрнө. Үр дүнд нь Монгол төрийн дархлаа суларч, төрд итгэх иргэдийн итгэл алдарна ...
Ямар ч соёл хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, дэг журамгүй, дээр нь мэдлэг чадваргүй баахан дарга нар газар сайгүй болжээ. Яана даа. Хаанаас гарч ирээд ингээд дарга болчдог юм.
халж чадахгүй ээ кк
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ХХААЯ НААД МӨНГӨНИЙ ЛУЙВАРЧИД ЦҮНК БАРИГЧИД АРХИЧИДАА ТҮРГЭН ЗАЙЛУУЛ .ЯМАРЧ ӨЧИГГҮЙ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ ЗАЙЛ
сангийн мөнгө хусч даргадаа хувь өгдөг гарууд байгаа даа
Ажилаас нь чөлөөлөх хэрэгтэй