УЛС ТӨР

З.Мэндсайхан: Ажлын байрандаа архидсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан. Улмаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эл алба хаагчдад ямар хариуцлага тооцох талаар салбарын сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр, төрийн алба хаагч бүр хичээн, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан хариуцлагагүй үйлдэл гаргасны шалгуулсан. Надад ирсэн мэдээллээр нийт таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн байна. Ийм учраас тус сангийн захирлыг ажлаас нь чөлөөлж байна. Мөн ажлын байрандаа архи уусан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлөх, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага тооцох зэрэг шаардлагатай бүхий л хариуцлагыг тооцно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2021 17:29

Бүгдийг нь чөлөөл

Зочин
Зочин
2 сар 16, 2021 18:02

Х�##�ахийм биш үү

Зочин
Зочин
2 сар 16, 2021 18:13

юун туша�##� бууруулах х�##�аач хувийн хэвшилдажиллана биз

Irgen...
Irgen...
2 сар 16, 2021 19:32

Uuruu l baga arxi uugasrai said guai......bas .l...gaigui gar bsan shyy

Холбоотой мэдээ

Back to top button