ДЭЛХИЙ

Аун Сан Су Чигийн эсрэг дахин хэрэг үүсгэжээ

Энэ сарын 1-ны өдөр Мьянмарын арми төрийн эргэлт хийж Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан билээ. Үүний дараа хатагтай Су Чиг хууль бусаар харилцаа холбооны төхөөрөмж оруулж ирсэн гэх шалтгаанаар Мьянмарын цагдаагийн алба түүний эсрэг хэрэг үүсгэсэн билээ.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал болсон өдөр Аун Сан Су Чигийн эсрэг дахин нэг хэрэг үүсгэсэн байна. Түүнийг Байгалийн гамшгийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутгасан боловч яг ямар үйл явдалтай холбоотой хэрэг гэдгийг тодотгож өгөөгүй юм.

Тэгвэл Мьянмарын цэргийн хүчин шинээр сонгууль явуулсны дараа төрийн эрх мэдлийг хүлээлгэн өгнө гэдгээ дахин амласан байна. Төрийн эргэлтийг эсэргүүцэн жагсаал хийж буй хүмүүс хатагтай Су Чи болон бусад албан тушаалтнуудыг суллахыг шаардаж байгаа билээ. Цэргийн хүчнээс явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр засгийн газрын төлөөлөгч, бригадын генерал Зав Мин Тун хэлэхдээ зэвсэгт хүчин төрийн эрх мэдлийг удаан барихгүй хэмээсэн боловч тодорхой хугацаа дурдаагүй юм. Тэрбээр дахин сонгууль явуулж ялсан намд нь эрх мэдлийг хүлээлгэн өгнө гэж амласан байна.

Мягмар гарагт (2021.02.16) Зав Мин Тун баримт үзүүлэлгүйгээр арван нэгдүгээр сард болсон сонгуульд луйвар орсон хэмээн дахин хэлжээ. Мьянмар улсад болсон төрийн эргэлтийг дэлхийн улс орнууд ихээхэн шүүмжилсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус ажиллагааг зохион байгуулсан генералуудад хориг тавьсан билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-02-17 23:51

араас хутг�##�на гэдэг энэ дээ

ҮНЭН
ҮНЭН
2021-02-17 23:59

Хүн төрөлхтөнөөс нэг удаа уравсны шанд эргээд шоронд тэр �##�уурчид нь хийчихлээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button