ДЭЛХИЙ

“НАСА”-ийн “Perseverance” хөлөг Ангараг гараг дээр амжилттай газардлаа

“НАСА”-гаас Ангараг гараг руу өнгөрсөн жилийн зургаадугаар сард “Perseverance” хөлгийг нисгэсэн талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус сансрын хөлөг онгоц манай цагаар 04:55 минутын орчим Ангараг гарагийн екватортой ойролцоо Жезеро гэдэг нэртэй хонхорт газарджээ.

Газардалтын дараа тус төслийг хариуцсан орлогч менежер Мэтт Валлас хэлэхдээ “Сайн мэдээ гэвэл газардсан сансрын хөлгийн нөхцөл байдал гайхалтай байгаа” хэмээсэн юм. “Perseverance” хөлөг газардаад Ангараг гарагийн хоёр зураг дэлхий рүү илгээжээ.

Тус 2,1 тербум долларын төсвөөр бүтсэн роверын хамт “Ingenuity” гэх нисдэг тэрэг явж байгаа аж. Уг нисдэг тэргийг ирээдүйд Ангараг дээр хүнд жинтэй агаарын машинуудыг ашиглаж болох эсэхийг судлах гэж ашиглах юм байна. Одоо “Perserverance” хөлөг хоёр жилийн турш газардсан бүсийнхаа хөрс руу ухаж тус гараг дээр амьдралын ул мөр байгаа эсэхийг хайх юм.

Жезеро хонхорт хэдэн тэрбум жилийн өмнө томоохон нуур байсан хэмээн үздэг. Өмнө нь устай газарт амьдрал оршин байх магадлал байгаа учир “Perseverance” хөлөг тэнд малтлага хийх аж.

Тус явдлыг тохиолдуулан Ерөнхийлөгч Жо Байден Твиттер хуудсан дээрээ “Perseverance хөлөгийн түүхэн газардалтыг боломжтой болгосон “НАСА”-ийн хамт олонд баяр хүргэе” хэмээн нийтлэл оруулжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button