ДЭЛХИЙ

Хятадын шүүх нэгэн эрэгтэйг гэрийн ажил хийсэн эхнэртээ мөнгө төлөхийг тушаав

Бээжингийн шүүх нэгэн эрэгтэйг салсан эхнэртээ өнгөрсөн жилүүдэд гэрийн ажил хийснийх нь төлөө нөхөн төлбөр өгөхийг тушаажээ. Шүүхийн шийдвэрээр тэр эрэгтэй 50 мянган юань буюу 22 сая төгрөгийн нөхөн төлбөр өгөх юм. Тус хэрэг интернет дээр гэрийн ажлын үнэ цэнийн талаар ихээхэн мэтгэлцээн үүсгэсэн бөгөөд зарим хүн нөхөн төлбөрийг хэтэрхий бага байсан хэмээн үзжээ.

Шүүх хурлын протоколоос харвал Чен овогтой эрэгтэй 2015 онд гэрлэсэн Ван овогтноос салах өргөдлөө өнгөрсөн жил гаргасан байна. Эхэндээ Ван гэр бүл цуцлуулахыг эсэргүүцсэн боловч тун удалгүй Ченийг гэрийн ажилд оролцоогүйн нөхөн төлбөр мөн хүүхдийн тэтгэмж өгөхийг шаарджээ.

Бээжингийн Фаншан дүүргийн шүүх эхнэрийнх нь талд хэргийг шийдэж салсан нөхөр нь түүнд хүүхдийн тэтгэмж болгон сард 2 мянган юань, гэрийн ажил хийсний нөхөн төлбөр болгож нэг удаа 50 мянган юань төлөх болсон байна.

Тус шийдвэрийг Хятад улсад энэ жил баталсан иргэний хуулийн хүрээнд гаргажээ. Шинэхэн иргэний хуулиар салсан эхнэр/нөхөр хүүхдээ өгсөх, ахмад насны хамаатан садангаа асарч байвал мөнгөн тэтгэмж авах боломжтой юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2021 15:46

zuv zuv geriin ajilch hetsuu shuu

Холбоотой мэдээ

Back to top button