НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” ХХК 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-нд Төрийн сан руу “Оюу толгой” ХХК-иас 230 тэрбум төгрөг шилжиж орсон байна. Үүнийг тус компани Татварын ерөнхий газраас хүлээн авсан 649 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрч, эхнээс нь  төлж эхэллээ хэмээн тайлбарлаж байна.

Эргэн сануулбал, Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д үнэ шилжилт хийж татвараас зайлсхийсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурс” компани уг татварын актыг хүлээж авахгүй, Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж буй өмнөх татварын маргааны асуудал руугаа нэмж оруулна гэдэг мэдэгдлийг нэгдүгээр сарын 12-нд гаргасан юм.

Үүний өмнө 2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын татварын акт тавьж байв. Харин үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

Шинэ он гарснаар Засгийн газрын зүгээс “Туркоиз Хилл Ресурс” компанид Оюу толгойн гэрээ ашиггүй, шаардлагатай бол цуцалж болно гэх агуулгаар захидал бичсэн. Үүнээс хойш хөрөнгө оруулагч талууд аль болох Монголын талтай эв зүйгээ ололцож ажиллана гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хоёрын хооронд юманд хууртаж болохгүй. Нэг мөсөн ОТг буцаан авах хэрэгтэй. Баялаг нь байхад харилцан ашигтай ажиллах хамтрагч олдож таарна.

  2. Тэр үед ажиллаж байсан татварын байцаагч нь хуулийн дагуу авилг#### авчаагүй ЗӨВ ажилласан байна. Ийм маягаар зөв ажилласан байцаагчийн өөрийнх нь үүрэг ч гэсэн шагнах нь зүйтэй болов уу!

  3. Жаахан мөнгө өгчихвөл дуугүй болно гэж байгаа. ОЛОН улсын экспертүүд үнэлгээ хийвэл ЭНЭ гэрээг луйврын гэрээ гэж батлана гэдгийг гадны луйварчид сайн мэдэж байна. ОДОО оюу толгой руу ДАМБАОЧИР шиг баримт бариад гүйдэг МАН ын луйварчдаас болгоомжлох ёстой. ЯАГААД ТУЗ ийн багабандийг ########уулахгүй байгаа юм вэ? ОЮУ эрдэнээ энэ багабанди гэгчийг яар####тай ########уулаач.

  4. Олон улсын шүүхээр ороод унана, бас дээрээс нь авилга өгсөн, авсан хэрэг нь илрэх болохоор жүжиг тавьж байгаа юм. Авилга өгч ийм гэрээ хийсэн нь батлагдв#### юу ч үгүй болно гэж л…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button