УЛС ТӨР

ТАНИЛЦ: Ерөнхий сайдад зөвлөх эрхмүүдийн АР ДАХЬ СЦЕНАРИ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн зөвлөхүүдээ нэг, нэгээр нь томилж байна. Хуульд заасанчлан тэр нэг ахлах, таван албан ёсны зөвлөхтэй ажиллана. Одоогоор нэг ахлах, гурван орон тооны, нэг орон тооны бус зөвлөх Л.Оюун-Эрдэнийн дэргэд очоод байна.

Өмнө нь ЗГХЭГ-ын дарга байхдаа тэрбээр гаднын их, дээд сургуулиудыг төгссөн өндөр боловсролтой залуу хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулж байв. Харин одоо илүүтэй улс төрийн хувьд нүүдэл хийхэд нь хань түшиг болох бие хүмүүсийг сонгож, дэргэдээ авчирсан нь анзаарагдаж байгаа юм.

Ж.ЭНХБАЯР – АХЛАХ ЗӨВЛӨХ

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллаж буй. Тэрбээр өмнө нь У.Хүрэлсүхийн зөвлөхийн албыг хашиж байсан бөгөөд ийн суудалдаа хөлбөрөлтгүй үлдэж чаджээ. Засгийн газар солигдоход түүнийг Шадар сайд болох хүсэлтэйгээ хүчтэй илэрхийлж байсан гэгддэг. Харин гаднаа хэвлэлийнхэнд “Би шийддэг зүйл биш шүү дээ” хэмээж байв.

Ж.Энхбаяр тактик боловсруулахдаа тархи нь гүйдэг улс төрч. Ковидын үед Дархан-Уул аймагт, саяхан Нийслэлд ажиллахдаа тодорхой, сийрэг зохион байгуулалттай ажиллаж чадсан. Нөгөөтээгүүр МАН-ын цаашдын улс төрийг бүтээхэд гол тоглогч болох төлөвтэй. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай дотночлон уулзаж, хоол идэж байгааг харвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр намыг нэгтгэх тэргүүтэй плануудад гар бие оролцож явна.

Н.ТҮВШИНБАЯР - ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ

Монголын Үндэсний Олимпын холбооны дарга Н.Түвшинбаяр хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар сонгогдоод байна. Энэ нь улс төрийн өнцгөөс ихэд сонин сцен бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүний хувьд МАН-ын Засгийн газарт зөвлөхөөр болсон нь анхаарал татна.

Бүр тодруулбал, Бээжингийн олимпын медалыг нь Х.Баттулга зүүж өгч байсан, 2016 оны УИХ-ын сонгуульд тэр Ерөнхийлөгчийн нутгаас нэр дэвшиж байсан зэргээр холбогдох сэжит цөөнгүй. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн ил, далд пи-арт оролцож, “Хэро” энтертайнмэнттай хамтарч ажиллах болсон. Ер хөшигний ард Ерөнхийлөгчийн хамгийн ойрын, итгэлт хүмүүсийн нэг Н.Түвшинбаяр гэгддэг.

Тэр биеийн тамир, спортын чиглэлд ард түмнээ идэвхжүүлэх агуулгаар Ерөнхий сайдад зөвлөнө. Харин “Хэро” Б.Баатар түүнийг зөвлөхөөр ав гэж Л.Оюун-Эрдэнэд зөвлөсөн гэгдэж буй.

А.АМУНДРА - ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨХ

А.Амундра МАН-д элсэж, маргааш нь шууд Ерөнхий сайдын зөвлөх болсон нь урьдчилсан тохироотойгоор түүнийг “найрсан” гэж ойлгогдоно. Хэвлэл мэдээлэл, мэдиа контентын зах зээлд 10 гаруй жил амжилттай ажилласан А.Амундра сайт, телевизийн урсгалыг гарын таван хуруу шигээ сайн мэдэх залуу тархи.

Олон нийттэй харилцах маш эмзэг сегментийг маш гүйлгээ ухаан сайтай, энэ зах зээлээ мэддэг залуу хүний гарт атгуулах нь чухал. Нөгөө талд АН-д буюу Ерөнхийлөгчид “Хэро” Б.Баатар байдаг. Түүний пи-ар сэтгэлгээ маш чөлөөт, санаанд оромгүй хувилбарыг гаргаж ирж чаддаг тул нэг үгээр өөдөөс нь сөргүүлж тавих дүйцэхүйц хэмжээний эрхмийг сонгосон нь А.Амундра гэж харагдаж байгаа юм.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал шалгагдаад эхлүүт тэр энэ албан тушаалд ирж байгаа ньюанстай. А.Амундра тус төмөр замын ерөнхий гүйцэтгэгч "Бодь интэрнейшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2017 онд томилогдсон юм.

А.Амундра  аль ч нам төр барьсан пи-ар барилцчих гээд байдаг. Тухайлбал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, М.Энхболд нарын пи-арыг хариуцаж ажилласан ч тэд бүгд ялагдал хүлээж байв. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдын сурталчилгааг хариуцсан ч амжилт олоогүйг үйл явдал гэрчилнэ.

Л.ЦЭДЭВСҮРЭН – ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

БШУ-ы сайдаас буугаад Л.Цэдэвсүрэн яамны итгэлт андуудынхаа утсыг ч авахгүй нэг хэсэг аг жиг алга болсон гэх. Тэрбээр Боловсролын яаманд бараг насаараа ажилласан нэгний хувьд сүүлийн жилүүдэд сайдаар нь ажиллаад удалгүй буухдаа албан тушаалгүй хоцорсондоо цочив уу гэх яриа хөшигний ард хөвөрсөн. Яамандаа ямар статустай шингэх вэ гэдэг хүлээлт байсан юм.

Гэтэл гэнэтхэн Ерөнхий сайдын хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдчихсон. Л.Цэдэвсүрэн сайдаар сайн ажиллаж чадаагүй ч хуулийн хувьд гаргууд мэргэжилтэн гэгддэг. Хуулийн тайлбар гаргалгаар сайнаар ч муугаар ч чадмаг хөрвүүлж ажилладаг тархитай гэж яригддаг. Гэвч тулхтай боловсон хүчин бол биш.

Түүний ард УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, П.Баярсайхан нар бий гэгдэнэ.

Э.БОЛОРМАА - ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ

Харин эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормаа томилогдсон. Түүний үндсэн мэргэжил эдийн засагч бөгөөд олон улсын байгууллагуудад энэ чиглэлээр ажиллаж байсан нэлээд өргөн туршлагатай нэгэн юм байна.

АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын асуудлаар магистрын зэрэг хамгаалсан Э.Болормаа Дэлхийн банкнаа эхлээд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байжээ.

Э.Болормаагийн нэр улс төрд холбогдож байгаагүй нь Л.Оюун-Эрдэнийн зөвлөхүүд дундаас хамгийн салбартаа үндсэн чиг үүргээ гүйцэтгэх, нэр цэвэр нэгэн гэж харагдаж байна. Цаашид хоёр ч шинэ яам байгуулж, эдийн засгаа тэлэх бодлогыг хүчтэй хийнэ гэж буй Л.Оюун-Эрдэнэд энэ салбарын хамгийн шинэ, дүрэмгүй сэтгэгч, нөгөө талдаа эрсдэлийг асар өндөр тооцогч боловсон хүчин зөвлөж таарна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрхээс харахад илүүтэй улс төрийн тактик боловсруулалтад нь туслахад чиглэсэн тийм ч муугүй баг зөвлөхөөр сонгогджээ. Эхний нэг жил Ерөнхийлөгчийн сонгуультай, асар их хар, цагаан пи-ар дунд Л.Оюун-Эрдэнэ туучих шаардлагатай болж буй. Үүний дээр ковидын дараах хямралтай эдийн засаг хүлээж буйн хувьд зөвлөхүүд ажил хэрэгт ч, амин чухал улс төрийн ньюансуудад ч зөвлөх хэрэгцээ бий. Энэ агуулгаараа багахан хорчин ч гэмээр басаж болохгүй эрхмүүдээр хүрээлэгдэж чадлаа гэж харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-02-27 15:03

Цэдэвсүрэн ч нэг их тулхтай хүн биш дээ. Ямар ч байсан Боловсролын яамнаас холдуулсанд баярл�##�аа.

Иргэн
Иргэн
2021-02-27 16:06

Төмөр замыг сайн ш�##�гах хэрэгтэй.

Kkk
Kkk
2021-02-27 16:44

Haash n ch hiihee medehgui argaa ydahdaa tulhguich gesen hajuudaa blgaj bgaad tetgevert bhdaa. Bayarsaihan, ene avgai Ed nar bolovsroliin yaamiig buzarlaad l neg tiishee shigdeh ymaa.

Хариу
Хариу
2021-02-27 20:32

Бичээч ээ, ньюанс гэж бичиж болохгүй шүү. НЮАНС гэж зөөлний тэмдэггүй бичдэг юм. Засаарай

Зочин
Зочин
2021-02-27 20:58

Цэдэвсүрэггээс юм гарахгүй ээ. Нэг л учир бий.

Уншигч
Уншигч
2021-02-28 00:50

Түвшинбхяр бөх одоо юугаа зөвлөнө өө ха ха

ҮНЭН
ҮНЭН
2021-02-28 00:55

амундра гэж нэг ш а а л т у у р хар г и ч и й бас юу вээ

Зочин
Зочин
2021-02-28 09:41

Erunxiilegchtei ix xolbootoi xyn baina gedeg ni xaragdaj baina. Gashuun sukhaitin tumur zamig mcs xuvin kompani avax ni geed eserguitseed baisan Erunxiilegch gej baigaa xyn bodid ugchixsen yavj baix shiv dee. Ingej l uls turchid xynii yumig avdag tod jishee. 2008 ond barigdax baisan. 2021 ond bodi avchixsan yavj baina sh dee. Oliggui nuxduud.

Зочин
Зочин
2021-02-28 10:00

Ж.Энхбаяр ч мундаг з�##�уудаа зөв хүн сийрэг ухаантай з�##�уу улс төрчдөө.Харин бусад нь ч нэг л бишээ сайн зөвлөх ч ус агаар шүү.

Зочин
Зочин
2021-02-28 18:00

ИШШ ЧААВААС АНУНДРА МИНЬ ДЭЭ, ТҮВШИНБАЯР АВАРГА МИНЬ ДЭЭ, ТА НАРЫН НАС ЗАЛУУ БАЙХАД ЮУНД ИЙМ БОГИНЫН ЗАЙН UҮЙЛТ ХИЙНЭ ВЭ? ӨНӨӨ МАРГААШИЙГ БОДОЖ БИТГИЙ ИНГЭЖ ГГООМОЙ ЮМ ХИЙГЭЭЧДЭЭ. АН ҮХ ЛЭЭ ЧГЭСЭН АРДЧИЛЛЫН АМИН СҮНС МОНГОЛООС АРИЛАХГҮЙ БӨГӨӨД АРДЧИЛЛЫГ ЭРГҮҮЛЖ БОДИТ ЮМ БОЛГОХ ХҮЧИН ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ТӨРЖ Л ТААРАА. ТА НАР Ч ГЭСЭН ТҮҮНИЙГ ТӨРҮҮЛЭХ ЭЗДИЙН НЭГ НЬ БИШ ГЭЖҮҮ? ИНГЭЖ ДАРАНГУЯЛАГЧИД, ХУЛГАЙЧДЫН БӨГС ДОЛООНО ГЭЖ ТА НАРЫГ ДААН Ч БОДСОНГҮЙДЭЭ ЧААВААС. БААБАРЫН ӨГҮҮЛЛИЙГ САЙТАР УНШААРАЙ ТА 2

suh
suh
2021-02-28 19:12

Ireh songuuli er n yaj duusah n taagdashgui bolj bndaa!

зочин
зочин
2021-03-01 22:50

Зөвлөлийн царайг. АНУ-д курс төгссөн л бол мундаг гэж боджээ. Энэ Eрөнхий сайд хол явахгүйээ

Холбоотой мэдээ

Back to top button