НИЙГЭМ

Жүжигчин О.Гэрэлсүх Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх өчигдөр /2021.03.01/Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчний гараагаа эхэлж, 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн юм. Түүнээс хойш соёл урлагийн салбарт тасралтгүй 33 жил зүтгэжээ.

Түүний тоглосон тайз, дэлгэцийн бүтээлүүдийг дурдвал:

У.Шекспир “Ромео Жульетта”, С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжиг, О.Нил “Тамын дурлал”, “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фо “Чөлөөт хос” жүжиг,  Э.Оюун “Би эндээс явахгүй” зэрэг 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма” УСК, “ТюТю” УСК, “Амьдралын нахиа” УСК, “Модон могой” УСК, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттай  бүтээсэн билээ.

Бид түүнтэй 2020 оны аравдугаар сарын 20-нд ярилцаж байсан билээ. Ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button