Сурвалжилга, Нийтлэл

Залуусыг үнэгүй фитнесст явуулах уу: 500 тэрбумыг ЗӨВХӨН АЖИЛГҮЙ залуусыг дэмжих чиглэлд зарна

Засгийн газраас эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулсан. Үүний нэг салаа мөчир болох 0.5 их наяд төгрөгийг залуусын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулах хэсэг нийгмийн анхаарлыг татаж байна.

Тодруулбал тус 500 тэрбум төгрөгийн тодорхой хувийг залууст үнэгүй фитнесст явахад нь дэмжлэг болгох үүднээс зарцуулна гэх мэдээлэл түгсэн нь шүүмжлэл хүлээгээд байгаа юм.

Тэгвэл тус “Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө” гэсэн тус хэсгийг салгаж анзаарвал: 15-39 насны 58 мянга 841 иргэн ажилгүй байна. Тэднийг ажилтай болгохын тулд,

  • Хоёр сарын хугацаанд 1 сая төгрөгийн тэтгэлэгт хамруулах
  • Сэтгэл зүй, бие бялдрын сургалтад хамруулах
  • Нэг сарын вакуумжуулсан сургалтад хамруулах
  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрт хамруулах
  • Нэг сард орон даяар 5 мянган хүнийг сургалтад хамруулах
  • Ажил олгогчдод төрөөс зарим төрлийн тусламж дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээг авч, ажиллана гэжээ.

Энэ дотор залуусыг үнэгүй фитнесст хамруулна гэх агуулга байхгүй. Түүнчлэн зөвхөн хөдөлмөр эрхэлдэггүй залууст дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэшлийн сургалт, эрүүл мэнд, бие физиологийг нь дэмжих үйл ажиллагаанд хамруулах зорилго байгааг анзаарах хэрэгтэй аж.

Уг сэдвээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа фэйсбүүк хуудастаа ингэж бичжээ:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button