ДЭЛХИЙ

Мьянмарт: Цэргийн хувцастай этгээд харсан болгоноо буудна хэмээн сүрдүүлжээ

Мьянмар улсын цэргийн албан хаагчид болон цагдаа нар төрийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж буй иргэдээ ТикТок бичлэгээр дамжуулан сүрдүүлж эхэлжээ. Үүний улмаас ТикТок апликейшн хүчирхийлэлд турхирсан бичлэгүүдийг устгаж эхэлж буйгаа мэдэгдсэн юм.

Цахим эрхийн бүлэг болох Мьянмарын мэдээлэл харилцаа холбооны байгууллага (MIDO) цэргийн хүчнийхэн жагсагчдыг сүрдүүлж буй 800 гаруй бичлэг олсон аж.  “MIDO”-ийн захирал Хтайке Хтайке Аун үүнээс олон сүрдүүлгийн бичлэг байгаа хэмээсэн юм.

Хоёрдугаар сарын сүүлээр нийтлэгдсэн нэгэн бичлэг дээр буу барьсан цэргийн хувцастай хүн  жагсагчдад хандан “Би та нарийн хараал идсэн нүүр лүү чинь буудна, жинхэнэ сум ашиглах болно. Би өнөө шөнө эргүүлд гарч харсан хүн болгоноо буудна” хэмээн сүрдүүлсэн байна. Тус бичлэгийг хийсэн этгээд цэргийн алба хашдаг эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн сард Мьянмарт Фэйсбүүкийг хорьсны дараа тус улсын иргэд ТикТокыг олноороо татах болсон учир тус улсад хамгийн их татагдсан 20 апликейшны жагсаалтад оржээ.

Сүүлийн өдрүүдэд Мьянмар улсад болж буй жагсаалын нөхцөл байдал хурцдаж байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр бол Лхагва гарагт тус улсад болсон жагсаалын улмаас 38 хүн амь насаа алдсан байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-03-06 13:19

Америкчуудын тусламж л энэ ард түмэнд хэрэгтэй боллоо хара�##� идмэр орос хятадууд хаана байна хар л а л а р у у д

Холбоотой мэдээ

Back to top button