ДЭЛХИЙ

Мьянмарын цагдаа нар жагсагч нар луу гал нээж нэг хүн нас баржээ

Баасан гарагт (2021.03.05) Мьянмар улсын цагдаа нар төрийн эргэлтийг эсэргүүцэж буй жагсагчдын эсрэг гэл нээж нэг хүн нас баржээ. Мьянмар улсын НҮБ-ын тусгай элч Кристин Бурженер НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг арга хэмжээ авахыг уриалсан байна. Тэрбээр энэ долоо хоногт олон тооны жагсагчид амь насаа алдсаны дараа “Мьянмар улсын цэргийн албыг хэр удаан зоргоор нь байлгах вэ” хэмээж Аюулгүй байдлын зөвлөлийг арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ.

Нийгмийн идэвхтнүүд баасан гарагт өмнөх Засгийн газрыг эргэн сэргээхийг шаардсан жагсаалыг хэд хэдэн тосгон болон хотуудад хийсэн байна. Жагсагчид “Чулуун зэвсгийн үе өнгөрсөн, та нарын сүрдүүлгээс бид айхгүй” гэсэн уриа лоозон барин алхжээ. Янгон хотод 100 гаруй цагаан халаттай эмч нар жагсаалд оролцсон бөгөөд цагдаа нар хүмүүсийг тараахын тулд резинен сум болон цайруулагч бөмбөг ашигласан юм.

Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний эвсэл намын албан тушаалтныг хутгалж амь насанд нь хүрсэн тухай тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-06 22:08

Аун сан су чи исламын шашинт иргэдээ хядаж хүчиндэж байхад нэгдсэн үндэсний байгуулага юу хийж байлаа одоо сүржигнээд

Холбоотой мэдээ

Back to top button