ДЭЛХИЙ

Эрдэмтэд саран дээр 6.7 сая зүйлийн организмын бэлгийн эсийг хадгалахыг санал болгожээ

6.7 сая гаруй төрөл зүйлийн организмын эр бэлгийн болон өндгөн эсийг орчин үеийн дэлхийн даатгалын бодлого болгон сар луу илгээн хадгалахыг эрдэмтэд санал болгосон байна.  Баазыг сарны гадаргуу дор хөргөсөн хоолойн дотор барих бөгөөд үр болон мөөгний споруудыг хүртэл хадгалж болох юм.

Байгууламжийг цахилгаан энергиэр хангахын тулд сарны гадаргуу дээр байрлуулсан нарны хавтанг ашиглана.  Тус байгууламж нь дэлхий дээрх амьд организмуудын генийг солиртой мөргөлдөх, супер галт уул дэлбэрэх гэх мэт томоохон сүйрлийн гамшиг тохиолдол үед хадгалж үлдэх юм.

Ийм төрлийн генийн нөөц үүсгэж биологийн олон төрөл зүйлийг авч үлдэх санаа шинэ зүйл биш. Тухайлбал яг одоо сая гаруй үрийн сорьцыг Свалбардын олон улсын үр хадгалах газарт нөөцөлж байгаа билээ. Гэхдээ эрдэмтэд дэлхий дээр ийм хадгалах байгууламж босгох нь санамсаргүй байдлаар сорьцуудыг алдах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа аж. Харин саран дээр генийн сорьц хадгалах нь илүү аюулгүй байршил болж магадгүй юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-11 08:21

Орос хятад хоёрын ген үлдвэл ирээдүй муутай хүмүүс үлдэнэдээ

Зочин
Зочин
2021-03-11 09:28

Биднээс арай илүү ухаантай хөршүүд заяасан нь яамай даа

Холбоотой мэдээ

Back to top button